Ц.Сэргэлэн: Манай улс хилээ дан ганц хүний хүчээр хамгаалах боломжгүй, технологийн дэвшил ашиглах шаардлагатай
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнтэй ярилцлаа.
-Таныг Хил хамгаалах ерөнхий газрын дарга байсны хувьд асууж байна л даа. Хилийн аюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байна. Мөн хилийн цэргүүд хэр технологижсон бэ. Морьт цэргүүд хилээ эргэж байна уу, эсвэл бусад улс шиг камержуулж, дрон нисгэж эхэлсэн үү?
-Энэ талаар арай өргөн хүрээнд ярья. Үндсэн хуулийн 4.1-т Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж заасан байдаг. Мөн “Монгол Улсын хилийг хуулиар бататгана”, хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно хэмээн тус тус заасан. Энэ суурь асуудлаасаа эхэлж яривал илүү ойлгомжтой болох байх. Тиймээс улсын хил халдашгүй дархан байна гэж юуг хэлээд байна гэдэг талаар ярья. Халдашгүй дархан гэдэг нь халдашгүй, ариун нандин, эмзэг асуудлын тухай ойлголт. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2002 онд УИХ-аар баталсан. Уг баримт бичигт "Улсын хилийн халдашгүй дархан байдал нь хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөөгүй хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр зөрчигдөхгүй байх явдлаар хангагдана” гэж заасан. Монгол Улсын хил халдашгүй дархан байхын тулд нэгдүгээрт, улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй байх ёстой. Хоёрдугаарт, хилийн асуудлаар байгуулсан олон улсын гэрээнүүд зөрчигдөхгүй байх учиртай гэсэн үг.
Монгол Улсын хил халдашгүй дархан байх асуудал бол үндэсний язгуур, ашиг сонирхол. Язгуур ашиг сонирхлоо хангаснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хангагддаг. Тэгвэл Үндэсний аюулгүй байдал гэж юуг хэлдэг вэ гэхээр Монгол Улсын Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байдлыг хэлнэ гэж үздэг. Улсын хил халдашгүй дархан байх язгуур ашиг сонирхлыг хангах нөхцөл бүрдсэн тохиолдолд Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал хангагдана. Ийм л зүй тогтолтой асуудал.
Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах нь төрийн үүрэг. Төрөөс маш олон талт үйл ажиллагаа явуулж байж улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангадаг. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг нь улсын хил хамгаалалт юм. Ямар үйл ажиллагаа явуулах талаар төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тодорхойлж өгсөн. Тиймээс таны асуусан асуулт улсын хил хамгаалах тухай асуудал.
-Ахмадууд урьд нийгмийн үед энэ уулан дээр гараад гулгадаг байлаа” гэж ярьдаг. Гэтэл одоо тэр уул нь хилийн цаана байдаг. Ер нь энэ ортой юу, эсвэл худал яриа ам дамжаад яваад байна уу. 1990 оноос хойш хилийн шугам, зурвасыг яаж хуульчилсан бэ?
-Манай улс 1962 онд БНХАУ-тай хилээ тогтоож, хилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ НҮБ-д бүртгэгдсэн. Хойд хөрш буюу тухайн үеийн ЗХУ-тай 1958 онд хилээ тогтоож, хилийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийг Монгол Улсын болон хөрш орнуудын төрийн эрх барих дээд байгууллагууд соёрхон баталсан. Ийн хилийн асуудлыг хуулиар баталгаажуулсан цагаас хойш өнөөг хүртэлх хугацаанд Монгол Улс хоёр хөрштэйгөө хилийн асуудлаар сөөм газрын маргаан байхгүй. ОХУ-тай нэг удаа, БНХАУ-тай хоёр удаа хилээ хамтран шалгаад байна.
