76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-6: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ –ын гишүүдийн бүрэн эрх нь дуусч, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг онцолж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, амжуулав…

Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гишүүдийн тоонд багтсан. Энэ асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо нэгдүгээр сарын 20-нд хуралдан хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гэх гишүүдийн асуудлыг хэлэлцэж, техникийн алдаа гарсан гэж үзсэн байдаг.

ҮЙЛ ЯВДАЛ /Улстөрийн үйл явдал/

Б.БАТ-ЭРДЭНЭ: БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ХҮМҮҮС АЖИЛЛАДАГ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн албан хаагчид үнэхээр өндөр боловсролтой, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс байдаг. Энэ салбарын хүмүүстэй хамтран ажиллах зурвас үе надад тохиож байсанд баярлаж, бахархаж явдаг.

Төмөр зам болон нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтан дээр Зэвсэгт хүчин цэргийн салбарынхан сайн ажиллаж байгаа.

image

ТЭЗҮ болон төсөвлөгдсөн мөнгөнөөс их хэмнэлттэйгээр том бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийн авах цалин мөнгө мөн батлан хамгаалахын салбартаа хөрөнгө санхүүг арвижуулах тал дээр их тодорхой байгаасай гэж хүсэж байна. Монгол эр хүнээ бэлтгэж ирсэн бөх, цэргийн алба хоёроор залуусаа уламжлалын дагуу оруулаад гаргах нь зөв гэж боддог.

Б.БАТ-ЭРДЭНЭ: АВЛИГА, АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын /2020.01.10/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн дагаж мөрдөх журмыг хэлэлцэж батлав.

image

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн хууль баталсан гээд үүнтэй холбоотой дуулиан их гарсан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Энэ талаар хийсэн судалгаа байна уу. Хөөн хэлэлцэх хугацааг урьдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би хувьдаа ойлгодог. Ийм ойлголттой хүмүүс ч олон бий.

Авилга, албан тушаалтнуудын хэргийг сэргээж шалгах хэрэгтэй. Энэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан авлига албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгах бололцоо бүрдэнэ гэж байгаа. Энэ баттай юу. Улс төрийн нөлөө сулраагүй ямар нэг аргаар хойш нь чангааж гацах нөхцөл үүсэх вий.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ БОДЛОГО ХАТУУ БАЙХ НЬ ЗӨВ

УИХ-ын чуулганы /2020.01.10/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: З.Нарантуяа нарын бидний хэдэн гишүүд Малын хулгайн гэмт хэргийн талаар хуулийн төсөл өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад зарим саналууд нь багтаад явж байгаа. Гэхдээ бидний өргөн барьсан хуулийн төсөлд бол 24 бог 8 бод гэж байсныг тоог бууруулах биш мал хулгайлсан л бол гэж авч үзэхээр байсан.

Мөн малын үйлдвэрлэл хурдан удмын гэдэг ч юм уу энэ талаас нь бус тухайн айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг салгаж авч байгаа энэ үйл ажиллагааг хүндрүүлэх нөхцөлөөр авч үзье гэж байсан. Хулгайтай тэмцэх бодлого хатуу байх нь зөв.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ОФФШОР ДАХЬ МӨНГӨ, ГАДААД ДАХЬ ХАУС ЗЭРЭГ НЬ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРОХОД НӨЛӨӨЛСӨН

Улсын их хурлын чуулганы /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Манай Улс ФАТФ-ын Саарал жагсаалтанд орсон. Үүний учир шалтгаан яг юундаа байсан бэ? Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой таны байр суурь юу байна вэ? Гадны томоохон хөрөнгө оруулагчийн нөлөө бол их байна л даа. Энэ гэрээ шударга гэрээ гэхэд хэцүү. Мань мэтийн юм хэлээд байгаа биш салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, УИХ, Засгийн газрын ажлын хэсэг шалгаад тогтоочихсон юм. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчдын буруу гэхээсээ илүү манай талаас хариуцаж байсан хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл.

Төрийн өндөр албан тушаалтны оффшорт нуусан мөнгө, гадаадад байгаа харш шилтгээн, хаус энэ саарал жагсаалтанд орох болсон нэг шалтгаан мөн биз дээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн илтгэлээс эдийн засагт өсөлт гарсан. Мөнгөний бодлого зөв зүйтэй байсан гэж байна. Гэтэл валютын ханш яваад байна, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд мэдэгдэхгүй байна, банкны зээлийн хүү улам өсөөд байна. Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ?"

Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ДҮГНЭЛТ ГАРСАН

Монгол Улсын шүүхээс Дубайн гэрээг бүхэлдээ хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Дархан Монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Оюу толгой” төслийн “Дубайн гэрээ”-ний асуудлаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Шүүхийн шийдвэртэй холбоотой ярих зүйл алга. Анх Дубайн гэрээг хийсэн нь буруу. Тухайн үед хамтарсан Засгийн газар байсан. Ч.Сайханбилэг нь Дубай явсан гэдгийг Засгийн газрын гишүүд нь мэдээгүй. Тухайн үед энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гараад Д.Дэмбэрэл, Г.Тэмүүлэн бид хэд орсон. Буруу зүйл байна гэдгийг ч хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө нэртэй ч гэрээг хүчингүй болгох, ТЭЗҮ-г ач холбогдолгүй болгосон гэрээ болсон юм.Түүнчлэн "Нууц байсан. Сүүлд ил болохдоо Дубайн гэрээ буюу Дубайд очиж хийсэн Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө бол Оюу толгойн гэрээний салшгүй нэг хэсэг болж гарч ирсэн. Өнгөрсөн онд Д.Тэрбишдагва гишүүн бид хоёр удаа дараа шаардаж байж УИХ-аас Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлыг шалгах Ажлын хэсэг гаргуулсан. Бүтэн жил нэг ч өдөр амралгүй ажилласан. Төрийн бүх шатны холбогдох байгууллагын хүмүүс Дэд ажлын хэсэгт орж ажиллаж дүгнэлт гаргасан. Уг гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, УИХ-д өгсөн.

Гэрээг болохгүй ээ гэж би анхнаас нь хэлж байсан. Монголын төр, ард түмэн ашиг олох нь бүү хэл өрөнд орох гэрээ шүү дээ. 57 дугаар тогтоолоор "Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Оюу толгойн хувь хэмжээг 50 хувьд хүргэ" гэсэн шийдвэр гаргасан. Түүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарсан. Мөн л Оюу толгойн Монголын талын хувийг 51-ээс дээш хувьд хүргэ гэж гарсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор бас дээрхтэй ижил шийдвэр гарсан. Гэтэл өнөөдөр тэр 34 хувийг үнэ төлж авахаар болоод байна" гэлээ.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БОАЖЯ-НААС ХАМААРАЛГҮЙГЭЭР ОЛГОЖ БАЙГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Улсын Их хурлын чуулганы /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн лицензтэй холбоотой асуудлыг Уул уурхайн яам, ашигт малтмалын газар ч юм уу эрх бүхий байгууллагууд нь яамнаас хамааралгүйгээр олгодог. Гэтэл тухайн олгогдсон тусгай зөвшөөрөл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэнээс болоод цуцлах шаардлагатай болоход БОАЖ-ын яам оролцдог ийм жишиг байгаа. Энэ зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой зүйл орсон уу.

2012-2016 онд Засгийн эрх барьж байсан хүмүүс урт нэртэй хуулийн дагаж мөрөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж үндсэндээ хэрэгжилтийг зогсоосон. Харин 2016 оноос хойш Ерөнхий сайд шийдвэртэй арга хэмжээнүүд авч уул уурхайн үйл ажиллагааг цэгцэлж байгаа. Одоо Улаанбаатар хотыг ундаалж байгаа Туулын эхэнд усан сан байгуулах өргөн боломжтой.

ҮЙЛ ЯВДАЛ /Хамгийн удаан үргэлжилсэн Бөхийн холбооны маргаан/

БӨХИЙН ХОЛБООГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ УДИРДАНА

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал Бөхийн өргөөнд болсон. Дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе” хурлын үйл ажиллагаа 11:00 цагт эхэлсэн боловч шөнийн 02:00 цагт өндөрлөсөн. Тус холбоог удирдах Тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогджээ.

Хуралд нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хүрэлцэн ирж, мандатаа авсан байна. “Их Эе”-ийн хурлын гол асуудал бол шинэ тэргүүн сонгох асуудал байсан. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн юм.

Өглөөний 11:00 цагт эхэлсэн хурлын үйл явц удааширч шөнийн 23:00 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдсан. Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлжээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж авсан юм. Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон юм.

