Улсын хэмжээнд сүүлийн хоёр хоногт буюу энэ сарын 21, 22-нд дөрвөн лабораторид 1053 хүнд шинжилгээ хийжээ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр гурав дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн тохиолдлын талаар мэдээлэл өгөхдөө, “Сиэтл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор энэ сарын 1-нд ирсэн иргэний эхний шинжилгээ сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг 13 дахь хоногт хийхэд сөрөг гарсан бол гурав дахь шинжилгээгээр буюу 20 дахь хоногтоо халдвар илэрсэн. Тухайн иргэнийг хяналтад авч, ХӨСҮТ-д авчран эмчилж эхлээд байна” хэмээв.
Мөн тэрбээр, БНСУ-д улирлын томуугийн вакцинаас болж 20 гаруй хүн нас барсан гэх мэдээллийг БНСУ-ын Эрүүл мэндийн яам судалж байна. Энэ бол албан ёсны мэдээлэл биш гэж үзэж байна. Манай улсад 509 500 хүн тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруйг хийсэн. Өнгөрсөн хугацаанд ямар нэг сөрөг урвал хүндрэл илэрсэн тохиолдол байхгүй. Вакцин хийлгэсний дараа хөндүүрлэх, үл мэдэг халуурах зэрэг түр зуурын шинж тэмдэг гардаг” гэдгийг тодотгосон юм.
Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 256 хүн, энэ сарын 9-нд Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, 4-нд Нурсултан-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 159 хүний давтан шинжилгээ, 20-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 67 хүн, 22-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 74 хүн, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарлагдсан хоёр, сайн дурын шинжилгээнд хамрагдсан 85, Дорноговь аймагт тусгаарлагдсан ес, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 24 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 59 жолоочийн шинжилгээ багтаж байна.
Ташрамд дурдахад, дэлхий дахинд 41.1 сая хүн коронавирусээр өвчилж, 31.1 сая хүн эдгэрсэн бол 1.1 сая хүн нас баржээ.
















.jpg)


















































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна