Д.Нямхүү: Өчигдөр 370 хүнээс сорьц цуглуулан шинжлэхэд хоёр сорьцоос вирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Өчигдөр БНСУ-аас 172 иргэн үүргийн онгоцоор эх орондоо ирсэн. уг нислэгээр бага насны хүүхэдтэй 90, өндөр настан 14, эрүүл мэндийн шалтгаантай 42 иргэн иржээ. Ингэснээр ажиглалтанд 215 хүн шинээр авчээ. Ажиглалтаас 52 хүнийг гарган дараагийн шатанд шилжүүлснээр одоо нийт 2995 хүнийг үргэлжлүүлэн ажиглаж байгаа аж. Үүнд 0-5 насны 185 хүүхэд, 105 жирэмсэн эх, 377 архаг хууч өвчтэй хүн байгааг мэдээллээ.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 91 иргэнийг хэвтүүлэн эмчилж байна. Эдгээрийн 6 хүний биеийн байдал хүнд эрчимт эмчилгээ хийлгэж байна.
Мөн өчигдөр орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан 6 мянга гаруй хүнд коронавирус илрүүлэх асуумж судалгаа тандалт хийжээ. Эндээс коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: " ХӨСҮТ-ийн бүх лабораториудад өчигдөр 370 хүнээс цуглуулсан сорьцод шинжилгээ хийхэд 2 хүний сорьцоос вирус илэрлээ. Задлан хэлбэл Алтанбулгийн боомтоор орж ирэн Дархан-Уул аймгаас шилжүүлэн авчирч тусгаарласан нэг хүний давтан шинжилгээнээс болон Орхон аймагт тусгаарлагдаж байсан нэг иргэний сорьцоос вирус илэрсэн. Энэ хоёр хүн 20 ,22 настай эмэгтэй хүмүүс юм. Өчигдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 172 хүний эхний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочоос вирусын шинжилгээ авсан коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-ийн 50 хоногийн эмчилгээгээр 22 настай, нэг эмэгтэй эдгэрч дараагийн сувилалд шилжлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 227 байгаагаас 195 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. Одоо 32 хүн эмчилгээнд байна. Эдгээр иргэдийн биеийн байдлыг үнэлбэл 31 хүний хөнгөн нэг хүн хүндэвтэр биеийн байдалтай байна" гэв.



































































Трамп: Мадуро, түүний эхнэрийг баривчилж, агаарын замаар Венесуэл улсаас гаргалаа
Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!
Цагаачидтай холбоотой Трампын шийдвэрийг хүчингүй болгожээ
CNN: Мадуро болон түүний эхнэрийг Нью-Йорк мужийн хорих төвд хүргэжээ
Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” арга хэмжээ үргэлжилж байна
Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна
Ираны эсэргүүцлийн жагсаалын үеэр зургаан хүн амиа алджээ
Цана, чаргаар гулгах үед бэртэж, гэмтэх тохиолдол нэмэгдэж байна