Токио: Олимпын тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэнэ
Токиогийн Олимпыг энэ зун зохион байгуулахаар товлоод байсан боловч цар тахал дэгдсэнтэй холбогдуулан наадмыг хойшлуулж ирэх онд зохиохоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл дараа жил болох Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр коронавирусний цар тахлыг бүрэн хяналтад аваагүй байвал хилийн чанадаас ирэх тамирчдад зориулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулах талаар хэлэлцэнэ гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.
Энэхүү Олимпод 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга орчим тамирчин оролцох төлөвтэй байсан бөгөөд наадмыг зохион байгуулагчид тэмцээнүүдийн хамрах хүрээг бууруулах төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тамирчид, төлөөлөгчдөөс халдвар аваагүй гэдгээ батлахыг шаардах бөгөөд Японд ирэхийн өмнө болон дараа зэрэг хэд хэдэн удаа шинжилгээ өгөх шаардлагатай болох төлөвтэй байгаа ажээ. Олимпын наадмыг ирэх оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд, Паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл явуулахаар товлоод байгаа юм.
Япон өнгөрсөн хоёрдугаар сараас хойш “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс хилийн хяналттай холбоотой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, гадаадын иргэдийн зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудыг чангатгасан юм. Хилээр нэвтрэхийг хориглосон орнуудад Алжир, Куба, Ирак зэрэг 18 орныг өнгөрсөн долоо хоногт нэмснээр уг жагсаалтад орсон улс орон, нутаг дэвсгэрийн тоо 129 болжээ.




































.jpg)







.jpg)


.jpg)






















Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан
М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