Бусдын хайхрамжгүй байдлаас болж АЛАГ ҮРСЭЭ алдсаар байх уу?

Н.Алтанцэцэг / Нүүр

Удахгүй "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болно. Гэтэл эх орны минь ирээдүй болсон бяцхан үрс томчууд бидний хариуцлагагүй хайнга байдлаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай хэргүүд гарсаар л байна.

2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл “Covid -19” цар тахлын хөл хорио үргэлжилж, хүүхэд багачууд гэртээ байгаа. Гэртээ үлдсэн хүүхдүүд харах эзэнгүй үлдэж байгаагийн зэрэгцээ хүүхдүүдийн эрхэнд халдсан хэргүүд буурахгүй улам нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2020 оны эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо 261 болж, өмнөх жилээс 114 тохиолдлоор буурсан сайн үзүүлэлт байгаа ч гэмт хэргийн улмаас нас барсан 17 хүртэлх насны хүүхдийн тоо бууралгүй нэмэгдэж улмаар энэ сарын 27-нд өсвөр насны дөрвөн хүүхэд тогтоол усанд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Хүүхдүүд амь насаа алдсаны хариуцлагыг хэн нэгэнд хүлээлгэлээ гээд хүүхдийн амь нөхөгдөхгүй. Харин холбогдох удирдлагууд нь арьсаа хамгаалсан тайлбар хийж уснаас хуурхай гарахыг эрмэлзэж байна.

БУСДЫН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХҮҮХЭД ЭНДЭЖ, АМИА АЛДАЖ БАЙСАН БАРИМТУУД.

БАРИМТ 1 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд 8-12 насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27-ны өдөр гарлаа.

image

БАРИМТ:2 Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Их сургуулийн гудамж дахь Оюутны хотхоны байранд бага насны гурван хүүхэд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй хэрэг 2020 оны хоёрдугаар сарын 5-нд гарав.

БАРИМТ: 3 2018 оны зургаадугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалганд 11 настай хүү даруулж амь насаа алдав. Ойр орчимд нь сургуулийн талбайгаас өөр тоглох газар байхгүй тул тэр хавийн хүүхдүүд тэнд тоглож, өдрийг өнгөрүүлдэг байжээ. Тухайн үед хөл бөмбөгийн талбай нээлттэй, сургуульд жижүүрээс өөр хүн байгаагүй аж. Хүү төмөр шонгоос барьж, бөмбөг өшиглөх үед хаалга дээрээс нь унаж, амиа алдсан байдаг.

image

БАРИМТ: 4 2018 оны зургаадугаар сарын 25-нд есөн настай хүү гэрийнхээ ойролцоо буюу Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах эмийн сангийн хажууд тоглож байгаад мөн л зуурдаар, бас харамсалтайгаар амиа алдсан. Хөөцөлдөж явсан хүү "Эко шинэс" эмийн сангийн хаалганаас барьснаар тогонд цохиулан амиа алдсан. Эмийн сангийн цахилгааны утас ил гарснаас төмөр хаалганд цахилгаан цэнэг үүсч, ийнхүү нэгэн хүүгийн аминд хүрсэн юм.

image

БАРИМТ 5: Найман жилийн өмнө есдүгээр сарын 3-ны энэ өдөр хичээлээ тараад ээж, дүүтэйгээ хөтлөлцөн гуравдугаар эмнэлгийн баруун талд явж байсан Б.Есүгэн охины дээрээс барилгын бетон зуурмагийн хоолой унаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээв.

БАРИМТ 6: 2014 онд “Тэнгис” кино театрын зүүн урд талд “Эко констракшн”-ы барилга барихдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс барилга дээрээс тулгуур төмөр унаж оюутан харамсалтайгаар амиа алдсан. Энэ хэрэгт ямар хүмүүс хариуцлага хүлээсэн бэ.

...Дээрх баримтуудаас харахад томчуудын буруутай хайхрамжгүй хариуцлагагүй үйлдлээс болж хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна. Үнэхээр хүүхдэд ээлгүй халтай нийгэм болж хувирчээ. Иргэдэд ээлтэй "Аз жаргалтай Улаанбаатар" хот, мэргэжлийн байгууллагаар хянуулсан аюулгүй орчин нь хаана байна бэ? Бид хайхрамжгүй, хэнэггүй зангаасаа болж алаг үрсээ алдсаар байх уу?


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:28

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:21

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:42:10

EIHcPg http://pills2sale.com/ levitra nizagara

Эцэг эхийн анхаарал халамжаа өндөрт байлгаачээ. [202.131.225.53] 2020-06-25 08:47:21

Эцэг, эх нь хүүхдээ сайн ба тасралтгүй харахыг эрхэмлэх хэргэтэй байна ш дээ. Дээр үед ч гэсэн хүүхдийн ийм эндэгдэл их байсан байна. Морь, тэмээнд тийрүүлнэ, бууранд зуулгуулж шидүүлнэ, буханд мөргүүлнэ, хуц уханд мөргүүлнэ, уул хад, хашаа байшингаас унана, усанд живнэ. Тэр үед байгаагүй юм гэвэл машин, цахилгаан хэргэсэл, компьютер л байх. Бусад бүх аюул байж л байсан. Энэ бүхнээс хамгаалдаг ГОЛ ЗҮЙЛ бол эцэг, эхийн анхаарал, халамж байгаа юм.

Зочин [202.9.46.170] 2020-06-23 06:21:46

одоо үеийн хүүхдүүд их өрөөвдөлтэй.

Зочин [202.21.107.118] 2020-05-29 16:41:53

Зөвшөөрөлгүй газар ухсан, зориулалтын хамгаалалт хийгээгүй, харуул гаргаагүй компаний удирдлагууд хуулийн хариуцлага хүлээх ёстой! Эцэг эхчүүдийг буруутгаж хуулиас мултрах гэж оролдож байна. Хагас өнчин хүүхэд ч эндсэн хүүхдүүд дотор байсан.

Зочин [192.82.65.224] 2020-05-29 09:25:15

эцэг эхчүүд өөрсдөө хариуцлагатай хараа хяналттай бай.

Хуухдээ хумуужуулээчээ [202.179.27.50] 2020-05-29 08:48:23

Эцэг эхууд бас хуухдээ хумуужуулэх ёстой шдээ. Ямар л хумуужилтэй хуухэд тоглох гээд тийм хол явж байхав дээ.

иргэн [124.158.95.139] 2020-06-02 09:10:19

өөрийн чинь хүүхэд ингэж цаг бусаар өнгөрөх үед чи энэ үгээ хэлж зогсохыг чинь харъя л даа, Тоглох орчинтой байсан бол юу гэж тэр хүртэл явж байхав дээ, Юм ээлжтэй байдгиймаа, Үхсэний хохь гэж хөөрхий хүүхдүүдийн амыг асууж байгаа хүн ээлжээ хүлээж байдаа

Зочин [183.177.100.4] 2020-05-29 07:50:44

Хүүхдээ хол явж тоглож болохгүй, болгоомжтой бай гэж сайтар ойлгуулах хэрэгтэй ш дээ. Одоо ч тэгээд төрүүлж өсгөсөн хүүхдээ загнахаар бараг л шоронд хийнэ гэдэг болж. Тэр Гэр бүлийн хүчирхийллийн, Зөрчлийн хуулиа эргэж хараа!!! Аав, ээжүүд төрүүлсэн хүүхдээ сайн хүн болоосой, муу хүүхдэд, хүмүүст уруу татагдах вий, архи тамхи, хар тамхи хэрэглэчих вий, хэрэг төвөг гаргачих вий гэсэндээ л зэмлэдэг юм

Зочин [202.9.40.92] 2020-05-29 07:17:09

Хүүхдийн байгууллагын даргаар ажиллаж байсан эмэгтэйн компаны үүсгэсэн усанд хүүхдүүд үйжээдээ янз.

Зочин [64.119.22.219] 2020-05-29 06:32:15

Huuhed togloh gazargui shambaaraldsan barilga baiguulamj ih bna yvgan hun ch alhah gudamgui bolchood bn

zochin [202.55.188.45] 2020-05-29 04:41:30

Sarangerel avgai EM iin said bolsnoos hoish humuusiig stresduulsen eldev sur duuliantai medegdel hiij etseg ehchuudiin anhaarliig sarniulj baina.Nymdorj huuliin baiguullagiig gartaa atgasan shig Sarangerel Nymdorjiin turshlagaar emch ajilchdiig tsalin oron suursaar hangaj bylduuchilj baigaad tusul hutulbur nereer mungu husaj dahin UIH d songogdoh surtalchilgaagaa hiij baih hoorond bytshan urs hohirch baina.Tsar tahlaas sergiileh ajliig buruu zohion baiguulj baigaa Sarangerelees 4 huuhdiin amiig neheh heregtei.

Эрдэнээ [202.126.90.147] 2020-05-29 03:46:13

Олонх газруудыг нь дарга нар,намууд аваад зарчихсан,хүүхдүүд нь тоглох газаргүи,гэртээ таргалсаар баина. Ард түмнээ боддог засаг гэж баина уу ?

Зочин [122.201.19.99] 2020-05-29 03:00:00

НМХ-дарга авгай хариуцлагаас мултарах ёстой юу Засаг даргаа

hi [202.131.233.11] 2020-05-29 02:06:41

Аз жаргалтай Улаанбаатарт энхийн цагт хүүхдүүд амь насаа алдсаар байх уу арчаагүй дүрэм журмаа мэддэггүй аюулгүй байдал баримталдаггүй хотод чинь. хотоор нэг байгаа таггүй траншейн ил утас нүх энэ тэрээ янзлаач

