“Их 7” бага орлоготой орнуудад зээлийн хөнгөлөлт санал болгоно

Aдмин / Гадаад мэдээ

“Их 7”-гийн Сангийн сайд нар бага орлоготой, эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад коронавирусний цар тахлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх үүднээс зээлийн хөнгөлөлт санал болгохоор тохиролцжээ. “Их 7”-гийн Сангийн сайд нар лхагва гарагт цахимаар хуралдсан юм.

“Дэлхий хамгийн ядуу буурай орнуудад энэ оны эцэс хүртэл юм уу түүнээс урт хугацаанд зээлийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцлоо” гэж хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Зээлийн хөнгөлөлт үзүүлэх санаачилгыг “Их 20” анх гаргасан юм. Мөн хамтарсан мэдэгдэлд тус орнуудын өрийн тогтвортой байдлыг үнэлж, хяналт тавихыг Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд уриалжээ.

“Бага орлоготой 70 гаруй орны тэн хагас орчим нь зээлийн хөнгөлөлт үзүүлэх төлөвтэй байна" гэж Японы Сангийн сайд Асо Таро хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. Мөн тэрбээр уг шийдвэр ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.