Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа газрын барилгын ажлыг явуулах нөхцөл боломжийг нь хааж хашаа барьсан байна. Энэ асуудлыг сая холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж шалгалаа. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах үүднээс өнөөдөр хашааг нь буулгаж, газрыг нь чөлөөлнө. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон сууцны хороолол доторх орц гарц, авто замын асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Тийм учраас энэ ажлыг цаашид үргэлжлүүлж ажиллана” гэв.

Мөн энэ үеэр холбогдох албаныхан тухайн хорооны орон сууцны хорооллын авто замын сүлжээг нэмэгдүүлэх, шаардлагатай газруудад орц, гарц шинээр гаргах асуудлыг судалж, боломжтой газруудад орц, гарцыг нэмэгдүүлж ажиллахаар болсон юм.

Дараа нь газар чөлөөлөлтийн ажил Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны заагт байрлах Маршал таун хотхоны хажуугийн контейнерыг чөлөөлснөөр үргэлжилж байна. Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалтаар иргэд, оршин суугчдын явах зам, орц, гарцыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Маршал тауны хажуугийн орц, гарцыг чөлөөллөө. Ингэснээр хотхоны 3000 орчим оршин суугчдын орж, гарах нөхцөл боломжийг бий болгож байна.


Сэтгэгдэл

720712 [117.111.5.212] 2020-07-29 12:37:03

...GANTS HASHAA BUULGAH GEJ YUN OLUULAA OCHDOG YM BE! YASAN CH URT GUNSHIGUUDYAI YM! BALAI NOVSHUUD...

13р хорооны иргэн [66.181.160.19] 2020-07-28 13:42:42

Чингэлтэй дүүргийн 13р хорооны нутаг дэвсгэрт дэнжийн 1000аас төв зам хүртэл засмал зам тавиад ХОЁР жил болсонч тэр замаар тээвртйн хэрэгсэл зорчиж чадхгүй мөн ХОЁР жил боллоо Учир нь замын тассад байгаа 20 тоннын ногоон контенертэй хашааны контенсрийг хэсгийг чөлөөлж чадахгүй ХОЁР жил болов.хороо дүүрэг нийслэлийн засаг дарга нар болон эндээс сонгогдсон УИХын гишүүнд ч асуудал тавиад шийдсэнгүй.Хотын төвд ийм асуудал болсон бол бараг өдөрт нь шийднэ Гэр хороололд ХОЁР жилд ч шийддэггүй юм байна.

Mash zuw ulsin gazrig deeremdej awchihaa [8.3.123.115] 2020-07-28 13:05:52

mash zuw

Зочин [45.56.153.126] 2020-07-28 09:24:09

уухай!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.