Б.Лхагважав: ДНБ-ний 40 хувийг үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудад хяналт алга

Aдмин / Улстөр

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, эдийн засагч, эрх зүйч Б.Лхагважавтай төрийн өмчит компаниудын хяналт тойрсон сэдвээр ярилцлаа.


-Манайд хэсэг бүлэг албан тушаалтан, эрх мэдэлтнүүд төрийн өмч нэрийн дор нийтийн баялгийг дундаас нь зувчуулах үзэгдэл өнгөрсөн 20 гаруй жилийн туршид нийтлэг явж ирсэн тухай шүүмжилдэг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Бид 1992 оноос чөлөөт зах зээл рүү орсон. Бид хувийн буюу нийтийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрөөд, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалсан үнэт зүйлийн заалттай. Гэвч 30 жилийг эргээд харахад улсын нийт өр буюу хөрөнгө оруулалтын зээлүүд 30 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний 7 тэрбум нь Засгийн газрын өр зээл. Үлдсэн 23 тэрбумын 11 нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын зээл, 12 тэрбум нь хувийн хэвшлүүдийн авсан зээл байгаа юм. Уг хөрөнгө оруулалт буюу зээлийн цаана ерөөсөө л газар, түүний хэвлийн баялгийг барьцаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн лицензүүдийг барьцаалсан гэсэн үг. Тэгвэл 23 тэрбум ам.долларын барьцаанд байгаа лицензүүдийг хөдөлгөх асуудал одоогийн төр барьж байгаа хүмүүст том сорилт болно. Эвгүй хөдөлбөл юу ч үгүй болно. Эвтэй байвал улсад ашигтай.

Дээрхээс харахаар нийт өмчийн 99.9 хувь нь төрийн өмч хэвээр байгаа. Харамсалтай нь төрийн өмчөө өнгөрсөн 27 жилийн хугацаанд хуулиар хамгаалсангүй. Нэг ёсондоо процессын зохицуулалт, өмчийн эрхийг хамгаалсан хууль байхгүйгээс болоод өндөр албан тушаалд очсон хүмүүсийн түр зуурын эзэмшилд шилжиж ирсэн. Сүүлийн 10 гаруй жилд тохиолдож байгаа хямралын гол шалтгаан ерөөсөө л энэ газар шороог хэн зарах вэ гэдэг дээр явагдсан эрх мэдлийн тэмцлээс үүдэлтэй. Энэ тэмцлээс болж Монгол Улс сөхрөхөд хүрч байна. Тэгвэл Үндсэн хуульд төрийн нийтийн хамааралтай гэдэг үг орж ирснээр төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотойгоор органик хуулиуд өөрчлөгдөх юм.

-Төрийн өмчийн 500 гаруй компани 360 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй ажиллаж байгааг хэлдэг. Эдгээр компанид хяналтын механизм яагаад хангалттай үйлчлэхгүй байна вэ?

-МҮХАҮТ жил бүр топ 100 аж ахуйн нэгж шалгаруулдаг. Намайг байхад үүнд төрийн өмчит 16 компани орж ирдэг байсан. Энэ компаниуд манай ДНБ-ний 40 хувийг үйлдвэрлэдэг. Нөлөөлөл маш их гэсэн үг. Та 500 гаруй компани гэж байна. Эндээс өндөр нөлөөтэй 120 компани байгаа л даа. Энэ 120 компаниар дамжигдаад төрийн өмчтэй холбоотой бидний ярьж, шүүмжлээд байдаг үйл явцууд явагддаг. Одоо энэ компаниудын засаглалыг зөв хэлбэрт оруулж, нээлттэй болгож, удирдаж байгаа менежмэнтийн бүтцийг ил тод болгохгүй бол 120 компаниар дамжуулж нийтийн мөнгөнөөс савлаж авдаг, хулгайлдаг байдал арилахгүй. Бид нэг хэсэг төсвөөр дамжуулж хулгай хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл, татвараар бүрэлдсэн мөнгийг тендер, концесс нэрээр эргүүлж хуваарилахдаа дундаас нь хулгайлдаг гэсэн үг. Одоо энэ асуудал арай гайгүй болсон. Энэ бол манай ДНБ-ний 28 хувьтай дүйх хэмжээний мөнгө л дөө. Хууль эрх зүйг чангалснаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийсэн нөхөд зохих шийтгэлээ авах тохиолдол нэмэгдэж байгаа.

Үүнээс тусдаа нэг бүлэг мөнгө байгаа нь төрийн өмчит компаниудынх юм. ДНБ-ний 40 хувийг үйлдвэрлэдэг төрийн өмчит компаниудад ямар ч хяналт алга. Одоо бидний гол зорилго энэ компаниудыг нээлттэй, хяналттай болгож, удирдлагад тавьж байгаа хүмүүсийг улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй. Ийшээ оруулдаг сонгодог арга бол хувьцаат компани шүү дээ. Ингэх юм бол хөрөнгийн бирж дээр явагдаж байгаа хувьцааны уналт босолтоор тухайн компанийн үр дүнг хэмжээд гаргаад ирнэ. Муу явж байвал удирдлагаа солино. Дараагийн нэг шат бол хувьчлах процесс. Гэхдээ бид өмнө нь явуулж байсан хувьчлалуудын алдааг дахин давтаж болохгүй. Бид 1997 онд 1852 байгууллагыг хувьчилсан. Ингэхдээ ажиллаж байсан бараг 500 мянган хүнийг гудамжинд хөөж гаргаад байшинг нь зарчихсан. Энэ хувьчлалын хамгийн том алдаа бол хөдөлмөрийн хамт олны үнэ цэнийг авч үлдээгүй явдал юм. Одоо бид 120 компани дээр хувьчлал явуулбал хөдөлмөрийн хамт олонг авч үлдэх хэрэгтэй.

-Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох, хувьчлах асуудлыг шахаж шаардах, бодит үр дүнг нэхэх алхам хийгдэж байна уу?

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал 2017 оны үед яригдахад таван чухал заалт хөндөгдсөнөөс нэг нь төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгох ажлыг үе шаттай хийх явдал байсан. Энэ ажил тухайн үед бодит ажил хэрэг бололгүй тэгэс гээд өнгөрсөн. Одоо үр дүн нь ямар байгааг ээлжит бус чуулган дээр тавигдсан Үндэсний аудитын газрын дүгнэлт маш тодорхой хэлсэн байгаа. Гэхдээ улсын үйлдвэрийн газрууд өнгөрсөн 2019 онд 2.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Тэгвэл улсын үйлдвэрийн газрууд хуульд заасан татваруудаа өгөөд үлдэж байгаа ашиг дээр Засгийн газар менежмэнт хийх эрхтэй үлддэг. Тийм ч учраас үйлдвэрүүдийн энэ ашгийг захиран зарцуулдаг учир Засгийн газарт дахин 3-4 их наядын мөнгөний сав байгаад байна. Бид харьцангуй төсөв, концесс, тендерээ хянаж эхэлж байгаа нь сайн ч улсын үйлдвэрийн газруудын ашгийн дараах цэвэр ашиг дээр хэн менежмэнт хийх үү, хэн гомдол гаргаж, хяналт тавих уу гэдэг асуудал өнөөдрийг хүртэл анхаарлын тэмдэг хэвээр байна.

Үе үеийн Засгийн газрууд сүүлийн 20 жил төрийн өмчит компани руу гадны улсуудыг оруулах сонирхол байдаггүй байсан. Иргэдэд ч энэ талын ойлголтыг өгөхгүй байдлаар явж ирсэн. Одоо бидний хараа хяналт улсын үйлдвэрийн татварын дараах ашгийг яаж нийтийн төлөө зарцуулж байна гэдэгт чиглэх нь чухал байна. Улс төрийн эрх мэдэл авсан хамгийн өндөр албан тушаалтнуудын мөрөөдлөө биелүүлэх, улс төрийн байр сууриа бататгахад төрийн өмчит компаниудыг ашиглаад байж таарахгүй. Өнгөрсөн жил төрийн өмчит компаниуд 2.5 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэж ярилаа. Энэ мөнгийг дахин зарцуулах эрх нь Засгийн газарт байгаа. Энэ чинь яг нарийндаа төсвийн тухай хуулиас гадуур хийгдэж байгаа ажил шүү. Үүнийг бид хяналтгүй орхигдуулсан байсан. Тиймээс улсын үйлдвэрээс гарч ирж байгаа цэвэр ашгийн дахин хуваарилалтыг ил тод болгох, менежмэнт дээр олон нийтийн хараа хяналтыг бий болгох нь хамгийн чухал асуудал юм.

-Олон нийтийн өмч, төрийн өмчит компанийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн шинэчлэлийг хийхийн тулд ямар алхам хэрэгжүүлэх шаардлагатай вэ?

-Төрийн өмчийг хамгаалсан хуулиуд гарах ёстой. Дээр нь энэ өмчийг бүртгэх учиртай. Мөн үнэлэх хэрэгтэй. Үүнээс олж байгаа ашгийн дахин хуваарилалтыг нийтийн сан руу оруулж ирэх ёстой. Төрийн өмчит компаниудын ашигтай ажилласан 2.5 их наядыг Ирээдүйн өв сан руу оруулж хяналт тавих ёстой. Тухайн компани дээрээ байна гэвэл асуудалтай. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр татвар, роялтигаа өгөөд үлдсэн ашгаа буцааж үйлдвэртээ зарцуулж чадаж байна уу, хөрөнгө оруулалт болж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулж чадах уу гэдэг асуудал байна. Энэ хяналт сул учир дээрхи мөнгийг захиран зарцуулах нь өндөр албан тушаалтнуудын дур зоргын асуудал болоод байна. Бид төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮ авлаа гэж шүүмжилдэг. Гэтэл 2.5 их наяд төгрөг гэхээр ЖДҮ-ээс хэдэн зуу дахин нугарсан мөнгөний хяналт босч ирж байна. Үүнд хяналт алга.

Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ нийтийн санхүү гэсэн бүлэг оруулж ирж чадаагүй. Хамгийн гол нь нийтийн санхүүгээс эрх мэдэлтнүүд тодорхой хэмжээнд ашигласан л байвал хариуцлага хүлээдэг системийг Үндсэн хуульд хийж өгдөг юм билээ. Тийм хариуцлага хүлээлгэх заалт байхгүй учир ЖДҮ-ийн зээл авч, улсын үйлдвэрийн газрын ашгийг улс төрийн тоглолтод зарцуулах зэрэгт ямар ч ял хүлээхгүй байна. Үндсэн хуульд хийж чаддаггүй юм гэхэд ядаж төрийн албан тушаалтангуудыг нийтийн санхүүгээс авсан байвал УИХ, Засгийн газрын гишүүнээс татгалзуулдаг, нийтийн албан тушаалаас тодорхой хугацаанд зайлуулдаг механизмыг хийж өгөх хэрэгтэй.

Г.БАТ


Сэтгэгдэл

Suvd [122.201.23.162] 2020-09-08 02:23:37

Mash unen ym yridag khun shuu ! Zarim saiduudiig solih heregtei bnaa,Sangiin said geed neg ym ,dandaa ard tumnii tarhi ugaaj bna !!! Hurelbaatariig hurdan solmior ym,tuvt hudlaa yrina.

Зочин [59.153.84.126] 2020-09-07 12:24:33

Маш зөв ярьж байна. Дандаа зөв юм ярьдаг хүн. Даанч ард түмэн ойлгодоггүй юм. Тэгээд ойлгохгүй болохоор дарлуулаад л байж байхаас яахав.

Иргэн [202.179.21.216] 2020-09-06 13:16:30

Лхагважав уг нь тооцоо судалгаатай логиктой юм ярьдаг хүн Жириин биднээс илүү ойлгож байгаа Тэгэхээр төриин өмчиин кампануудын ашиг орлого гэж бас их л мөнгө байдаг юм байна Мэдээж улс төрчид энэ мөнгииг луйвардаж байгаа нь мэдээж Харин ч Хүрэлсүхиин засгын газрын үед 2,5их наяд төгрөг иин ашигтай ажиллаж байгаа юм бхйна Түүнээс биш өмнөх жилүүдэд нь төриин өмчиин кампаниуд алдагдалтай ажилладаг тэгээд нэг дарга нь үнэгүй шахам хувьчилж авдаг байдлаар олон жил явсан Улсад төриин өмчит кампануудаа сайн ажиллуулж чадвал улсад олох мөнгө нь маш их хэрэгтэй Хувьчилаад зарчихвал нэг л удаа зараад мөнгө дуусна шүү дээ Харин менежментииг нь сайжруулаад улс өөрөө хянаж чаддаг байх хэрэгтэй Гадаадад төриин өмчит кампануудаа менежментиин багаар удирдуулаад маш их ашигтай ажилладаг жишээ олон байдаг юм билээ Одоо манай улс төрчид улсаас зүгээр мөнгө олж идээд бүр сурчихаал байна Үүнииг таслан зогсоож юм хииж байж мөнгө олдог гэдгииг ойлгуулах цаг нь болсон

