Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангид шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэж өглөө

Ц.Анударь / Нүүр

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Тус аймагт ажиллах үеэрээ Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулга хийлээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл, таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх эрхзүйн орчин боловсронгуй болсныг онцолсон юм.

Хошууч генерал Т.Бадрал шинээр байгуулсан эмч, сэтгэл зүйчийн өрөө, алба хаагчдын хооллох өрөө, аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэх үед ашиглах хөдөлгөөнт удирдлагын байртай танилцаж, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангид шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.