Хичээлийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ
Шинэ хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихээхэн байдаг ''Оргил'', ''Барс'', ''Бөмбөгөр'' худалдааны төвүүдээс хичээлийн хэрэгслийн үнэ ханшны талаар судалгаа авлаа. Бидний эхний очсон газар бол ''Оргил'' худалдааны төв байсан юм. Энд өргөн сонголттой хямд бөгөөд бичиг хэргийн тасаг нь үйлчлүүлэгчид хайсан бараагаа олоход амар байхаар цэгцтэй байрлуулсан байлаа. Бичиг хэргийн бараагаа Орос, Хятад, Герман, Солонгос зэрэг улсаас татан авч байна.
Үнийн хувьд ямар байгаа талаар худалдаачдаас тодрууллаа.
- Хүн их сэлүүхэн харагдаж байна. Худалдан авалт хэр байна вэ?
-Одоогоор хөл хөдөлгөөн эхлээгүй байна. Наймдугаар сарын сүүлээр л худалдан авалт нэмэгдэх байх даа.
-Саяхан вальютын ханш өссөн шүү дээ. Барааны үнэ дагаад өссөн үү?
- Үгүй. Ер нь үнэ ханш харьцангуй тогтвортой байна. Өмнө жилийнхээс өссөн зүйл бараг байхгүй.
Хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэлийг бэлдэж яваа эцэг эхээс тодоруулага авлаа.
- Хэдэн хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа вэ?
- За манайх дөрвөн хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг цуглуулж байна.
-Нийт хэдэн төгрөгийн төсөв зарцуулагдав?
-Ойролцоогоор 500 мянгад багтааж авч байна даа.
-Бараагаа байнга эндээс авдаг уу?
- Тийм. Оргил арай хямд сонголт сайтай байдаг болохоор эндээс авах их дуртай байдаг.
ҮНИЙН ХУВЬ ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВ.
12-96 хуудастай дэвтэр 200-1160
Зургийн дэвтэр 600-8960
Үзгэн бал 150-22000
Өнгийн цаас 560-14500
Үзэгний гэр 2350-21500
Штринк 640-1800
Фломастер 2500-17280
Өнгийн харандаа 1880-21500
Усан будаг 830-2450
Шугам 350-2100
Гортиг 1900-12500
Сампин 2880-7350
Гуашь 2050-27500
Баримлын шавар 1600--11840
Хайч 890-3460
Тодруулагч 1920-6050 төгрөг гэсэн үнэтэй байна.
"БАРС'' ЗАХЫН ХУВЬД ХӨЛ ХӨДӨЛГӨӨН БАГАТАЙ БАЙНА
Барс захын бичиг хэргийн тасгын худалдагчаас тодрууллаа.
-Бараагаа хаанаас татаж авч байна вэ?
-Хятад улсаас оруулж байгаа
-Хүн хэр үйлчлүүлж байна?
- Худалдаа авалт эхлээгүй л байна даа. Хичээл орохтой зэрэгцээд гайгүй болох байх гэсэн горьдлоготой л сууж байна даа.
12-96 хуудастай дэвтэр 250-2000
Зургийн дэвтэр 1100-3500
Үзгэн бал 400-8000
Өнгийн цаас 500-2500
Үзэгний гэр 1800-8500
Штринк 1200-2500
Фломастер 1200-2800
Өнгийн харандаа 650-9000
Усан будаг 830-2450
Шугам 850-5000
Гортиг 2100-4300
Сампин 2800-5400
Гуашь 3200-8000
Баримлын шавар 2100-5800
Хайч 1200-5400
Тодруулагч 450-1000 төгрөг гэсэн үнэтэй байна.
БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ
Бичиг хэргийн тасагт супер баатрын зурагтай цүнх рүү заан ээжийгээ шаналгах хүүхдээс эхлээд ахлах ангийн сурагчид, оюутнууд үйлчлүүлж байгаа харагдана. Энэ үеэр зарим худалдан авагчаас тодрууллаа.
-Та хичээлийн хэрэгслээ ихэвчлэн хаанаас цуглуулдаг вэ?
Өмнө жил эндээс авч байсан.Үнэ боломжийн байсан учир энэ жил ахин авч байна.
-Танд өмнөх жилийнхээс үнэ нь нэмэгдсэн зүйл анзаарагдав уу?
- Үнийн хувьд 5-10 төгрөгөөр нэмэгдсэн байна.
12-96 хуудастай дэвтэр 250-1600
Зургийн дэвтэр 2000-10000
Үзгэн бал 3000-5000
Өнгийн цаас 1000-2000
Үзэгний гэр 3500-25000
Штринк 1500-4500
Фломастер 1000-2500
Өнгийн харандаа 3500-5000
Шугам 1000
Гуашь 4000-6000
Баримлын шавар 2500-3000
Хайч 2000-6400төгрөгийнтус тус үнэтэй байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:10
zochin [66.181.161.93] 2020-08-15 01:44:05
elbeg bgaa n ih uym daa bgui bol yah be heden naimaachid koronotoi yls oron hilee xaasan baixad bolgood l abchraad l ard tumenee uymaar dutaaxgui l bn shyy dee
Зочин [120.230.113.46] 2020-08-14 11:09:52
Bayrlala, heregtei medeelel bn shu
zochin [122.201.19.99] 2020-08-14 08:18:14
zah deer ilvv hymd yum bnalee shvv
зочин [202.179.8.210] 2020-08-14 02:39:43
Оргилд үнэ ихтэй байнаа.
зочин [59.153.112.153] 2020-08-14 02:13:57
за даа худалдааны төвийн лангуучид хүүхдүүдэд 100,0 өгсөн биш шулж мөлжиж шунаг сэтгэлгээн гаарах байх өө.доллар юани ханш өссөн гээд шунаг сэтгэлгээтэй лангуучдын хийх ажил ни эхэллээ.хүүхэд бидний ирээдүй гэдэг сайхан сэтгэл худалдаа наймааны лангууны хулгайч нарт байдаггүйн харамсалтай.тийм дээ лангуны түрээс гээд өөдөөс олон юм хуцдаг новшнууд байдаг юм билээ.
Зочин [120.230.113.46] 2020-08-14 11:11:11
Ooroo devtree hii, ooroo balaa hii, ooroo tsunhee oy. Oor songoltgui bol yum zarj bga busdyig bitgii hel amaar doromjil. Evii hoorhii min geed hussen uneer chin ogoh yostoi yu?