Царгасаар малаа тэжээвэл мал осгодоггүй, амьдын жин нэмэгддэг аж
Уураг, шимт тэжээлээр баялаг царгас өвсний тариалалт нэмэгдэх болжээ. Царгасны шимт чанар нь байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү учраас Завхан аймгийн Идэр сум энэ жил 70 га газарт царгас тариалж байгаа аж.
Тус аймагт сүүлийн хоёр жил царгасны тариалалт га тутамд нэмэгдэж ургац ч чамгүй авсан аж. Анх 2018 онд бэлчээр тэжээлийн олон наст ургамал болох шар царгасыг 50 га талбайд "Мерси Кор" олон улсын байгууллагын хөрөнгө оруулалттайгаар амжилттай тариалснаас Идэр суманд царгас тариалах иргэдийн тоо нэмэгджээ. Харин энэ жил царгас тариалах талбайгаа хоёр дахин томсгон нэмж 12 малчин царгас тариалж байна.
Царгасыг тариалж малаа тэжээж чадвал мал осгож үрэгдэхгүй, амьдын жин нь улам л нэмэгддэг ашигтай шим тэжээл сайтай ургамал юм байна. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм. Түүнээс гадна жилд хоёр удаа хадаж авах боломжтой аж .
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:50:07
5ku7JL http://pills2sale.com/ levitra nizagara