Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ
НЬЮ-ЙОРК. /NHK/. Дэлхийн удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд өнөөдрөөс үг хэлнэ. Тэд коронавирусний цар тахлын үед аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэх ажээ.
АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болох Ерөнхий Ассамблейн ихэнх үйл ажиллагааг цахимаар явуулах бөгөөд НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид мөн цахимаар үг хэлэхээр төлөвлөжээ.
Ерөнхий хэлэлцүүлгийн эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин тэргүүтэй удирдагчид үг хэлэх ажээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ассамблейг угтан, “Коронавирусний халдвар болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг хамтран зохицуулахыг олон улсад уриалжээ".
Энэ удаагийн чуулганаар гишүүн орнууд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг баталсан улс төрийн мэдэгдэл гаргах төлөвтэй байна.
АНУ-БНХАУ-ын зөрчил, шинэ коронавирус, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдсан асуудлуудыг удирдагчдын хэн хэн нь хөндөх вэ? гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байна.
Сэтгэгдэл
ydxydefetd [185.220.101.110] 2024-10-24 04:33:35
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
kcuurrhqzc [185.220.101.110] 2024-10-24 04:33:33
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [202.9.46.86] 2020-09-21 06:17:43
tsahimaar haanaas ch yg helne
Зочин [202.9.46.86] 2020-09-21 06:16:25
Mani ylsiin erenhiilegch harin jenhene ard tumenteigee oir niigemee hurch ajillllllaj baigaa mash sain erenhiilegch shuu , amjilt huseje
irgen [66.181.161.44] 2020-09-21 00:50:24
manai yerunhiilugch ehchuuded odon taraaj yavahaar delhiin hemjeend setgej boldoggui l yum bh d,sanaa zovoh yumgui hun yuma da
Зочин [114.137.242.56] 2020-09-21 01:02:32
Яг үнэн, бүхэл бүтэн улсын eрөнхийлөгч хүн гэхэд арай л чамлалттай байнаа. Нэг бол мөргөж сөгдөж булайгаа чирээд, нэг бол хөдөөгүүр тэнээд адуучин залуу шиг авирлаад л явахын, бүтэхгүй ээ