Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл"Коронавирусийн халдвар дэлхий дахинд 15,918,000 хүн өвчилж, 645,000 хүн эндсэн бол 9.8 сая хүн эмчлэгдсэн байна.
24 цагийн дотор 284 мянган хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш хамгийн өндөр хоёр дахь өдөр болж байна. Мөн нэг өдрийн дотор 6,000 гаруй хүн эндсэн байна.
Мөн ДЭМБ-аас анхааруулж байгаа нь бүх хүн, ялангуяа эрүүл мэндийн байгууллагын салбарынхан коронавирусийн зүг анхаарал хандуулж байна. Гэтэл эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй гэдгийг анхааруулж байна. Тухайлбал, Африк болон өвчлөл гарсан зарим өндөр хөгжилтэй оронд улаан бурхан, холери зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархаажуулалтын үйл ажиллагаа зогсон хямарч, нь олон хүүхэд эндэх шалтгаан болж байна. Иймээс хүүхдийн дархлаажуулалт, эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээг хэвийн явуулах шаардлагатайг анхааруулжээ.
Манай улсад тусгаарлан ажиглалтад шинээр 210 хүн орж, 218 хүн гарч, 2,566 хүн ажиглалтад байгаа ба тэдэнд төрийн 182 албан хаагч үйлчилж байна.
Цэргийн төв эмнэлэгт 39 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүн эрчимт эмчилгээнд байна. Өнгөрсөн 24 цагт 119 дугаарт 124 дуудлага ирсэн. АНУ-аас гурван иргэн утасдаж, коронавирусийн эмнэл зүйн зөвлөгөө авжээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 25-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид 1676 сорьцод шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Долдугаар сарын 25-нд Афганистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. Бид давтан шинжилгээн дээр ихээхэн анхаарч байна.
Тандалтын зорилгоор Өвөрхангай болон Замын-Үүдийн эмнэлгээс 7 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ажиглах байрны 16 хүний давтан шинжилгээнээс мөн халдвар илрээгүй.
Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан 288 тохиолдлоос 218 нь эдгэрч гарсан. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байгаагийн 61 хөнгөн, 9-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 85 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтад байна.
Эдгэрч сувилалд гараад хянагдаж байсан 23 хүнээс вирус эерэг гарсан байсан тул хүмүүстэйгээ ойлгоцсоны үндсэн дээр хугацааг сунган хянаж байсан. Тэдгээр хүнээс 11 хүний гурван удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжлүүлээ. Ажиглах хянах ажлыг бид дэг журамтай үргэлжлүүлж байна" гэлээ.
































































Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Дотоодын цэргийн 05 дугаар ангид дахин нэг цэрэг зодуулж, хүнд гэмтжээ
Америкчууд Венесуэлд шинэ нууц зэвсэг хэрэглэжээ
Залуу малчид, удам дамжсан малчин айл өрх, өв тээгчдийг үндэсний хэмжээнд нэгдсэн бодлогоор дэмжинэ
СОР17-гоос Монголд юу үлдэх вэ?
Монгол банхар Ази тивийн аварга боллоо
Тэмээний наадамд 16 аймгийн 1000 гаруй иргэн 700 орчим тэмээтэй оролцож байна
Абу-Дабигийн уулзалтаар дайныг зогсоохтой холбоотой бүх асуудлыг хэлэлцжээ
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд эрх зүйн орчныг шинэчилнэ