ТЦА: Гэрийнхээ гадаа байсан хоёр настай охиныг мөргөж амь насыг нь хохироолоо

Aдмин / Хууль

ТЦА-наас өнгөрсөн хоногт гарсан хэрэг зөрчлийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, өнгөрсөн хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 333 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 259-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэний 2 хүүхэд байна.

Тодруулбал, өчигдөр өдрийн 12.45 цагийн орчимд Өвөрхангай аймаг Есөн зүйл сумын нэгдүгээр баг “Цагаан Даравгай” гэх газар /сумын төвөөс урагшаа 70 км/ шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан хоёр настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг хохироосон байна. Хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ингэхдээ явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 115 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ.

Жолооч та хөдөлгөөн эхлэх болон зогсоохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо шалгах, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, хэрвээ таны ойр орчимд бага насны хүүхэд байгаад та тээврийн хэрэгслээ хөдөлгөх болон зогсоох бол аюулгүй байдлын үүднээс бусад хүнд хөтлүүлэх, тэврүүлж байж үйлдлээ хийж байхыг анхааруулж байна. Хайхрамжгүй хийсэн таны үйлдлээс болж дахин нэг бяцхан зүрх цохилохоо болилоо.

www.zaluucom.mn


Сэтгэгдэл

зочин [115.65.47.30] 2020-09-30 13:21:20

Согтуу жолоочийн жолооны эрхийг бүх насаар нь хориглодог, хураадаг, цуцалдаг, хүчингүй болгодог хуулийн заалттай болоосой.

Zochin [66.181.161.106] 2020-09-29 05:42:37

Jolooch fuck

Зочин [192.82.76.181] 2020-09-29 12:24:24

Жаахан хүүхэд машины урд тулаад зогсож байсан бол жолоочид харагдахгүй. Эцэг эх нь хүүхдээ золбин нохой шиг хаяаад, хар аяндаа хүн болно гээд хүлээж байдаг Монгол зан юмдаа. Бас тэр жолооч хөдлөхийн өмнө шалгаж харах байж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.