Ой бүхий аймгуудад хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж дууслаа

Aдмин / Хууль

Байгаль орчны яам болон Хүнс хөдөө аж ахуйн байгууллага хамтран "Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь" төслийг хэрэгжүүлж дууслаа.
Төслийн хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавхи чадамжийг сайжруулах, чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Түүнчлэн аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.
Арга хэмжээний үеэр нутгийн иргэд буюу нөхөрлөлийн багийнхан төслийн хүрээнд сурсан мэдсэн зүйлсээ тайлагнан, хийсэн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.68.113] 2020-08-17 08:56:22

БОЯ хэрэггүйХамгийн ойрын богд уулыг хар Туул голоо хар ойгоо хар

Зочин [203.91.115.55] 2020-08-16 11:39:42

Яг харагдаач гарт барих ойн үйлдвэрлэл явуулах төсөл хэрэгжүүлээ юу кккк ингэвэл улс орон ард түмэнд хэрэг болно бусад төсөл бол шал худалаа өгөөжгүй мөнгө угаалт ш тэ

иргэн [150.129.143.11] 2020-08-14 14:55:20

Нэр устай нь юу хийсэн талаар мэдээлээч

Irgen [103.57.92.233] 2020-08-14 10:11:41

Yamar ni hamragdad bdgin medeelel uy ch bhgui bj bgad duussan hoino zarlaj bichihin nuuts tanil talara hichihdeg uymu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.