‘Их Эе’-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрмэнд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбоог удирдан явуулах бүрэн боломжтой болжээ.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ МАРГААНЫГ ЗОГСООВ

Монголын Үндэсний бөхийн холбоог тойрсон маргаан хэдэн жилийг үдсэн. Тэгвэл /2019.08.17/ энэхүү маргаанд цэг тавьсан талаар “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр 2017 онд тус холбооны тэргүүнээр сонгогдсон Б.Бат-Эрдэнэд холбооны тамга, тэмдгийг гардуулан өгчээ.

image

"Монголын үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавилаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэн Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе" гэж Л.Чинбат хэлсэн байна.

УИХ-ын гишүүн, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Бид үндсэндээ 7-8 сар Монгол бөхийн холбоонд бий болсон үл ойлголцол, талцал маргааныг арилгахын төлөө ажиллаж, нэгдсэн хурлаа хийх зарчимтай ажилласан. Бөхийн холбоонд талцал хуваагдал байхгүй, холбоог нэг бодлогоор авч явна” гэдгээ илэрхийлсэн байна.

БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар /2018.12.26/ мэдээлэл хийлээ. Хоёр аваргын хувьд өмнө нь уулзаж, Бөхийн өргөөг нээх талаар ярилцсаж байсан удаатай.

Монгол бөхийн хамгийн өндөр цолонд хүрсэн аваргууд нэгдэн ажиллаж, бөхчүүдээ удирдан, маргаантай байгаа асуудлыг цэгцлэх болсон гэдгээ хэллээ. Мөн Бөхийн өргөө удахгүй нээгдэж, бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдах болно гэв.

image

Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монголын бөхийн холбооны маргаан 16 жил боллоо. Миний бие хавар болсон “Их Эе” хурлаас холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ хурлын дараа олон жил эвлэрч чадаагүй бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдтэйгээ уулзаж, учраа олохыг их хүслээ. Одоо Бөхийн өргөө хаалттай байна. Яагаад гэвэл, маргаан, үймээн дэгдээж байгаа нөхөд дахин асуудал гаргахгүй гэсэн бичиг өг гэсэн шаардлагыг бид тавьж байна. Ингэж цагдаагийн байгууллагын хамгаалалтыг буулгана. Бид хоёрын хувьд монгол бөхийн хамгийн өндөр цолонд хүрч, өнөөдөр ахмадын тоонд орж байна. 20 насны зөрүүтэй ч гэлээ ах, дүүс, багш, шавийн барилдлагатай явж ирлээ. Одоогоор бөхчүүдийн хамтран ажиллах түр зөвлөл 6-7 гишүүнтэй байгуулагдсан.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРТАЛ Э.ОЮУНБОЛДЫГ БАРИЛДУУЛАХГҮЙ

Монголын Үндэсний олимпын хорооны дэргэд Допингийн эсрэг үндэсний төв гэж бий. Тэр байгууллагаас явцын дунд шинжилгээ авдаг. Түүнийг нь Засгийн газраас хамтарч, хөрөнгө санхүүг нь гаргадаг. Гэхдээ зөвхөн үндэсний бөхөөс биш олимп болон олимпын бус төрлийн тэмцээнд оролцсон тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Бүр Ажлын хэсэг гаргаж, шинжилгээ авдаг. Гарсан үр дагавартай холбоотой мэдээллийг нь холбоо тус бүрд нь хүргүүлдэг. Дараа нь хууль, журмынхаа дагуу холбогдох арга хэмжээг нь авдаг.

Нөгөө талаараа Үндэсний баяр наадмын тухай хууль гэж бий. Тэр хуулийг зохицуулдаг Шадар сайдаар ахлуулсан Баяр, наадмыг зохион байгуулах хороо, түүний салбар комисс улсын баяр наадамд зодоглосон зарим бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Өөрөөр хэлбэл, бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг тусгай комисс байдаг. Харин энэ жилийн хувьд хоёр бөхөөс допинг илэрсэн. Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох хоёроос сэргээш илэрсэн шүү дээ. Холбогдох шийдвэр, тогтоол нь гарчихсан.

Э.Оюунболдын хувьд допинг хэрэглээгүй, шинжилгээний хариу солигдсон байна гэдэг зүйлийг ярьдаг. Үүнийг нь хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Энэ тохиолдолд хууль, хяналтын байгууллага эцсийн шийдвэрийг гаргатал нь Э.Оюунболдыг барилдуулахгүй. Өөрөөр хэлбэл, барилдах боломж байхгүй гэж харж байна.

Б.БАТ-ЭРДЭНЭ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР МҮБХ-НИЙ ТЭРГҮҮНИЙ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж энэ үеэр МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр МҮБХ-ний тэргүүний ажлаа хүлээлгэн өглөө.МҮБХ-ны тэргүүн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул түүний ажил үүргийг МҮБХ-ны дүрмийн 9,23-т заасны дагуу Дэд тэргүүн Ц.Магалжав дараагийн "Их Эе" хүртэл орлон гүйцэтгэхээр болов.

УИХ-ЫН ГИШҮҮН, Б.БАТ-ЭРДЭНИЙН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

Хууль

Төлөв

1.

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай

2.

Эрүүгийн хууль

3.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

4.

Монгол улсын үндсэн хууль

5.

Үндсэн хуулийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай

6.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай

7.

Зөвлөлдөх санал асуулгын тухай

8.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай

9.

Монгол мал үндэсний хөтөлбөр батлах тухай

10.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль


УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНИЙН ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн эрх мэдлийн тулаан

Б.БАТ-ЭРДЭНЭ: Л.ЧИНБАТ ТАМГАА ӨГСӨН Ч МАРГААНТАЙ ХЭВЭЭРЭЭ БАЙНА

Монголын Үндэсний бөхийн холбоо сэргээштэй холбоотой асуудал болон бусад барилдааны будилааныг зохицуулах зэрэг дүрэм, журам их бий. Хориотой барьц, мэх хэрэглэсэн бөх, дүрэмд заасан журмаас хэтэрч, ёс зүйн алдаа гаргасан бол тохирсон шийтгэлийг нь хүлээлгэдэг, тодорхой хугацаагаар эрхийг нь хасдаг зэрэг янз бүрийн журам явж ирсэн. Гэтэл сүүлийн хоёр жил ч биш 20-иод жилийн хугацаанд маргаантай явж байна. Удирдлагын түвшний маргаан шүү дээ. Энэ бүхнээс болж холбооны үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй болсон.

image

Холбооны тэргүүн Л.Чинбат захирал надад тамга, тэмдгээ авч ирээд өгчихсөн. Ингэснээр 30 жилийн түүхтэй Монголын Үндэсний бөхийн холбооны эрх сэргэсэн гэсэн үг биш. Өнөөдөр ч бөхийн холбооны тамга тэмдэг, данс нь нээгдээгүй явж байна. Зөвхөн тал талаасаа ярьж байгаад Монгол бөхийн өргөөгөө нээсэн төдий. Бусдаар бол ямар ч асуудал шийдэгдээгүй. Надад холбооны тэргүүн байх нь чухал биш. Намайг дахиж холбооны тэргүүнд нэр дэвшүүлсэн ч нэрээ татна. Хамгийн гол нь, үндэсний эрх ашиг, өв соёлын спортыг зөв урсгалд нь оруулах хэрэгтэй байна. Миний байр суурь ердөө энэ. Үүнийгээ ч хэлсэн. Тиймээс эв эеэ олох хурлаа хийх саналыг тал, талаасаа гаргаж яриад явж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ, Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГА НАР ХАРИЛЦАН МЭДЭГДЭЛ ХИЙВ

