“Remdesivir” тарилгыг өвчтөнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ

Европын Эмийн агентлагийн Хүний эмийн хорооноос гаргасан нөхцөлт зөвлөмжийг үндэслэн “Remdesivir” эмийг хүнд өвчтөнд хэрэглэх зөвшөөрлийг Европын Комиссоос олгожээ.
Энэ нь Европын комиссоос коронавирусний халдварт тусгайлан олгосон эмийн анхны зөвшөөрөл болсныг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.
Шинэ төрлийн короновирусний халдвар Хойд болон Өмнад Америкийн улс орнуудад эрчимтэй тархаж байна. АНУ-д 53 300 шинэ тохиолдол бүртгэгдэж, 624 хүн энджээ. Ийнхүү нийт халдвар авсан хүн тоо 2 сая 732 мянга болж, 128 600 гаруй хүн энджээ. Тус улсын 36 муж улсад тархалт нэмэгдэж байгаа бөгөөд АНУ тархалтыг бууруулах зорилгоор иргэдийг олон нийтийн газар зайлшгүй амны хаалт зүүхийг шаардаж байгаа аж.
Бразил улсад 42 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1290 хүн эндсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 1 сая 539 мянга гаруй болжээ. Тус улсын халдварын тархалтаар тэргүүлж буй Рио дэ Жанеро хот өчигдрөөс эхлэн баар цэнгээний газрыг нээсэн аж. Гэсэн хэдий ч баар, цэнгээний газар зайнаас харилцах, амны хаалт зүүх зэрэг дэглэмийг баримтлах нь ховор байна.
Япон улсад 250 хүн короновирусээр өвчилсний 124 нь Токио хотод бүртгэгджээ. Халдвартай иргэдийн дийлэнх нь 20-30 насны залуучууд бөгөөд баар, цэнгээний газраар үйлчлүүлэхдээ халдварлажээ. Мөн шинэ өвчтөнүүдийн 30 хувийг хаанаас халдвар авсныг мэдэхгүй байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
БНХАУ-д баасан гарагт бүртгэгдсэн 3 шинэ тохиолдлын нэг нь Пинтай дүүрэгт бүртгэгджээ. Ийнхүү 6 дугаар сарын 11-нээс хойш Шинфади захын голомтоос халдвар авсан хүний тоо 332 болж, 9 хүн эдгэсэн байна.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав