Сүүний фермүүдээ дэмжээч, Ч.Улаан сайд аа

Aдмин / Эдийн засаг

Монголд төрийн дэмжлэг, бодлогогүй, хэдэн бор малчдын ухаан, зүтгэлийн хүчээр тэгсгээд дэнжигнэж байдаг салбар бол кластр ферм. Тэр тусмаа хүнсний чиглэлийн ферм хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн хамгийн дэмжлэггүй, төрийн бодлогын гадна үлддэг салбар боллоо. Ингэж хэлэхийн учир нь, өдгөө нийслэлийг тойрсон сүүний чиглэлийн фермүүд орлого гэхээсээ зарлагаа нөхөж чадахгүй, тоног төхөөрөмж, өвс тэжээлийн зардлаа дөнгөж л олох хэмжээнд ажиллацгааж байна гэвэл бодит үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу.

Манай улсын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг 500 орчим сая литр гэж үзвэл улсын хэмжээнл сүү, сүүн бүтээгдэхүүний том, жижиг нийлсэн 250 орчим үйлдвэр, цех жилдээ 280-300 сая литр шингэн сүүг иргэдийн хэрэгцээнд нийлүүлдэг аж.

Монгол улс 2019 оны байдлаар 70,4 сая толгой мал бэлчээрт байна гэж тоолсон. Малынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг бид сүүний хэрэглээнийхээ 60 хувийг импортоор буюу гаднаас хангадаг гэх тоо байна. Дотоодын хэрэгцээнийхээ арав биш, хорь биш, 60 хувийг бид гадны хуурай сүүгээр болгодог гэж бодохоор өөрийн эрхгүй гайхах, алдаа нь хаана байгааг бодох хэрэгтэй болж байна. Нарийвчилбал, импортоор оруулж ирдэг хуурай сүүний хэмжээ арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг хүртэл нэмэгддэг бөгөөд дотоодоос нийлүүлдэг үхрийн сүүний хэмжээ хавар, зундаа л гэхээс бусад үед эрс багасдаг байх юм. Угтаа бол Монгол Улс стратегийн хүнс гэгдэх мах, гурилын зах зээлээ хамгаалах, төр нь бодлогоор дэмжих, үнэ, ханшийг нь барих, зах зээлийн таатай нөхцөл бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэл баримталдаг ч стратегийн хүнсний тоонд зүй ёсоор багтдаг сүүгээ анхаарлын гадна орхижээ. Тодруулбал, сүүний зах зээлийг хамгаалах, өрсөлдөх чадварыг сайжруулах, кластр фермүүдээ олон болгох, тоног төхөөрөмж, өвс тэжээлийн дэмжлэгт багтаах, энэ салбарт ажиллаж, амьдрах малчдыг сургах, бэлтгэх, сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг сайжруулах зэргийг хайхрахгүй, мартсаар иржээ гэчихвэл буруудахгүй болов уу.

Хэрэв ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та, дотоодын сүүний үйлдвэрлэл, фермүүдээ дэмждэг сэн бол 2020 онд гаднаас 6000 тонн хуурай сүү импортоор авахгүй, кластр фермүүдийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, малчдын хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, улсын төсөвт сүүнд чиглэсэн хөрөнгө, төсөв суулгах байв.

Хэрэв ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та, дотоодын сүүний үйлдвэрлэл, фермүүдээ дэмждэг сэн бол 2020 онд гаднаас 6000 тонн хуурай сүү импортоор авахгүй, кластр фермүүдийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, малчдын хөдөлмөрийг үнэлгээтэй болгох, улсын төсөвт сүүнд чиглэсэн хөрөнгө, төсөв суулгах байв. Өөрөөр хэлбэл, сүүний фермүүд хөгжих үү, хэдхэн хүний хөдөлмөр, зүтгэлээр хэмжигдээд тэрүүхэн тэндээ мартагдах уу гэдгийг шийдэх салбарын бодлого тодорхой биш байгаагаас болж, сүүний фермийн аж ахуй хөгжихгүй байгаа юм. Гэтэл жил бүр мах, гурил, шатахуун, улаан буудай, ноос ноолуурын үнийг барих, зах зээлийг нь хамгаалах, аж ахуйн нэгж, компаниудын эрсдлийг төр үүрэх зорилгоор тэрбум тэрбумаар нь мөнгө төсөвлөж, элдэв нэртэй сан үүсгэж, олон талын дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, Монгол Улс 41 төрлийн сангаар дамжуулан элдэв төрлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, эрсдлийг нь хамгаалж ирсэн бол 2020 оны байдлаар дээрх сангийн тоо 22 болж буурчээ. Ихэвчлэн төсвийн мөнгө “угааж”, хэн нэгэн албан тушаалтны эрх ашиг, дарх ямбын хүрээнд үйлчилдэг мэт байсан санг цөөлсөн нь сайн боловч нэг санал байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэргийг сүүний фермүүдийн өнөөгийн нөхцөлийг сайжруулах хэтийн бодлоготой “уявал” болох уу, Ч.Улаан сайд аа. Хэрэв ингэж чадвал, монголчууд дотоодын сүүгээр хэрэгцээгээ бүрэн хангах, фермүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд ажлын байр нэмэгдэх чухал нөлөөтэй байх нь дамжиггүй. Хэрэв дээрх сангуудаас тодорхой мөнгийг сүүний фермд зориулж чадвал ядаж л монгол хүний шүдний өвчлөл эрс багасна. Гэтэл бид тариа, буудайнд 158 тэрбумыг, нэг тонн будаа тутамд 50 мянган төгрөг өгч байна. Тэгэхээр жилд 200 мянган тонн будаанд жилдээ 100 тэрбум төгрөг өгч байгаа гэсэн үг. Энэ бол зөв дэмжлэг. Төрийн ийм ивээл, нүдээ олсон дэмжлэгийн ачаар монголчууд мах, гурилаа харьцангуй хямд үнээр авч
идэцгээж байгаа юм. Ийм л учраас сүүгээ, кластр фермүүдээ ч мөн төр дэмжих ёстой гээд байгаа хэрэг л дээ.

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ, ШҮДНИЙ ӨВЧЛӨЛТЭЙ ТЭМЦЭХ ГОЛ “ТАН” ШИМИЙН СҮҮ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага монгол хүнийг сүүгээ уугаач хэмээн зөвлөж эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингэж санаа тавихын учир нь өдгөө 0-16 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчихсэн байгаа юм. “Нэг ч эрүүл шүдтэй хүүхэд алга” гэсэн сэрдхийм судалгааг дээрх газраас гаргасан байдаг. Монгол хүний яс сийрэгжиж, шүд өвчлөлтэй байгаагийн хамгийн гол шалтгааныг хоол хүнсний хэрэгцээтэй нь холбосон бөгөөд тэр тусмаа сүүний хэрэглээ маш муу учраас монгол хүүхдийн эрүүл мэнд доройтолтой гэсэн нь бий. Арга ч үгүй биз.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага монгол хүнийг сүүгээ уугаач хэмээн зөвлөж эхэллээ.

Дээрх судалгаа гурван жилийнх биш, сүүлийн 30 жилийн нөхцөл байдал юм билээ. Амны хөндийн эрүүл мэнд муугаас болж, хүүхдийн хоол боловсруулах эрхтэн гэмтэхээс гадна, яс сийрэгжилт ихэссэн нь яах аргагүй аюул. Үүний гол буруу нь сүүний компаниудын ихэнх нь импортын сүүгээр зах зээлийг орлуулж байгаатай холбоотой нь гарцаагүй юм. Гэтэл статистикчид “Монгол Улс бол сүүний эх орон, сүүний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг” хэмээн худал тайлан гаргаж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж буй. Ийм худал сурталчилгаа, судалгааны гайгаар сүүний зах зээл хөгжихгүй, төрийн дэмжлэг, бодлогын гадна үлдчихсэн.Хэрэв “Сүүний зах зээлд сүү оруулах бүтээгдэхүүн буюу хуурай сүү төчнөөн сая тонн бий” гэх үнэн мэдээлэл иргэдэд хүрдэг байвал хэрэглэгчид үнээний цэвэр сүүг хайж олоод хүнсэндээ хэрэглэх нь дамжиггүй.

