Т.Баярхүү: Сонгуультай холбоотой таван гэмт хэрэг, хоёр зөрчлийг ТЕГ харъяалан шалгана
Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэрэгт холбогдуулж, Монгол Улсын нэр бүхий иргэдийг шалгаж байна
-Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын албаны дарга асан Ш.Амгаланг баривчилсан тухай мэдээлэлд тайлбар өгнө үү?
-Нэгдүгээрт, Ард иргэд, гэр бүлийнх нь зүгээс түүнийг жиргээнд идэвхтэй байсантай нь холбогдуулан баривчилсан гэдэг зүйл ярьж байна. Ийм зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 19.4-т заасан Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулж, Монгол Улсын нэр бүхий иргэдийг шалгаж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой иргэдийг хойшлуулашгүй баривчилж, саатуулсан. Зарим иргэдийг үргэжлүүлэн цагдан хорих асуудлаар Прокурор, Шүүхийн байгууллага руу санал хүргүүлээд байна. Заримыг нь үргэжлүүлэн сэжигтнээр шалгаад явж байна. Эрүүгийн хуулийн 19.4-т заасан Гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг нь хуулиараа төрийн маш нууцын зэрэглэлтэй. Иймд уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Бид прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгөх чиг үүрэгтэй. Олон нийт буруу, ташаа мэдээлэлтэй байгаа учир мэдээлэл өгч байна. Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар тагнуулын ажилтан хууль бусаар өөрийнх нь эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн гэж үзвэл харъяалах дээд шатны байгууллага эсвэл албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Нэр дурдсан иргэнтэй холбоотой асуудлын хувьд нууцын зэрэглэлтэй учир үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явж байна.
-Тагнуулын ерөнхий газрын хурандаа Б.Эрдэнэбатыг баривчилсан нь холбоотой юу?
-Бид тодорхой нэр дурдаж яриагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим нэг нэрнүүд гараад байх шиг байна. Нэр бүхий иргэдийг шалгаж байгаа.
-Ар гэрийн хүмүүсийнх нь өгч буй мэдээллээр амралтын өдөр прокурорын зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэсэн?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын өөрийн хуульд заасан эрх, хэмжээний хүрээнд явуулж байгаа ажиллагаа. Өөрөөр хэлбэл, Энэ бол хуульд заасны дагуу явагдаж буй ажиллагаа гэсэн үг. Сэжигтнээр баривчилсан байгаа. Үргэлжлүүлэн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах асуудлыг холбогдох байгууллагууд руу тавьсан. Хуульд заасан арга хэмжээний дагуу шалгах ажиллагаа явагдаж байна.
-Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ТЕГ, УОК-ийн бүрэлдэхүүнд байгаа. Уг ажлын хүрээнд танай байгууллага ямар чиг, үүрэгтэй ажиллаж байна вэ?
- Тагнуулын байгууллага үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах чиг үүрэгтэй. Халдварт цар тахлын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа УОК-ийн бүрэлдэхүүнд тагнуулын байгууллагын төлөөлөл ажиллаж байна. Үйл ажиллагааны арга хэлбэр, онцлогоос хамаараад төдийлөн ил тод мэдээлэл гаргадаггүй. Төрийн эрх барих дээд байгууллага буюу парламентийн хэвийн үйл ажиллагааг хангах, чуулганы хуралдааныг цахимаар явуулах, цахим санал хураалтыг явуулах чиглэлээр зөвлөмжүүдийг гаргаж, аюулгүй байдлыг хангах тодорхой ажлууд хийгдээд явж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга буюу төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийг тагнуулын шугамаар авагдаж, дүн шинжилгээ хийгдсэн мэдээллээр хангах ажиллагаа хийгдээд явж байна. Халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх УОК-ийн шийдвэрээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Жишээлбэл, сүүлийн өдрүүдийн байдлаар 7200 орчим иргэнийг тодорхой нэр заасан боомтуудаар татан оруулсан. Эдгээр иргэдээс нийт халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд түүний цаана тодорхой хавьтлуудыг олж тогтоох ажлуудыг хийнэ. Анхны халдварын тохиолдол дээр 1, 2-р хавьтагчийн тоо 800 орчим байсан. Үүнийг тагнуулын байгууллага өөрийн холбогдох нэгжээр дамжуулан хавьтагчдыг тогтоох чиглэлээр ажиллаж, 24 цагийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн иргэний зорчсон маршрутыг гаргасан. Үүнийг маш хурдан хугацаанд хийж, хэрэгжүүлэхгүй бол хугацаа алдах тусам халдвар тээх эрсдэл нэмэгдэнэ. Мөн онцгой дэглэм үйлчилж байгаатай холбогдуулан цахим орчинд худал мэдээлэл түгээж, нийгэмд дэг журамгүй байдал бий болгож байгаа асуудал дээр тагнуулын байгууллага ажиллаж байна. Эрүүгийн цагдаагийн газарт цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй худал мэдээлэл түгээсэн таван иргэнийг шилжүүлэн шалгуулж байгаа. 37 иргэнд сэрэмжлүүлэх, тухайн мэдээллийг устгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
-Худал мэдээлэл тараасан нь нотлогдсон тохиолдолд тухайн иргэнд хуулийн ямар хариуцлага ноогдуулах вэ?
-Хуучин гүтгэлэг гэж Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг байсан бол одоогийн шинэ хуулиар гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ. Манайхаас Эрүүгийн цагдаагын газарт мэдүүлгүүдийг шилжүүлсэн.
“МАНСУУРУУЛАХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ЭМ, БОДИС ТҮҮНИЙ ТҮҮХИЙ ЭДИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ” ГЭМТ ХЭРГИЙГ ТЕГ ХАРЪЯАЛАН ШАЛГАЖ БАЙНА
-Хар тамхитай холбоотой гэмт хэргийн эсрэг ажиллагааг ТЕГ-аас хийдэг. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
-Хар тамхитай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага харъяалан шалгадаг. Энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг маш их. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяалал болсон тагнуулын байгууллага шууд харъяалсан 32, давхар харъяалалтай таван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 20.7-ийн 3.3-т заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм, бодис түүний түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх” гэмт хэргийг ТЕГ харъяалан шалгаж байгаа. Ямар чиглэлээр ажиллаж байна вэ гэхээр БНХАУ, Турк, ХБНГУ-ын тусгай албадуудтай хамтран ажиллаж байна. Жишээ нь, ӨМӨЗО-ны Эрээн хотод мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодис үйлдвэрлэдэг үйлдвэр байна гэдэг мэдээллийг шалгах ажлын хүрээнд ТЕГ, БНХАУ-тай хамтраад шалгалт, судалгааны ажлууд хийж байна. Хамтарсан ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Нэр бүхий иргэд мансууруулах бодисыг БНХАУ-аас Гашуунсухайтын боомтоор оруулж ирсэн тохиолдол, АНУ-аас олон улсын шуудан илгээмжийг нууж, нэвтрүүлэх гэсэн үйлдлийг таслан зогсоож, илрүүлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд гэмт этгээдүүд богино хугацаанд ашиг олох, хүүхэд залуучуудад зарж борлуулах сэдэл зорилгоор гэмт хэрэг үйлдэж байна.
-Шинэ Эрүүгийн тухай хуулийн хүрээнд сонгуультай холбоотой хэд хэдэн хэргүүдийг ТЕГ харъяалан шалгадаг болсон. Ямар төрлийн хэргүүдийг шалгах боломжтой болсон бэ?
-2017 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар ТЕГ сонгуультай холбоотой таван гэмт хэрэг, хоёр зөрчлийг харъяалан шалгахаар болсон. Үүнд:
- 14.5- Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх,
- 14.6- Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах,
- 14.8-Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах,
- 14.9- Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэргүүд,
Зөрчлийн тухай хуульд заасан:
- 17.1, 35,36-д заасан зөрчлүүдийг ТЕГ харъяалан шалгана. Үүнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хийж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:26
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:26
Зочин [202.126.88.193] 2020-05-09 11:34:26
ТЕГ үндсэн хуулийн бус аргаар буюу сонгуулийн хууль бус ажилагааг мэдсээр байж мэдээгүй дүр эсгэж эрх баригч нам үйлчилдэг юм шиг байгаа юм
Буруу Цолмон [103.10.23.106] 2020-05-08 05:56:15
Хэрвээ МАН -АН сонгогдох юм бол Сонгуулийн дараа бүгэд гэмгүй байжээ гээд үлгэр төгсөнө Гэмтэч гэмгүй болдог юм Сонголтоон зөв хий Бүх юм та бидний сонголтоос хамаарна Хулгайч нохойгоор хотоо мануулсаар байх уу Үгүй бол солиж хулгайч ноходоон гэжлэн уяахуу гэдэг сонголт бидний нарт ирлээ ИРГЭДЭЭ АРД ТҮМЭЭН ӨӨРИЙГӨӨН ТӨРИЙН ЭЗЭН ГЭДГЭЭН УХААР
монгол [192.82.64.251] 2020-05-08 02:24:57
Гадуур бэлэг тараагаад явж байгаагаа зурагтаар гаргаад л байх юм Байгуулагын 5 жилийн ой гээд бэлэг тарааж буй ТЭСО гийн ур сад нэр дэвших юм гэнэ илт ийм юм шууд л баримт мен биздээ ТЕГ мэдэн будиллаад енгерех вий Увсын Чойжоо гэх луйварчин тэр жил менгеер камерын дуранлуу авах уу гээд савчиж байхыг хараад арайчдээ гэж бодож байж билээ Ийм л оркууд тер засгийг дампууруулж хулгай луйвараа цэцэглуулж байна Илт ийм зуйлийг л тас цохихгуй л юм бол ямар юмны ТЕГ бодлого байх юм бэ
Зочин [202.9.41.31] 2020-05-08 01:14:07
Тагнуулынхан үүргээ сайн биeлүүлж байгаа бололтой Сонгуулийн үeэр мөнгө өгч санал худалдан авах тал дээр цагдаатай нийлж их ажиллавал чухал
зочин [202.179.27.217] 2020-05-08 08:04:59
Энэ залуу сайн боловсон хүчин юм шиг байна. Илүү дутуу сул үггүй өөрийнхөө хүрээнд л ажилаа хий албан ёсны байж чаддаг гэж хардаг одоо сонгуулаар сайн ажиллах хэрэгтэй нягт нямбай эмх цэгцтэй худал үнэний ялгаа заагийг сайн баримтлах ёстой шүү.
Зочин [192.82.71.19] 2020-05-07 12:58:48
Элбэгдоржийн талаар сэтгүүлч яагаад асуусангүй вэ? Ирсэн болохоор нь таг болчиж, гадаадад байхад нь их л байцгаах шиг болсон. Ингээд байлгаад байвал юу ч хийж мэднэ дээ цаадах чинь!
Irgen [211.201.16.166] 2020-05-07 10:43:21
ATG/er nb tatan buulgaad TTbureldehyuneer nb solison tsagt mongold huuli uilchleh baih .Tagnuulin darga Gerel,Hurts geed humuus arai bishee im uchraas Mongol uls ha aigaad bna .Budnig huuhed baihad munch mundag cheeks tuus baisandaa ihenh nb burhan bolchihoj .
Мongol mongolooroo [66.181.161.16] 2020-05-07 01:00:04
ТЕГ АТГ энэ хоёр газар ард мэдэгдсэн юмийг ч шалгачихаад хариу хэлэхгүй зүгээр л яваад байдаг газарууд ерөнхийлөгч ерөнхий сайд нь авилга гадаад нуусан мөнгийг оруулж ирэх талаар тэмцээд байхад энэ 2байгуулга таг чиг
12 [182.160.35.83] 2020-05-06 23:37:49
tagnuuliinhan gadaadiin irgediig deeremdsen hereg yu bsiin boloo
Зочин [202.179.27.55] 2020-05-06 05:51:12
ТАГНУУЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ГЭЖ ДАРГА НЬ АЛТ УХАЖ ГАЗАР НАЙМААЛДАГ, АЖИЛЧИД НЬ ХҮН ДЭЭРЭМДДЭГ, ХЭЛТСИЙН ДАРГА НЬ ГАДНЫ ТАГНУУЛУУДТАЙ ЭХ ОРНЫХОО ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ЭСЭН ШИД НЬ БҮРДСЭН ХҮМҮҮС БАЙДАГ ГАЗАР БАЙНА Ш ДЭЭ. ЦААШДАА Ч ЮУ ЮУ ШААХИЙМ БОЛ ДО. БҮГДИЙГ НЬ ХАЛЖ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙГУУЛЛАГА БАЙНА.
иргэн [192.82.65.90] 2020-05-06 04:02:48
АТГ гэж юу ч хийдэггүй, ямар ч хэрэггүй нэгж. Яагаад гэвэл ямар ч үр дүн бхгүй. Нэг муу тааруухныг нь шоронд хийснээ ажил гэж арай хэлэх зүрх бхгүй блгүй дээ. Хэнэээс ч асуусан үүнийг хэлнэ. Ичиж амьдраач
0000 [103.10.23.106] 2020-05-09 03:25:40
АТГийн даргаар Баасан авгайг тавьсан бол энэ газар шудраг зөв ажилах байсан даа даанч МАН-АН МАНАН тэгэхгүй бөхс долоогч нараан тавина үүнээс болоод АТГ авилагчыг хамгаалах газар болдог
ЗОЧИН [202.179.30.242] 2020-05-07 04:37:20
ЯГ ҮНЭН САНАЛ НИЙЛЖ БАЙНА
Зочин [103.229.120.160] 2020-05-06 03:06:46
Терийн Тусгай чиг уурэг бухий Тагнуулын байгууль улсын хэмжээнд зохиогдох Сонгуулийн Ажилд яаж хяналт тавьж ямар уурэгтэй оролцох тухай Хууль эрх зуйн ундэслэлийг Тодорхой тайлбарласан бна ! Цаашид ч Олон тумэнд Таньж мэдэх олон Асуудлыг тусган Таниулан сэрэмжлэх Ажлыг хийх шаардлагатай байна Жишээ нь Сонгогчдод менге , бэлэг тараах болон сурталчилгаа явуулах зэрэгт Иргэд санамсаргуйгээр татагдан оролцож Хэрэгтэн болохоос болгоомжлох хэрэгтэй бна шуу дээ ?!
Зочин [202.126.89.72] 2020-05-06 03:03:14
Энэ залуу ажилаа мэддэг сайн хийж байгаа залуу мөд том дарга болно биз амжилт хүсье.
Зочин [202.126.89.178] 2020-05-07 08:10:04
Зочин [64.119.25.132] 2020-05-06 02:04:29
Авилгатай тэмцэхийн нөхөр хэзээ тагнуулд оччоо вээ
Зочин [124.158.109.144] 2020-05-06 02:01:39
Гүтгэлэг бол угаасаа өс хонзон санаж гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор санаатай хийдэг болохоор жинхэнэ гэмт хэрэг мөнөөсөө мөн
MOGEUH [202.55.188.92] 2020-05-06 01:38:01
Mongolin anhni Ontsgoi Gamshgin Ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH