Увс аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ

Aдмин / Орон нутаг

Увс аймгийн төвд тарваган тахлын сэжигтэй тохиолдол өнөөдөр (2020.08.31) бүртгэгдэж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Тодруулбал, Улаангом сумын харьяат, эрэгтэй өндөр халуунтайгаар энэ сарын 31-ний өглөө аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хүнд, өндөр халуурч, 41-ээс буухгүй байгаа аж. Өвчтөнөөс тарваган тахал мөн эсэхийг тогтоох шинжилгээ авч, дээжийг нь Улаанбаатар хот руу явуулсан байна.

Тэрбээр тарвага өвчсөний улмаас ийнхүү өндөр халуурч, улмаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнтэй хамт байсан гэр бүлийн хүмүүсийг бүгдийг нь тусгаарлах арга хэмжээ авч, хавьтлуудыг илрүүлж байгаа аж.


Сэтгэгдэл

иргэн [202.9.47.99] 2020-09-01 09:03:39

ХЯТАДУУД САРЬСАН БАГВААХАЙ МОНГОЛЧУУД ХАРХА ИДЭЖ БАЙГАА ЗУРАГ ИНТЕРНЭТЭЭР НЭГ ЯВААД БАЙНА , ИЧИЖ ҮХЛЭЭ

Зочин [66.181.161.4] 2020-09-01 07:30:07

Ер нь л аюултай шүү . Энд тэндээс авчирсан боодог, хорхог идэж болохгүй. Манайханд нэг за яахав ганц удаа юм байна гайгүй биз гэдэг хэнэггүй байдал байдаг шүү

MGL [202.126.89.126] 2020-09-01 01:24:58

YNA

Зочин [103.10.21.36] 2020-09-01 00:50:11

Өлсөж үхэх гээд байгаа бол муур, нохойгоо ид. Наад том мэрэгч харх чинь тахал тараадаг гээд байна. Үнэгүй мах идчих санаатай өлөн сувдаг юмнууд бусдад ямар их гай болж байгаагаа мэдэж байгаа болов уу. Монголчууд таван хошуу малаа иддэг, хятадууд харх, сарьсан багваахай иддэг.

шилээ [192.82.74.144] 2020-08-31 23:03:12

Тарваган тахал байж магадгүй юм байна. Болгоомжил.

Иргэн [192.82.68.87] 2020-08-31 20:53:39

Энэ 2 тарвага бооход бэлэн болжээ.хот руу л зөндөө зөөж байна даа.увсаас.

Зочин [103.212.117.144] 2020-08-31 18:38:03

Баларсан юм. Тарваган тахлын голомт идэвхижиж байхад...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.