КЛАСТР ФЕРМҮҮДИЙН БЭРХШЭЭЛ, ТӨРИЙН СОНОРТ ОЧИХГҮЙ БАЙНА УУ

Арваннэгдүгээр сарын дунд үеэс эхэлж монгол малын сүү ширгэдэг. Зундаа тараг, сүүгээ хангалттай уучихсан монголчууд намар, өвлийн сүүний хомсдлыг нэг их анзаарахгүйгээр хавартай золгодог. Тэгвэл сүүний кластр фермүүдийн бэрхшээлийг төр болон салбарын яам сонсохгүй, анзаарахгүй байснаас болж, мал аж ахуйн салбарт ферм гэх чиглэл сонгодог утгаараа хөгжихгүй, орхигдоход хүрэх нь ээ. Фермүүд сүүний үүлдрийн үхрийг өндөр үнээр гаднаас авчирахаас эхлээд нутагшуулах, идээшүүлэх, зориулалтын байр саваар хангах, төлийн алдагдалгүй бойжуулах, өвс тэжээлийг нь таслахгүй байх, ажилчин ажиллуулах зэрэгт хэний ч дэмжлэгийг харахгүйгээр зүтгэцгээж байна. Өвлийн сүүний хэрэгцээг хангаж, сүүний үйлдвэрүүдийн хэрэгцээнд нийцэх сааль өгөх гэж мал, малчин хоёр байдгаа бардаг гэсэн үг. Гэтэл энэ мэт фермэрчдийнхээ асуудлыг сонсож, анхааралдаа авахгүйгээр бор зүрхээр нь зүтгүүлэх нь энэ салбарыг өөд нь татъя гэх салбарын сайдын чин хүсэл байхгүйг илтгэх мэт.

Тэгэхээр, Ч.Улаан сайд аа, фермээ хөгжүүлж, сүүний зах зээлийг хамгаалахад төрийн бодлого, дэмжлэг, алсын хараа хэрэгтэй байна. Сүүний зах зээл, аж ахуйн нэгж, фирмүүдээ дэмжихгүй бол энэ чиглэлийн аж ахуй Монголд хэзээ ч хөгжихгүйгээс гадна бид хуурай сүүгээ уусаар, инпортын сүүг авсаар л байх нь тодорхой. Үүнээс болж монголчуудын үр удам амны хөндийн өвчлөл, ясны сийрэгжилтээс салахгүй нь.