Хилийн асуудлаар хойд, өмнөд хөрштэйгөө байгуулсан 62 гэрээ бий. Үүнээс гадна дэлхийн бусад улс орнуудтай иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай 61 гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийг хэрэгжүүлэх үүргийг хуулиар Хил хамгаалах байгууллагад хүлээлгэсэн. Хилийн шугамыг хууль бусаар өөрчлүүлэхгүй байх хэмээн тусгасан. Энэ чиг үүрэг нь олон улсын гэрээг хэрэгжүүлснээр хангагддаг учиртай. Хилийн шугам буюу Монгол Улсын хил бол хэн нэгний, аль нэг байгууллагын хүсэл сонирхлоор наашилж, цаашилж өөрчлөгдөж байдаг зүйл биш. Хоёр улсын хил буюу Монгол Улс-БНХАУ, Монгол Улс- ОХУ-ын хоорондын хил юм. Нэг улсын асуудал биш, хоёр улсын хоорондын асуудал гэдэг нь харагдана. Хилийн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хоёр хөрштэйгөө байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу хөрш орнуудтайгаа заавал хамтарч шийддэг. Хил дээр маш олон асуудал гардаг. Тухайлбал, хил зөрчих, мал хил давах, мал хулгайлах зэрэг олон асуудлыг хэлж болно. Энэ бүхнийг шийдвэрлэхдээ аль нэг тал нь дангаар шийддэггүй. Заавал нөгөө талтайгаа хамтран шийддэг. Үүнийг шийддэг субьект нь Монгол Улс-ОХУ болон Монгол Улс-БНХАУ-ын хил дээрх хоёрын улсын хилийн төлөөлөгч нар өөр өөрсдийн хариуцсан хэсэгт асуудлыг гэрээ хэлэлцээрүүдийн дагуу шийдэж, хэрэгжүүлдэг. Хаана хилийн төлөөлөгч байх вэ гэдгийг олон улсын гэрээгээр зохицуулдаг. Тухайлбал, БНХАУ-Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр Монгол Улсад Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгийн хилийн төлөөлөгч байна гэж олон улсын гэрээнд заасан. Мөн хятадын талд Амгалан, Цонж, Хамийн, Далай Хөвийн, Эрээн, Улиастай гэх мэтээр харалдаа харалдаа байх хилийн төлөөлөгчдийг зааж өгсөн. Хилийн төлөөлөгч нар Улсын хилийн аль баганаас аль хүртэл хариуцахыг нарийн тогтоосон. Багана гэж ердийн ярианы түвшинд хэлчихлээ. Мэргэжлийн хэллэг нь хилийн тэмдэг. Энэ хариуцсан хэсэгт хилийн төлөөлөгч нар хилийн асуудлыг шийддэг. Хилийн төлөөлөгчийн эрх хэмжээний хүрээнд шийдэх боломжгүй асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Ер нь ховор гардаг. Гарсан тохиолдолд дипломат шугамаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг.
Хөрш орнуудын Засгийн газрын түвшинд байгуулсан хилийн дэглэмийн гэрээнүүдийг өдөр тутам хэрэгжүүлэн ажилладаг гэсэн үг. Хилийн дэглэмийн гэрээ нь хил дээр гарсан асуудлыг зохицуулахын тулд хоёр талаас ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн. Энэ гэрээг хэрэгжүүлж хүндэтгэн сахиулж байгаа нь Монгол Улс БНХАУ-ын хил дээр ямар нэгэн асуудалгүй гэсэн үг.
ОХУ-тай ч мөн адил. Энэ бол олон улсын жишиг. Хил судлалын шинжлэх ухаанаар зааж, тогтоож өгсөн онолын асуудал. Тусгаар тогтносон Монгол Улсын оршин тогтнохын үндэс болсон хилээ баталгаажуулсан нь манай ахмад үеийн бидэнд үлдээсэн бахархал юм. Бид олон улсын хэмжээнд тогтоосон энэ гэрээг цааш нь улам баталгаажуулаад явах үүрэгтэй.
Хилийн маргаанаас болж Азербайжан Армени хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч байгааг дэлхий даяар харж байна.Ер нь хилийн асуудал гэдэг маш эмзэг. Үүнийг дипломат шугамаар юм уу улс төрийн түвшинд шийдэж чадахгүй л бол үл ойлголцол үүсч, бие биенийхээ эсрэг хүч хэрэглэх байдалд хүрдэг. Өнөөдөр хилийн маргаантай олон улс бий. Харин манай улсын хил халдашгүй дархан байдлаараа өнөөг хүртэл явж ирсэн, цаашид ч ийм байх ёстой. Хилийн асуудлаар маргаан үүсвэл юу болохыг бодит жишээгээр хэллээ.
-Дорнодын Нөмрөг, Сэлэнгийн Минжинхангай заставуудын нөхцөл байдал ямархуу байна?
-Монгол Улсын хил хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдлыг ярихын тулд нэг дүгнэлт хэлье. Монгол Улс 1990 онд нийгмийн хөгжлийн цоо шинэ замыг сонгосон. Дэлхийд нээлттэй чөлөөт зах зээлд шилжиж ардчилсан улс орон болсон. Тэгвэл 1990 оноос өмнө Монгол Улсын хилийн нөхцөл байдал ямар байсан талаар ярья. Тухайн үед дэлхий социалист, капиталист хэмээн үзэл суртлын хоёр лагерьт хуваагдчихсан байлаа. Энэ үед Монгол Улс социалист системийн бүрэлдэхүүн улс болохын хувьд өмнөд хилдээ маш их хүч хаяж, цэрэгжүүлэн хамгаалж байлаа. Учир нь тухайн үед өмнөд хөрштэй харилцаа сайнгүй байсныг хүн бүр мэднэ. Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын дарга байхдаа тэр үеийн хил дээр гарч байсан зөрчлийн талаарх судалгааг 2010 онд хийсэн. Ингэхдээ хил судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачид, хилийн цэргийн мэргэжлийн албан хаагчдыг оролцуулж томоохон баг бүрдүүлэн архивын материалыг сайн ухаж, судалсан. Ингэхдээ 1990 оноос өмнөх 23 жил, 1990 оноос хойших 22 жилийн хооронд Монгол Улсын хилийн нөхцөл байдал ямар байсан талаар харьцуулсан судалгаа хийсэн юм л даа. 1967 оноос эхэлсэн учир нь хилийн цэрэг энэ үед дахин байгуулагдсан.
1950иад оны үед хилийн цэргийг татан буулгасан байсан. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрштэй харилцаа сайжирсан, одоо бидэнд дайсан байхгүй учраас хилийг цэргийн хүчээр хамгаалах шаардлагагүй гэж үзэж хилийн цэргийг татан буулгасан түүхтэй. Тэгж байтал өмнөд хөрштэйгөө харилцаа муудаж зайлшгүй мэргэжлийн цэргээр хилээ хамгаалах шаардлагатай хэмээн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, 1967 онд хилийн цэргийг дахин байгуулсан.
-Тухайн үед хилийн зөрчлийн дийлэнх хувийг ямар төрлийн хэрэг эзэлж байв?
-Тэр үеийн хилийн зөрчлийн 50 гаруй хувь нь ахуйн шинжтэй,ахуйн шинжтэй хилийн зөрчил гэдэг нь хил давсан малаа авах, мал хил давах, янз бүрийн ургамал, байгалийн баялаг түүхийн тулд хил зөрчих, төөрсөн хүн хил зөрчиж орж ирэх зэрэг улс төрийн зорилго агуулаагүй зөрчлүүд, үлдсэн 40 гаруй хувь нь улс төрийн шинжтэй гэж үздэг, мэдээлэл цуглуулах, өдөөн хатгах хэлбэрийн зөрчлүүд гарч байжээ. Тэгвэл 1990 оноос хойш хилийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.Шинэ төрлийн агуулга, зорилготой зөрчил бий болсон. Дорнод, Дорноговь, Өмнөговийн чиглэлээр 19902005 хүртэл автомашин хил давуулж наймаалах хэлбэрийн хилийн зөрчил гардаг болсон. 1990 оноос өмнө ийм зөрчил гарч байгаагүй. Хориглосон болон хязгаарласан, хилийн боомтоор хууль ёсоор хил давуулах боломжгүй эд зүйлийг хил давуулж наймаалах зөрчил гарч эхэлсэн. Тухайлбал, хурдан удмын адуу гаднаас оруулж ирэх, эд бараа, спиртийг хил дамнан оруулж ирэх гэх мэт. Ашиг олохын тулд хоёр улсын иргэд хоорондоо үгсэн хуйвалдаж, урьдчилан бэлдэж зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэрэг болж хувирсан. Өөрөөр хэлбэл, хил дамнасан гэмт хэрэг гарах болсон.
