Коронавирусээр халдварлаад эдгэсэн хүний цусыг эмчилгээнд ашиглахад зарим тохиолдолд үр дүнтэй байжээ
COVID-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дундаас сайн дураар цусаа өгөх шуурхай утсыг Москва хотод ажиллуулж байна. Учир нь коронавирусээр халдварлаад эдгэсэн зарим хүний биед эсрэг биет үүсч байгаа бөгөөд тийм хүний цусны плазмыг өвчтэй хүнд хэрэглэх нь зарим тохиолдолд үр дүнтэй байгаа гэдгийг Москва хотын Эрүүл мэндийн газрын шинжээч хэллээ. Ялангуяа биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст цусны плазмаар сэлбэх нь тодорхой үр дүнтэй байгаа юм. Москва хотын захиргаанаас мэдээлснээр коронавирусийн халдвар аваад эдгэсэн 540 гаруй донор бусад өвчтөнүүдэд зориулан цусаа өгчээ. Тэдгээр донорын цусыг 300 орчим хүнд байгаа өвчтөнд хэрэглэсэн байна.
Гэхдээ эдгэсэн хүн болгонд эсрэг биет үүсэхгүй, мөн маш цөөн тооны эсрэг биет байгаа хүний цус нь эмчилгээний шаардлага хангахгүй юм. Тиймээс сайн дураараа хүсэлт гаргасан иргэнээс нарийвчилсан шинжилгээ авч цусны донор болж чадах эсэхийг тодруулах хэрэгтэй. Мөн уг хүн ямар нэг суурь өвчингүй, ХДХВ болон М, С вирусийн халдваргүй байх ёстой. 600 миллиграм плазмад 5000 рублийн урамшууллыг олгож байгаа аж.
















































.jpg)







.jpg)


.jpg)











Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо