"Ирэх долоо хоногт Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 80 гаруй хүнийг татан авна"

Aдмин / Хууль

Ирэх долоо хоногт ОХУ-аас Монголд ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авах тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид нийт 91 удаагийн нислэгээр 18,021 иргэнийг эх оронд нь авчирчээ.

Яг өнөөдрийн байдлаар агаар болон авто замаар нийт 22,566 иргэн эх орондоо ирээд байна.

Бид ойрын хугацаанд буюу ирэх долоо хоногт ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй манай улсын иргэд болон манай улсад хөдөлмөр эрхэлдэг, байнга оршин суудаг ОХУ-ын иргэд гээд нийт 80 гаруй хүнийг Алтанбулагийн боомтоор нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Товыг ойрын хугацаанд тодорхой болохоор нь нийтэд зарлах болно" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.92] 2020-10-18 13:20:14

Ковидтой оросуудыг энд авчирж монголчуудын татварын мөнгөөр эмчлэхийг эсэргүүцэж байна. Ингэхэд орост эмчлүүлсэн монгол хүн гэж байна уу? Нэг хүний эмчилгээний зардал 80сая төгрөг гэсэн биз дээ?

MOGEUH [66.181.161.124] 2020-10-16 13:30:41

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Zochin [202.9.40.159] 2020-10-16 06:46:25

Ersdel gaigui bga Solongostoi hariltsan hilee hynalttai neegeechee ywah ni ywmar bna.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.