Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Aдмин / Нүүр

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр. Энэ ойг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нар оролцов. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан Б.Энэбиш, 2012-2016 онд ажилласан Б.Болдбаатар нар гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй.

Уулзалтын үеэр ирэх 11 дүгээр сард албан ёсоор тэмдэглэх Парламентын болон Тамгын газрын 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, чиглэл зорилтын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн удирдсан Тамгын газрын үйл ажиллагааны онцлог, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурсамж өгүүлж, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Дараа нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэднийг хүлээн авч уулзаж туршлага сургамжаа хуваалцах, санал зөвлөмжөө илэрхийлэх зэргээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.


Сэтгэгдэл

ИРГЭН [202.126.88.164] 2020-09-25 08:27:45

Эд нар бүгдээрэй тэгж сайн ажиллаж байсан юм бол улс орон хөгжижгүй яасан юм бэ. өлсгөлөн , гуйлагчлал, ядуурал буурахгүй яасан юм. Төрийн албан тушаал эрх ямба л эдэлсэн баах, Парламентын Тамгийн газрын 30 жилийн ой тэмдэглэнэ гэнээ арайч дээ, Энэ одоо ямар ажил хэрэг вэ.

Нэг зүйл бас орхигдуулжээ. [202.131.225.53] 2020-09-25 03:28:07

Мөн Н.Ринчиндорж гэж УИХ-ын хамгийн анхны Нарийн бичгийн дарга 1992-1996 оны хооронд байсан. Хөөрхий талийгаач болчихсон юм. Бүгдийг нь үзүүлж, дурьдах гэсэн бол бүрэн заах хэрэгтэй.

Хамгийн анхны Ерөнхий нбд-аа огт мартжээ. [202.131.225.53] 2020-09-25 03:03:38

Өлзийсайхаан! 30 жилийн ой гэж байгаа бол нэг хүнийг дурсахаа огт мартсан байна даа. Чимид гуайг.

зочин [66.181.189.19] 2020-09-25 01:41:33

үхэж далд орцгоо

Ard [202.126.89.7] 2020-09-25 01:18:34

Sain ajillasan khumuus dee

Зочин [66.181.186.145] 2020-09-24 22:48:56

Хийх ажлаа олж ядсан хүмүүс

Зочин [192.82.67.12] 2020-09-24 09:43:15

Сур , сур бас дахин сур ... В . И . ЛЕНИН

Зочин [192.82.67.12] 2020-09-24 09:41:28

алхам ургиш - хоёр алхам хойш ... В . И . ЛЕНИН

Зочин [103.26.194.191] 2020-09-25 01:39:09

ургиш гэнэ үү


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.