Франц улс сургуулиудаа буцаагаад хааж эхэлжээ
Францын хойд хэсэгт орших Рубе хотод танхимын сургалтаа эхлүүлсэн найман сургуулийн үйл ажиллагааг зогсоосон талаар тус улсын орон нутгийн хэвлэл мэдээлэл 5 дугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн байна.
Тус улсад сургуулийн танхимын сургалтыг сэргээснээс хойш долоо хоногийн хугацаанд шинээр коронавирусийн халдварын 70 тохиолдол бүртгэгджээ.
Коронавирусийн халдварын тархалт бага гарсан Францын зарим хэсгүүдэд бага ангийн сурагчдын хичээлийг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн бол “ногоон бүсийн” 150,000 дунд сургуулийн сурагчид хичээлдээ өнгөрсөн Даваа гарагт орсон байна.
Францын Боловсролын сайд Жан-Мишээль Бланкер хэвлэлд мэдээлэл өгөхдөө халдварын тохиолдол бүртгэгдсэн сургуулиудыг нэн даруй хаасан, энэ хугацаанд нийт сурагчдын 30 хувь нь хичээлдээ эргэн орсон байсан гэж дурджээ. Гэхдээ бүртгэгдсэн 70 тохиолдлын хэд нь багш, хэд нь сурагч болох талаар тодорхой мэдээлээгүй ажээ.
Эх сурвалж: БСШУСЯ


.jpg)





































































Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Лу.Гантөмөр: Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үед орж ирж байгаа орлогыг ард түмэндээ хувааж өгч байж үнийн өсөлтийг давж гарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 2-нд эхэлнэ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
АНУ-ын стратегийн цөмийн хүчний жил тутмын сургуулилалт эхэлжээ
З.Ган-Очир: АМНАТ-ийн бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна