Голомт банкны хамт олон хүүхдийн баярын өдөр Монгол Улс даяар шинээр мэндэлсэн хүүхэд бүрт бэлэг барьж, баярлуулж байна
Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаатай холбогдуулан энэ өдөр Монгол Улсын хэмжээнд мэндэлсэн хүүхэд бүрт Голомт банкны хамт олны зүгээс хүүхдийн баярын бэлэг барьж, дээж болгон нийслэлийн 2-р амаржих газарт амаржсан болон хэвтэн эмчлүүлж байгаа эх, үрсэд бэлэг гардуулан өглөө. Хүүхдийн баярын бэлэгт үндэсний үйлдвэрлэгч “Үр минь” брэндтэй хамтарсан Голомт банкны гарын бэлэг, мөнгөн дүн бүхий Алтантүлхүүр хүүхдийн хадгаламж багтжээ.
Нийслэлийн 2-р амаржих газраас бусад төрөх эмнэлэгт мэндэлсэн хүүхдүүдийн бэлгийг 7 дугаар сарын 10-ныг хүртэл өөрт ойр байрлах Голомт банкны салбар, тооцооны төвд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг үзүүлэн хүүхдийн баярын бэлэг, мөнгөн дүн бүхий хадгаламжийн дэвтрийн хамтаар авах боломжтой. Тухайлбал, нийслэлийн баруун бүсийн харилцагчид 10-р хороолол салбар, зүүн бүст байрлах харилцагчид 13-р хороолол салбар, хойд бүс- 6 буудал тооцооны төв, төвийн бүс дэх харилцагч-Төв бизнес төв, урд бүс дэх харилцагчид Хан-Уул Имарт салбараас тус тус хүүхдийн баярын бэлгээ авах юм.
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Голомт банк жил бүрийн 6 дугаар сарын 1-нд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд ийнхүү шинээр мэндэлсэн хүүхэд бүрт хүүхдийн баярын бэлэг барихаас гадна зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг Монголдоо оношилж, эмчлэх зорилготойгоор Сонгдо эмнэлгийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийг дэмжин ажиллахаар болсон байна. Ингэснээр зүрхний төрөлхийн гажигтай 3 хүүхдийн хагалгааны зардлыг Алтантүлхүүр хүүхдийн сан бүрэн хариуцахаар болжээ. Тус сан нь хүүхдэд зориулсан Алтантүлхүүр хадгаламж эзэмшигчидтэй хамтран хүүхдийн сайн сайхны төлөө чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлсээр ирсэн юм.
Гадаадад эмчлүүлэхэд 100-200 гаруй сая төгрөг шаардагддаг зүрхний төрөлхийн гажиг өвчнийг Ковид-19 цар тахлын үед эх орондоо үнэ төлбөргүй хийж, бяцхан зүрхийг аврах төсөл хэрэгжүүлж байгаа нь энэ болж байна.



































































“МИАТ” ТӨХК 4.9 тэрбум төгрөгөөр программ авахаар төлөвлөжээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ
"Хувьсал" продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” УСК энэ сарын 16-нд нээнэ
С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
Нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцож, огцрууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