Zochin [203.91.115.39] 2020-09-06 10:45:06

Tulgamdsan asuudal bna

Иргэн [202.126.89.132] 2020-09-06 10:43:04

Наадах ЛХАГВАДОРЖИД чинь 1 жижигч бай албан тушаал өгөхгүй бол ингээд солиороод салдаггүйн ш дээ.

ХуВААЖ..ИДДЭГ БОЛОХООР ХЯНАДГҮЙ..ИРГЭДЭЭР ХЯНУУЛДХГ БОЛООЧЭЭ.. [202.126.89.37] 2020-09-06 06:00:22

Зүгээр л ХЯНАЛТГҮЫ ХҮССЭН ҮНЭЭРЭЭ ТЕНДР ҮҮСГЭЖ БГААГ БОЛИОЧЭЭ..ИРГЭД. ХЯНАДАГ. БОЛОЁО ОООО..

Баатар [66.181.161.94] 2020-09-06 00:42:49

Монгол улс хэдэн мянган эдийн засагч мөн эрдмийн зэрэг цолтонгүүд хэдэн зуугаараа боловч ярьж хэлж буй нь маш доогуур түвшинд байдаг, харин Лхагважав, Да Ганболд , Отгочулуу зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн хүмүүс л аргагүй голыг нь олж, харж хэлэх юм даа,

Зочин [139.5.218.241] 2020-09-07 00:35:00

Хулгайгаа яаж хийсэн тухайгаа бага зэрэг өнгөлсөн байдалтай ярьж байгаа учраас их мэддэг юм шиг харагдана.

Зочин [37.191.56.64] 2020-09-05 08:42:07

Өөрөө нэгнийх нь захирал болчих санаатай шантаажаа эхэлсэн үү

Onom [66.181.161.63] 2020-09-05 13:29:57

Чи ч эргүү мал юмаа. Тэдний нэг болий гэвэл сонингоор зарлах уу. Намд яаж ийж шургах бөгс долоох хэрэгтэй биздээ.

Зочин [66.181.161.97] 2020-09-05 08:23:51

zuv iim ulsaa tur sons

Зочин [103.10.23.68] 2020-09-05 04:53:38

Төрийн өмч гэж юу байсан юм угтаан бол ард түмний өмч юм шүү төр зөвхөн ажилгааг удирдаж хяналт тавих үүрэгтэй Ард түмэнд өмчдпөөн эзэн байх хяналт тавих эрх мэдлийг нь олго төрд түүрэлдсэн луйварчин нараа Ард түмний өмчийг төрийн гэсэн нэрээр эзэнгүйдүүлэж үчүүхэн бага үнээр хувийн болгодлог башир аргаан зогсоо Ийм аргаар хувчилж луйвардаж авсан хөрөнгөөн иргүүлэн ард түмэнд тушаа

зочин [202.179.21.208] 2020-09-05 04:35:27

Маш зөв. даанч төрд зөв бурууг нь ялгаад зөв гольдролд нь оруулчихах лидэр нь алга даа. Улс үндэстнээ сэргээн мандуулах удирдагч нь хэзээ төрөн гарч ирэх юм бол....Сингапурын ерөнхий сайд шиг....

Зочин [172.58.140.143] 2020-09-05 03:36:07

Bitgii huts lalar lhagjavaa

Tur [202.55.188.38] 2020-09-06 03:43:55

Yasan uuriin chini hoolnii sabiig hunduu yu? Yardag nohoio

Зочин [182.160.37.184] 2020-09-05 01:50:43

Зөв


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.