Тэгэхээр, Ч.Улаан сайд аа, фермээ хөгжүүлж, сүүний зах зээлийг хамгаалахад төрийн бодлого, дэмжлэг, алсын хараа хэрэгтэй байна. Сүүний зах зээл, аж ахуйн нэгж, фирмүүдээ дэмжихгүй бол энэ чиглэлийн аж ахуй Монголд хэзээ ч хөгжихгүйгээс гадна бид хуурай сүүгээ уусаар, инпортын сүүг авсаар л байх нь тодорхой. Үүнээс болж монголчуудын үр удам амны хөндийн өвчлөл, ясны сийрэгжилтээс салахгүй нь. Өдгөө бид Төв аймаг тойрсон цөөн хэдэн фермтэй. Хэдий болтол “Шанага нь тав, шавхруу нь гурав” гэсэн байдалтай эдгээр фермүүд амьдрах юм бэ. Төр засаг, УИХ-аас сүүний фермүүдээ дэмжье хэмээгээд улсын төсөвт угтаа бол дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн юм билээ шүү дээ, Ч.Улаан сайд аа. Гэтэл та “Манай яам журмаа боловсруулаагүй байна. Удахгүй журам бэлэн болно” хэмээн ярьсаар бүтэн хоёр жил дээрх мөнгийг гацаажээ. Тэгэхээр сүүний зах зээлд зориулагдах дөрвөн тэрбум төгрөгийг Сангийн сайд гаргаж өгөхгүй, хав дарчихаад байна уу, Ч.Улаан сайд та харамлаад, халааснаасаа гаргахгүй сууна уу. Угтаа бол УИХаар яригдаж, гишүүд дэмжсэн л бол тухайн төсөв эзэддээ очдог, салбартаа өгөөжөө өгдөг баймаар. Стратегийн чухал хүнс сүү үйлдвэрлэгчдийн эрх ашиг, хөдөлмөр зүтгэлийг төр нь хайрладаг, тээг саадыг нь шийддэг байх ёстой болохоос ганц нэг сайдын бүрэн эрхийн хүрээнд асуудал гацдаг, төсөв нь түгжигддэг байж боломгүй.

МАЛЧДЫГ ЦУГЛУУЛДАГ ЗӨВЛӨГӨӨН ҮР ШИМЭЭ ӨГДӨГ БАЙХ ЁСТОЙ

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” гэх гоё нэртэй зөвлөгөөн Төрийн ордонд байсгээд л болдог. Энэ бүхнийг өндөр төсөв мөнгөөр зохион байгуулдгийн цаад утга нь угтаа бол хэнд ч тодорхой. Мал, малчин хоёрынхоо тулгамдсан асуудлыг сонсохоос гадна эрчимжсэн мал аж ахуйн фермүүдийг хөгжүүлэх, сүүний зах зээлийг бодлогоор дэмжихэд ямар ажлыг төрөөс хийх ёстойг малчдын амнаас сонсдог. Гэтэл энэ мэт зөвлөгөөн харамсалтай нь үргүй зардлыг бий болгоод золгсохгүй, мал, малчиндаа үр ашгаа өгөхгүй, хоосон бөөгнөрөл болоод тардаг нь ёс болж тогтох нь ээ. Тэгэхээр цаашид элдэв зөвлөгөөн, аянуудыг хаа хаанаа ээлтэй, үр ашигтай байхаар зохион байгуулдаг байя. Тухайлбал, Мах сүүний анхдугаар аян, Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр, Монгол малчин гэх мэт хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэж хаданд хашгирах мэт хоосон уриатай, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний хэмжээний аян нэртэй цаасан дээр буудаг илүү ажил санаачилж байхаар бодит дэмжлэгээ үзүүлж өнөөх баталчихсан, гацчихсан байгаа дөрвөн тэрбум төгрөгөө сүү бэлтгэгч аж ахуйн нэгж, фермүүддээ өгөөч ээ. Хоёр жил хав дарчихсан журмаа боловсруулчихаач ээ, Ч.Улаан сайд аа. Нэгэнт үйлдвэрлэгч нь байгаа, фермүүд нь тогтвортой үйл ажиллагаа явуулахаар эрмэлзэж байгаа энэ цаг үед гадны тоглогчдыг дэмжиж байхаар дотоодын фермүүдээ бодлогоор дэмжээд, цөөн боловч хэдэн төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгодог байя. Гэтэл үйлдвэрүүд сайн сүү авахын тулд, үнээний алдагдалд орохгүйн тулд олсон орлогоо өвс тэжээлд зарцуулах, үнээний сайн үүлдэр оруулж ирэх, төлөө бүрэн бойжуулах, фирмийн багтаамж, технологийг сайжруулах зэрэгт ихээхэн зардал гаргаж, хөрөнгө хүч хаяж байна. Энэ бүхэнд төр анхаардаг болчихвол монгол хүний хүнсний хэрэгцээнд ахиц дэвшил гарах нь. Хөдөө аж ахуйн салбарт сүүний салбарынхан л хойд эцгийн хүүхдүүд шиг шоовдорлогдож байна гэчихвэл Ч.Улаан сайдтан таныг уурлуулах үг дурдсан болохгүй байх.Үнэхээр энэ салбарыг дэмжих нь Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яамдын үүрэг, хамаарах ажлыг чиг яах аргагүй мөн. Гэтэл өдгөө шүдний эмнэлгүүдийг дэмжиж, гурван жилийн хугацаатай 50 тэрбумын төсвийг баталснаараа Улаанбаатарт Солонгосын шүдний эмнэлэг цэцэглэх нэг үндэс болсон нь үнэн. Хүүхдийн амны хөндийг үзсэнийхээ төлөө улсын дэмжлэг хүртэж, төсвөөс мөнгө авч болдог шүдний эмнэлгийг дэмжээд болоод байхад хүний бие мах бодод хэрэгтэй сүүний салбарыг дэмжих нь зүйд нийцэх санал юм.

Эх сурвалж: npost.mn


Сэтгэгдэл

durzqv [46.161.11.64] 2022-05-08 06:13:24

hydroxychloroquinine <a href="https://keys-chloroquinehydro.com/#">plaquenil pill</a>

sumglq [46.161.11.64] 2022-05-07 21:24:25

hydroxichloriquin <a href="https://keys-chloroquinehydro.com/#">buy chloroquine singapore</a>

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:29

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:29

cialis 2020 [193.202.83.38] 2020-09-06 21:00:22

cialis 2020 https://www.wisig.org/

azithromycin 250 [141.98.87.114] 2020-09-05 00:30:24

azithromycin 250 https://azithromycinx250.com/

teva pharmaceuticals coupons for proair [194.156.124.252] 2020-08-22 13:40:53

teva pharmaceuticals coupons for proair https://amstyles.com/

buy hydroxychloroquine online uk [46.161.61.127] 2020-08-21 20:46:59

buy hydroxychloroquine online uk https://chloroquine1st.com/

albuterol goodrx [194.104.10.96] 2020-08-20 08:22:54

albuterol goodrx https://amstyles.com/

cost of albuterol sulfate 0.083 [45.138.100.223] 2020-08-18 13:49:22

cost of albuterol sulfate 0.083 https://amstyles.com/

albuterol sulfate generic inhaler [46.161.61.252] 2020-08-18 01:34:46

albuterol sulfate generic inhaler https://amstyles.com/

cephalexin 250 mg capsule antibiotic [45.132.184.131] 2020-08-17 12:47:10

cephalexin 250 mg capsule antibiotic https://keflex.webbfenix.com/

hydroxychloroquine mexico [45.148.232.178] 2020-08-12 22:31:46

hydroxychloroquine mexico https://webbfenix.com/

where can i get hydroxychloroquine [212.119.44.73] 2020-08-04 20:19:52

where can i get hydroxychloroquine https://chloroquine1st.com/

best pricing hydroxychloroquine online prescription [46.161.60.86] 2020-08-03 03:04:31

best pricing hydroxychloroquine online prescription https://chloroquine1st.com/

naltrexone 50 mg tab [212.115.51.20] 2020-08-02 16:38:19

naltrexone 50 mg tab https://naltrexoneonline.confrancisyalgomas.com/

costco acetaminophen [45.148.233.93] 2020-07-28 00:53:39

costco acetaminophen https://tylenol1st.com/

buy generic ed drugs online [185.250.46.160] 2020-07-23 19:58:38

buy generic ed drugs online http://viacheapusa.com/

cialis prescription [194.104.10.57] 2020-07-22 08:03:09

cialis prescription http://cialislet.com/

how long does cialis last [213.108.2.178] 2020-07-22 02:42:04

how long does cialis last http://www.cialislet.com/

how long does cialis last [213.108.2.178] 2020-07-22 02:42:02

how long does cialis last http://cialislet.com/

buy chloroquine online uk [95.85.71.239] 2020-07-18 21:43:32

buy chloroquine online uk https://azhydroxychloroquine.com/

buy cialis no prescription [84.54.58.160] 2020-07-18 20:08:29

buy cialis no prescription http://cialislet.com/

generic viagra canadian [193.203.9.96] 2020-07-17 11:42:35

generic viagra canadian https://cleverviagra.com/

hydroxychloroquine for sale amazon [83.142.52.73] 2020-07-10 07:52:56

hydroxychloroquine for sale amazon https://azhydroxychloroquine.com/

buy amoxicilina 500 mg canada [77.220.193.251] 2020-07-04 05:31:25

buy amoxicilina 500 mg canada https://amoxycillin1st.com/

clomiphene citrate coupon [45.148.235.231] 2020-07-03 14:46:45

clomiphene citrate coupon https://salemeds24.wixsite.com/clomid

supply of hydroxychloroquine [212.119.45.203] 2020-06-28 17:49:08

supply of hydroxychloroquine https://azhydroxychloroquine.com/

buying cialis online legal [193.202.80.180] 2020-06-28 06:51:13

buying cialis online legal http://www.cialisles.com/

buy pills erection generic cialis [95.85.71.131] 2020-06-26 20:05:46

buy pills erection generic cialis http://www.cialisles.com/

buy cialis online [193.202.81.83] 2020-06-24 03:24:45

I am regular reader, how are you everybody? This piece of writing posted at this web site is in fact fastidious. https://www.wisig.org/

ACrapeCantani [104.238.39.8] 2020-06-22 06:52:59

<a href="https://cialisle.com/">cialis cost</a>

ACrapeCantani [104.238.39.8] 2020-06-17 01:27:17

<a href="https://cialisle.com/">cialis cost</a>

ИРГЭН [202.126.88.38] 2020-05-27 21:45:15

УЛС ТӨРЧИД ХУДАЛЧ ШҮҮ ДЭЭ. ИТГЭЭД СОНГООД ГОРЬДООД БАЙГАА НЬ ИРГЭД БИДНИЙ БУРУУ ШҮҮ ДЭЭ... БУРУУГ ХҮНЭЭС БИШ ӨӨРӨӨСӨӨ Л ХАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ...

Гурилын ченж [202.21.109.57] 2020-05-27 15:25:01

Импортын хаачихвал уг нь энэ салбар босоод л ирнэ дээ. Даанч ....................

Zochin [64.119.20.92] 2020-05-27 12:33:43

Naad ovgonoosoo eldev uym guij zovoogood yah gesen uym be,zugeer tetgevert n hurdan garchih heregtei bna,budliad hezuu bh shig bna shde

Зочин [122.201.21.86] 2020-05-27 08:20:29

Энэ зөнөг өвгөний сайд гэж одоо юу байхав дээ. Хар худалч өвгөн 100'000₮-өөр бүх ноолуурыг авна гэж худлаа ярьж бах таваа хангасан

Зочин [66.181.161.24] 2020-05-27 08:18:38

Зусаг Улаан зуу зуу. Сүүний булчирхай суулгуул.

Зочин [64.119.23.252] 2020-05-27 07:51:11

Одоо наад хөгшинөө орхи

ЗОЧИН [192.82.67.119] 2020-05-27 07:50:31

ДАМШИГЛАСАН МАЯГААР ЯНЗТАЙ ИНЭЭЖ БАЙХ ШИВ, НООЛУУР 100000 ГЭЖ ХУДЛАА ПОПОРСОН, МӨД ЯВАХ ХҮНД ОДОО ЮМ ЗАХИАД ЮУ ХИЙХ ВЭ.

Иргэн [139.5.216.36] 2020-05-27 05:47:42

энэ засгийн үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэл уналтанд орсон. Юун сүүн бүтээгдэхүүн

Зочин [119.40.103.6] 2020-05-27 04:59:17

Их л зөв асуудлыг хөндсөн байна. Даанч Улаан сайд нь цагаандаа гарсан юу ч хэлээд нэмэр байхгүй. Яамнаас энэ асуудлыг хариуцаж буй хэлтэс тасаг / Мал аж ахуйн газар гэж байдаг байх/ нь юу хийж суудаг юм болдоо. Бас л нэг цүнх барьсан нөхдүүд байдаг юм байлгүй дээ.

Зочин [122.201.23.201] 2020-05-27 04:20:54

Энэ улаан гээч нөнөр Цайчихсан гөлөг юмаа

Зочин [64.119.16.1] 2020-05-27 03:10:49

АН, Элбэгдоржийн дэвшүүлсэн хүмүүсийг дэмжвэл Монгол улсаа дээрэмдэгчдийг дэмжиж байгаа гэдэг нь туйлын үнэн гэдгийг монголчууд мэднээ

Зочин [192.82.78.210] 2020-05-27 04:16:54

Сэдэвтэйгээ ойрхон байгаач. Улаан сайдын тухай хедее аж ахуйн бvтээгэхvvний тухай ярь байна. Эргvv ацаа

Өршөөл [43.242.243.55] 2020-05-27 02:22:22

Энэ зөнөг өвгөнд нас ч байхгүй, мэдэл ч үгүй болсон. Насны эцэст ард олны асар их хараалыг нэг дор иднэ гэдэг үнэхээр лай.. Зүгээр зөнд нь хая, энэ тэнэг амьтныг.

ЗОЧИН [202.126.88.167] 2020-05-27 02:01:46

ЭНЭ БАЛАЙ ЖАМААРАА БАЙГАА НООЛУУРЫГ ӨСГӨНӨ ГЭЖ ТЭНЭГТЭЭД УЛСЫН МӨНГИЙГ САЛХИНД ХИЙСГЭЛЭЭ. ЕР НЬ БОЛ МАЛ ХУВИЙН ӨМЧ ШҮҮ АЛИВАА ТАТВАР, НДШ-С МАЛЧИД ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БАЙГАА ХҮН БОЛГОН ТЭГШ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ. МОНГОЛ ОРНЫ ЭКОЛОГИЙН ДОРОЙТОЛД МАЛ, МАЛЧИН 2 ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙГАА ЯЛАНГУЯА ЯМАА УРГАМАЛЫГ ҮНДСЭЭР НЬ ИДДЭГ ЦӨЛЖХӨД УЧИР МАШ ИХ ХУВЬ НЭМЭР БАЙГАА.

Зочин [98.253.30.34] 2020-05-27 01:42:05

Baij l bai l daa ehleed nooluuraa 100000 aar avaadhay. Daraa n suugee literiig n 30000 aar avnashdee Ulaan

Зочин [202.179.21.198] 2020-05-27 01:30:46

Зөнөчихсөн юм байна лээ.Удахгүй буугаад унахаар нь өөр хүнтэй ярь..Энэ хөгшчүүлээс салах цаг болжээ

зочин [202.21.100.210] 2020-05-27 01:25:02

Байж байлдаа сонгууль болоотхог

Зочин [66.181.161.33] 2020-05-27 01:24:52

За энэ нөхөр одоо тэтгэвэр гарсан дээр ...малчидийн ноолуур...сүүны үйлдвэр...арси ширны үйлдвэр гэх мэт хийх хугцаа их байсан..тэгтэл..одоо байж байгаа нь..эдийн засгийн хямрлаас гарх боломж байсан уу байсан .....үйлдвэр их бариуул ард иргэддэд..ашигтай шүү цаашлаад улс нийгэмд олон ашигтай баймаар....

Зочин [64.119.23.11] 2020-05-27 01:03:45

Залуу авгайн дөрөнд орчихсон хөгшин үдээр шиг болчихсон сарлагийн бухнаас та нар юу ч хүсээд гуйгаад худлаа гэдгийг ойлгосоор байж энийг сошиалаар нүдэж яах нь вэ

ай үхэрнүүд [202.179.21.232] 2020-05-27 01:03:29

Одоо Улаанаас юу хүсээд байнаа малнуудаа. Улсын төсвийг үхрийн дэлэн гэж үздэг энэ хувалзаас үхрийн ферм нэхдэг ай мөн үхэрэээ та нар

Зочин [202.179.21.234] 2020-05-27 00:57:25

ЗҮҮН БУЮУ СҮХБААТАРТ ФЕРМ БАЙХГҮЙ УЧИР ДЭМЖИХГҮЙЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

Zzzzzz [66.181.161.7] 2020-05-27 00:47:18

Man nam ulaanii neriig dewshuuldeg buruudsan daa 1 suudlaa aldsand tootsoh heregtei

иргэн [192.82.74.163] 2020-05-27 00:32:46

Улаан эртний УЛАЙДАГГҮЙ нэртэй идээч одоо өөрийн талын хэд нь ханасан байх ЗАЛУУ эхнэртээ түүний хамаатнуудад улсын хөрөнгийг хуваарилдаг болсон иймд УЛААНЫГ түргэн зайлуулах хэрэгтэй өөр юу ч хэлэх хэрэггүй

Зочин [103.80.210.183] 2020-05-28 09:32:31

буудан зайлуулах байх даа.

Зочин [66.181.185.93] 2020-05-27 01:17:39

Зайлуулж чадахгүй байхаа УИХ нэр нь дэвшээд амжсан улайдаггүй урвагч Улаан ийм луйварчид байхад эх орон яаж хөгжих вэ?

Shuuh [202.126.89.1] 2020-05-27 00:29:39

Odoo bolio bitgii yum yari.ene owgond yu ch daatgaad herggui.bushuuhan uls torois l hold gej heltsgeemeer bn.

Улаан одоо залуу эхнэртээ хэдэн төгрөг хийхээ бодно өөр юм хийхгүй хийгээчгүй [150.129.140.105] 2020-05-27 00:18:19

зочин

Muugii [172.58.84.103] 2020-05-27 00:14:47

Unen shd buun zardal, tumen asuudal, myangan berhsheel dund estoi durtai tuldaa l guriij bna shd. Dunguj ehlej baigaa hund bol bur ch hetsuu oron nutag ni demjine gedeg gonjiin joo.., nud uzuurlej urgelj buurulhunu... Maliin geniin asuudal utgaa aldaj ter gehiin temdeggui heden haltar unee l end tend hog idej bna shd... heden suunii uildwer ni daam gartsan zun bol 1 l ni 650 tug uvul bol 1200 tug geh shig APU bol yanziin shd neg heseg 1 l -g ni 1 kg shiljuulj mun ch ih lagaadsan daa. Uvus tejeeliin tuhai yariltgui shd... boodol uvs 12000 tug nogoon tejeel 10000 tug heveg shuudai ni 12000 tug em taria ariutgal geed yavj ugnu. Malchin bol togtono gsn oilgolt baihgui. Bas deerees ni dutuu barigdsan bairiig ulsiin burtgeld avch tatvar nehej zovoono. Yah yum boljiino nohoi tolgoit Ulaan saidantsaraa... ??????? bachimdaad bichiv !!!!!

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2020-05-27 00:12:54

ОДОО ТҮҮНД ЮУ Ч ДААТГААД ХЭРЭГГҮЙ. ТҮҮНД ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛ БАЙХГҮЙ. ТЭР БОЛ АДГИЙН ШААР


62 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
62 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.