Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.Тухайлбал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Хүүхэд, Шүдний кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020 оны 07 дугаар сарын 10-наас 15-ны өдрийг дуустал хариуцлагатай жижүүр ажиллуулах талаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” НЭМГ-ын даргын А/86 тоот тушаал гарсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.