А.СҮХБАТ: Монгол бөх цэвэр ариун байвал монголын төр цэвэр ариун байна гэдэгт санал нэгдэж, эвлэлдсэн. Хоёр тал санал нэгдэж, гарын үсэг зурах хэмжээнд хүрсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр нарын бөхчүүд уулзалтын талаар Б.Бат-Эрдэнэ аваргад хэлээд, маргааш гарын үсгээ зуръя гээд явсан. Харамсалтай нь өглөө нь Б.Бат-Эрдэнэ аварга зөвшөөрөөгүй, баяр наадмын дараа болъё гэсэн хариу хэлсэн. Б.Бат-Эрдэнэ аварга нүүрэн дээрээ зөвшөөрсөн мэт боловч цаагуураа хагарган бутаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, Шадар сайд хүртэл анхаарал тавьж, хүлээн авч уулзсан. Ганцхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн нь Б.Бат-Эрдэнэ аварга. Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд эвлэлдэн нэгдье. Г.Өсөхбаяр дархан аварга, Ц.Мягмарсүрэн заан нар бидэнтэй нэгдэхэд санал нэг гэдгээ илэрхийлсэн. МҮБХ гэдэг Р.Нямдорж, Д.Данзан, Б.Бат-Эрдэнэ нарын өмч биш. Улсын баяр наадам эмх замбараагүй болох, томоохон цолтой гол бөхчүүд барилдахгүй болох вий гэдэгт санаа зовж байна. Бөхчүүдийн, монголын ард түмнийг хагалган бутаргагч нь Б.Бат-Эрдэнэ болчихоод байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН, ДАРХАН АВАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ:Намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн учраас би нэрээ татна гэдгээ хэлсэн. Үүний дараа Бөхийн өргөө рүү дайрсан, хамгаалалтын ажилтнуудыг хөлслөн ажилласан зүйл болсон. Бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. “2002 оны дүрэм, 2002 оны Цэцдийн зөвлөл үнэн байна” гэж Х.Баянмөнх аварга хэлсэн. Бид үүнийг нь дэмжсэн. Буулт хийгээд, дэмжээд явсан. Тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийн хурлаа хийсэн. Ж.Ганболд заанаар даргалуулаад, “Их эе”-ийн товоо гаргасан. Гэтэл Ж.Ганболд зааныгаа өөрсдөө хүлээн зөвшөөрөхөө больсон. Л.Чинбат гэдэг хүн аварга Г.Өсөхбаяртай уулзсан. Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатарыг сонгох санал тавьсныг нь бид хүлээж авсан. Дараа нь нөгөө саналаа дахин өөрчилсөн. Х.Баянмөнх аваргыг тэргүүн болгож, Ү.Хүрэлбаатарыг Цэцдийн зөвлөлийн даргаар сонгоно гэснийг нь бас л дэмжсэн. Тэдний дотоодын хагарлын улмаас бөхчүүд нэгдэж чадахгүй байна. Бүхий л саналыг нь дэмжихээс өөрөөр яах ёстойгоо би мэдэхгүй байна. Бөхчүүд бутарсан хагарсан зүйл байхгүй. Тэд яагаад ийм яриа гаргаад байгааг ойлгохгүй байна гэсэн юм.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:06:26

l1sKAU http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [202.126.89.157] 2020-05-20 02:53:33

Odoo bolichihoj boldoggui yum uu?medleg bolovsroltoi zaluuchuudaa gargaach.Suudal bugluud ichihgui suugaad bhiin.Shunalaa tevchih heregtei ene nasand.

Оюунболд [107.77.204.151] 2020-05-19 21:29:17

Чамаас болж нүдний булай боллоо.Аргална гэсэн яасан муу гахай

Зочин [66.181.161.88] 2020-05-19 16:54:42

Энэ олон жил авилагчид ,луйварчид төриин эрх мэдлииг атгачихаад дураараа дургиж бхйхад өөриин ёс жудагыг харуулж ямар нэг хэрэг төвөгт орооцолдоогүй цэвэр жинхэнэ монгол эр хүн , . Тэр их хуралд мануухай болон суудаг хүн биш . Ямар ч байсан шударга ёсны талд байнга байдаг хүн . Хэлэх юмаа ч хэлж ярьдаг хүн . Бат эрдэнэ аварга их хуралд олон жил сууж туршлагатай болсон байх ёстой хүн шүү . Хүнииг заавал муулах ёстой юм шиг хандах юм

зочин [43.242.243.90] 2020-05-19 12:02:19

одоо энэ тэнэг бөхийн хэрэг байдаг л юм байх даа, допинг оюунболдтой нь нийлүүлээд пээнсэнд нь гаргаад зайлуулах хэрэгтэй

Зочин [202.126.89.69] 2020-05-19 10:11:48

БАТ-ЭРДЭНЭ САЙН БӨХ. 65 СУУДАЛ АВЧИХААД ЭХ ОРНОО СААРАЛ БОЛОН ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛДАГ МАН ДААНЧ ХӨӨРХИЙ. ЖДҮ ОЙМС ... ИХ ХӨӨРХӨН Ш ДЭЭ

zochin [5.173.11.93] 2020-05-19 08:35:32

hen ui hiij chadah be.ter chaddag umaal hii.boh hun bohool hoo.ih hurald iim bolobrolgyi bohchuud estoi hereggyidee

Зочин [112.96.164.27] 2020-05-19 05:25:04

Bolovsrolgui, horvoo dehliig tsnij medeegui, nom bichih shagaidaggui hun bol tegeed l superman bnu bih bnu chingisiin huu bnu nemergui shu de.

Зочин [202.126.88.173] 2020-05-19 05:05:43

Mangar har

Мко [172.56.10.12] 2020-05-19 04:55:14

Хог новшнуудын дэргэд бол монгол эр хүн шүү. Хаа ч өмөөрнө.

zochin [66.181.176.138] 2020-05-19 02:35:59

Шударга үнэний төлөө, авилгын эсрэг гэж 16 жил ярьлаа. Монгол бахь байдгаараа....

Zochin [67.180.142.181] 2020-05-19 02:32:20

Odoo bolnoo zunduu l mungujluu Gertee suuj amar Yostoi khereggui

Зочин [103.229.121.172] 2020-05-19 02:29:05

Доктор профессор аврага. Хэнтийн 3 тэнэг гэдэг баабарын бичсэн зохиол байдаг. Өөрт нь нэг уншуулах юмсан. Үмбүүүүүүүүүүүү

Зочин [112.96.164.27] 2020-05-19 05:23:38

Kkkkk

Зочин [202.126.88.178] 2020-05-19 02:26:08

Аврагыг сонгох зөв.асар их туршлагатай.

Зочин [202.126.89.219] 2020-05-19 02:23:39

Англи хэлтэй аварга

Оогий [100.15.93.159] 2020-05-19 02:22:56

Чамайг дуурайж ,чиний хэрэглэж ирсэн эмийг уусан гарын шавь чинь юу болов?олимп дэлхийд дээшээ барилдаж чаддаггүй гүлдийсэн новш.Бас улсын мөнгөөр өвлийн олимпын нээлтэн дээр нэг халаасны хулгайчтай явж байсан.Тэнэг гар

Зочин [150.129.141.132] 2020-05-19 01:59:26

Ямарч боловсрол, мэдлэггүй тэнэг мангар асар их шуналтай бөх, өөр хэлэх үг алга.

Битгий сонго [59.153.115.64] 2020-05-19 01:53:25

Энэ удаа аваргыг битгий сонгоорой. Амралтыг нь өгье. Түүнийг тайван байлгая

Зочин [98.253.30.34] 2020-05-19 01:34:49

Ter boh tehiihee l ajiliig hiivel barav. Ugaasa ymar ch bolovsrolgui boh hun songoj gargaj irchiheed yag iy ch huseed bgan. 2liter iin savand 5liter us hezeech bagtahgui l bhgui iy.

Зочин [122.201.19.99] 2020-05-19 01:28:41

МАНгарууд ичээсээ хэрэлдэх -попрох хоёроос өөр ажил хийгээгүй шүү малуудаа

Дэжид [202.9.46.117] 2020-05-19 01:12:18

16 жил юу ч хийгүй байж сонгууль дөхөөж ирэхээр олон зүйл ярьдаг . Ичмээр. Гэхдээ ичих нүүр байхгүй. 1998 онд сонинд дээрээ Аваргаа онгрцоор битгий нисээч эр эс үхдэг юм гэж удамыг авч үлдэх бичиж байсныг санах уу

Зочин [202.9.40.1] 2020-05-19 00:59:32

Одоо хэрэггүй нэрээ тат аваргаа нэр хүндээ алдаж УИХ дэмий суугаад онигоо

ИРГЭН [202.180.220.172] 2020-05-19 00:55:45

ХУДЛАА ДҮР ЭСГЭЖ ДАХИН СОНГОГДОХЫН ТУЛД БУВТНАХААС ЦААШГҮЙ. ЯГ ЮУ ХИЙЖ ЯАЖ ТЭМЦЭВ ЭНЭ ЖИЛД. ӨӨРӨӨС ЧИНЬ ӨӨРЧЛӨЦЛТ ШИНЭЧЛЭЛТ ОГТ ГАРАХГҮЙДЭЭ. ЗҮГЭЭР Л ЗАЙГАА ТАВЬ.

Зочин [59.153.112.67] 2020-05-19 00:42:54

Юун дөрвөн жил 16 жилд гээч юуч хийгээгүй сонгож болохгүй

Garid [211.36.150.27] 2020-05-19 00:30:31

TENEG BOH, IH HURALD Y HIIH VE!!!!!!!!!!

Зочин [103.229.120.184] 2020-05-19 00:08:36

сонгож болохгүй хүн.

Irgen [202.55.188.42] 2020-05-18 23:58:27

Avargadaa sain saihniig huse


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.