Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт долоон хүний амь нас хохирчээ

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Энэ сарын 13-16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 551 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 294 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 27 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 нь хүүхэд. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 7 хүний амь нас хохирсноос 3 нь хүүхэд байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 5
  • Мөргөлдөх хэлбэрээр - 20
  • Онхолдох хэлбэрээр – 3
  • Шатах хэлбэрээр - 2
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр - 5 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.07.13-ны өдрийн 02 цагийн орчим Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон.

2020.07.13-ны 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт сумын төвөөс 50 км зайд шороон замд Hyundai-Porter маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрч, гэрт байсан 1 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020.07.14-ны шөнийн 04 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хороо Дүүргээс хойш 7 км асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насыг хохироосон.

2020.07.14-ны 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг “Жуулчны бааз” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 39 настай,эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

2020.07.15-ны 15 цагийн орчим Архангай аймаг Эрдэнэбулган сум 1-р баг “Цагаан даваа” гэх газарт шороон замд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч 5 тээврийн хэрэгслийн шатаж, 2 хүний амь нас хохирч, 16 хүн их бага хэмжээний түлэгдсэн.

2020.07.16-ны 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р баг 5-р хэсэгт хашаан дотроо хувийн эзэмшлийн Kia Bongo маркийн автомашины жолооч Э нь хашаан дотор хөдөлгөөн эхлэх үедээ 2 настай Ө мөргөж амь насыг хохироосон.

2020.07.16-ны 20 цагийн орчим Ховд аймаг Дөргөн сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Даун маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч М нь Мустанг 5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж жолооч Б-ийн амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 378 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.