Д.Эрдэнэбат: Хүүгийн хүү, нэмэгдэл хүү тооцдог хэвээрээ байна. Үүнийг зогсоох ёстой

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Коронавирусын цар тахалтай холбоотой асуудлаар Монголбанк, арилжааны банкны төлөөлөл болон Засгийн газрыг сонсох нь зүйтэй гэдэг санал оруулмаар байна. Яагаад гэхээр миний нэр дээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хил орчмоор худалдаа эрхэлдэг нийт 400 гаруй иргэдийн 220 гарын үсэгтэй бичиг ирсэн. Хүсэлтийн агуулгад арилжааны банкууд хүү, зээлийнхээ асуудлыг нэг мөр шийдэхгүй байгаагаас болж нэмэлт хүүгийн дарамтанд орж, маш хүнд байдалд орлоо гэдгээ илэрхийлсэн байна. Хамгийн гол нь хүүгийн хүү, нэмэгдэл хүү тооцдог хэвээрээ байна. Бодит байдал дээр орлого тэр чигтээ тасарсан. Энэ зөвхөн манай суманд тохиолдож байгаа асуудал биш. Монголын бүх бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа том асуудал болж хувираад байх шиг санагдаж байна. Эдгээр хүмүүс бодит байдал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгааг сонсмоор байна. Нэмэлт хүүгийн хүү авч байгаа байдлыг зогсоох ёстой.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.36] 2020-05-14 11:39:15

Зээлтэй нь 6 сая хүртэл зээлээ төрөөр төлүүлээд маадайж байхад зээлгүй байсан хэсэг нь сая төгрөгийн цаасаа хэзээ өгөх бол гээд сөхөрч сууна шүү дээ. Ардын намын даргаа ....

Зочин [103.26.194.103] 2020-05-14 11:34:16

Хөөе хүү мүү гэснээс хамгийн бага тэтгэвэр авч түүнээ арай ядан амьдралдаа хүргэсний төлөө юу ч хүртэж чадаагүй хөгшид минь сонгуулийг юу гэж бодож байна.

Энэ зөв үү? [202.179.31.45] 2020-05-14 08:43:02

Зээл аваагүй боловч хамгийн бага тэтгэвэртэй хөгшчүүлийг бусдаас ялгаварлаж байгаад гайхаж байна.Гэхдээ сонгуульд санал өгөх ахмад настнуудын дийлэнх олонх нь зээлийн тэглэлтэнд хамрагдсан учир үлдсэн нөхдүүдэд анхаарал тавих хэрэггүй гэж үзсэн бол ч тэгээд л өнгөрч байгаа хэрэг л дээ.

Зочин [202.126.89.230] 2020-05-14 08:21:04

Gadaad bank oruulay

Зочин [103.10.21.30] 2020-05-14 07:04:23

Энэ үнэн шүү Банк ББСБ том жижиг ЛОМБАРД СОНО ЛЕНД гэх мэт мөнгө зээлдүүлэгч апп-д МОБИКОМ зэрэг газрууд зээл зээлийн хүү нэмээд алданги тооцож байна ӨНГӨРСӨН САРУУДЫН ТӨЛБӨРИЙГ төлөхгүй бол барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болон ээиэг бөгж гар утас компьютор ер нь юу тавьсан тэр бүгдийг гэрээний дагуу хураана гэж сүрдүүлж дарамталж байна ЗЭЭЛ АВСАН НЬ ҮНЭН нөхцөл байдлыг бодох арга байна уу ЗГ н шиидвэр гарсан шүү дээ гэхээр зээлийн үлдэгдлийг хүү алдангитай нь төлсөн тохиолдолд л гэрээнд өөрчлөлт оруулж үндсэн зээлийг чөлөөлөөд сар сарынхаа хүүг төлж байхаар гэрээг өөрчилж байна лээ. Вирусын үед ядарч байгаа ард иргэд чинь төрөл бүрийн зээл хүүгийн дарамтанд орж арга буюу эд хөрөнгөө алдахгүйн тулд байдгаа баран төлж байна..Мөн худалдаа наймаа эрхлэгчид зээлтэй иргэд арай л гэж зээл зээлийн хүү алдангийг төлж байна ЗГ н хүүхэдтэй айл өрхийг дэмжсэн үүнд талархалтай байнаа Гэтэл ганц бие хүмүүс ахмад настан хүүхэдгүй айл өрх нь ялгараад төрийн дэмжлэгээс хоцорч үлдсэн....

Зочин [66.181.161.4] 2020-05-14 05:57:13

Өнөөдөр л мэдэж байгаамуу.

Зочин [121.155.18.253] 2020-05-14 05:34:52

Түрээсийн төлбөр хөнгөлөе гэхээр өөрөө зээлтэй банк болохоор хугацаа 3 сараар төлөхгүй бж болно дараагийн сарууд дээр чинь нэмж тооцоно гэх түрээслэгч болохоор бүр төлөхгүй гэнэ бид тэгээд яах бж бна аа

Зочин [182.160.35.17] 2020-05-14 05:28:31

Энэ МАН-ын хийж байгаа зүгээр л шоу

Туяа [202.21.107.231] 2020-05-14 03:39:40

Зөв.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.