Зочин [103.57.94.141] 2020-05-29 02:06:16

Үр хүүхдээ бусдын хайхрамжгүй байдлын золиос болгохгүйн тулд эцэг эхчүүд үр хүүхдүүдээ хаана юу хийж байна гэдгийг байнга хянаж анхаарч байх ёстой.Хаа байсан дэнжийн мянгаас цэцэрлэгт хүрээлэнгийн урд очиж тоглоно гэдэг бараг бүтэн өдрийн явдал болно.Ийм байдал хэдэн өдөр ч давтагдсан юм билээ ийм байхад эцэг эхчүүд хүүхдээ анхаарахгүй хаана юу хийж явааг нь мэдэхгүй байна гэдэг бол дэндүү хариуцлаггүй явдал.

tusa [66.181.168.81] 2020-05-29 01:48:58

Нөгөө хүүхдийн эрхийг хамгаалдаг байнгууллага, албан тушаалтан хаана байна. Баг, хорооны эргүүл, цагдаа хаана байна. Хүүхэд осолдсон газрын харуул хамгаалалтын мануухай нар хаана байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо бүгд сэрж, том том мэдэгдэл хийнэ. Эд бүгд хүүхдийн нэр барьж хоолны мөнгөө залгуулж байдаг эргүү төлөгүүд ш дээ. Хүүхдийн гэсэн тодотголтой энэ олон учир нь олдохгүй газруудыг цэгцэлж, нэг журамд нь оруулах хэрэгтэй. Ер нь тэд Загдаа шиг эргүү малууд байгаа ш дээ.

ЗОЧИН [202.126.89.4] 2020-05-29 01:38:07

УЛААНБААТАР БОЛ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХОТ ГЭЖ ЭРХ БАРИГЧИД Л ДОНГОСНО ЯВГАН ХҮН ЯВАХ ГАЗАРГҮЙ ШАХУУ ХОТЫГ ЭЭЛТЭЙ ГЭДЭГ ЮМ УУ АМАРСАЙХАН ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ ЭНЭ БОЛ МАН-ЫН ГАЗРЫН НАЙМААЧДААС ЭХЛЭЛТЭЙ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ГАЗАРИЗАРЖ БАЯЖИХ ХЭРЭГСЭЛ БОЛСОН ИРГЭДЭД АЮУЛТАЙ ХОТ БОЛЖ ХУВИРСАН

Зочин [103.229.122.75] 2020-05-29 00:53:53

Хүүхэд бол хүсээд байх зүйл биш. Хөгширсөн хойно чинь их зовооно.

хүн [202.131.233.11] 2020-05-29 02:07:59

хорвоогийн жам зөвхөн хар амиа бодож жаргах гэж хүүхэд төрүүлдэггүй юм

zochin [122.201.19.99] 2020-05-29 00:43:55

etseg eh ni huuhdee gehgvi bol oor hen ooriin huuhed shig busdiin huuhdiig hairlaj hamgaalhawdee

Law [150.129.142.131] 2020-05-29 00:19:08

Etseg ehed n davhar hariutslaga tootsmoor bna

ЭЭЖ [202.131.244.210] 2020-05-29 00:09:48

ХҮҮХДЭЭ ӨӨРСДӨӨ БАС ХАМГААЛЖ ХЭЛЖ САНУУЛЖ БАЙМААР БАЙНА, ЭЭЖ ААВУУД ӨӨРСДӨӨ ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧМӨӨРГҮЙ БАЙНА, ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР ГЭСЭН УРАЛДААНЫ ХАА САЙГҮЙ ЗОХИОГДОЖ БАЙНА, ГЭТЭЛ ТЭР ЗУРГИЙН УРАЛДААНД ӨӨРИЙН БАЛЧИР ХҮҮХДИЙН ШАЛДАН ЗУРГИЙГ / ДОТООЖГҮЙ/ ОРУУЛААД ДЭМЖЭЭД ШЭЙР ХИЙГЭЭД ӨГӨӨРЭЙ ГЭХ МЭТ ГЭТЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ Ч УРАЛДААНД АВЧ БАЙГАА ЗУРГАНДАА ШАЛГУУР ТАВЬДАГГҮЙ, ОЛОН УЛСАД БОЛ ХҮҮХДИЙН ШАЛДАН ЗУРАГ АВАХ ТАВИХЫГ ХҮҮХДИЙН ЭРХЭНД ХАЛДСАН /ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ/ ГЭЖ ҮЗДЭГ, МӨН ЭНЭ НЬ ХҮҮХЭД СОНИРХОГЧ ГАЖ ДОНТНУУДЫГ ӨДӨӨЖ ТЭДЭНД СЭДЭЛ ӨГЧ БАЙДАГ ГЭЖ ҮЗДЭГ, ИЙМ ЗУРАГ АВАХ ШЭЙР ХИЙХ БАЙТУГАЙ ХАДГАЛАХ НЬ ХУУЛЬ БУС БАЙДАГ

Зочин [103.57.95.94] 2020-05-29 00:02:46

ЭЦЭГ ЭХЧҮҮД ӨӨРСДӨӨ Ч ХАЙХРАМЖГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Зочин [73.39.102.84] 2020-05-29 00:07:56

Үнэн шүү.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.