1990 оноос өмнө Монгол Улсын хил хамгаалалт тухайн нөхцөл байдалдаа тохирсон, байлдааны бэлэн байдлыг нэгдүгээр зэрэгт тавьсан байдалтай байлаа. Тухайн үед манай улсад ЗХУын арми байрлаж, Монгол ардын арми хүчирхэг байсан үе. Түрэмгийллийн эхний цохилтыг хилийн цэрэг тодорхой хугацаанд саатуулж тогтоон ах, дүү Зөвлөлт-Монголын зэвсэгт хүчин хүчээ задалж байлдаанд орох нөхцөлийг хангах гэсэн үндсэн концепцтой байсан гэж хэлж болно. 1990 оноос хойших хугацаанд манай улс хоёр хөрштэйгөө стратегийн түншлэлийн хэмжээнд хүртэл улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрлээ. Сайн хөршийн найрсаг харилцаа хөгжиж байна. Хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хилийн нөхцөл байдалд тохируулж хил хамгаалалтыг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр үеэс өнөөг хүртэл Улсын хил хамгаалах үйл ажиллагааг шинэчлэх ажил эрчимтэй явагдаж байна.
Хил хамгаалалтын шинэчлэлийн хүрээнд олон үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Энэ хэрээрээ Монголын нутгийг эмжсэн улсын хилийн шугам төдий чинээ урт буюу 8252.6 км. Нэг хүнд оногдох улсын хилийн шугамын уртаараа дэлхийд 19 дүгээр байрт ордог гэсэн судалгаа бий. Монгол Улс хилээ хамгаалахдаа хүний хүчин зүйлээр хамгаалах боломжгүй онцлогтой. Улсын хил хамгаалалтын нягтралыг нэмэгдүүлэх, найдвартай байдал, чадавхыг дээшлүүлэхийн тулд техник технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Хил хамгаалалтын техник технологи олон улсын хэмжээнд маш өндөр түвшинд хөгжсөн. Хяналтын, дохиоллын, радарын гэх мэт техник хэрэгслүүд өндөр технологид суурилан бий болжээ.
-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн. Энэ хуульд Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчдыг шалгаж нэвтрүүлэх асуудлыг цахим болгох талаар хөндөж байсан. Технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлуудын нэг нь энэ байх?
-Монгол Улсад 26 хилийн боомт ажиллаж байна. Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай гадаадын 61 улстай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу иргэдийг хилээр нэвтрүүлдэг. Чуулганаар хэлэлцэж байгаа энэ хуульд гадаадын иргэд манай улсын хилээр нэвтрэх үед нь биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээ, нүдний торолгон бүрхэвч, царай таних төхөөрөмж гэх мэт био метрийн өгөгдлөөр бүртгэх асуудал орсон. Энэ бол технологийн дэвшил. Манай Улсын иргэд хилээр нэвтрэх үед шуурхай хүнд сурталгүй, нэвтрүүлэх ёстой. Үүний тулд техник технологийн шинэчлэл хийх хэрэгтэй. e-get буюу цахим гарцыг хэрэгжүүлье гэсэн асуудал юм. Энэ технологи Буянт-Ухаагийн боомт дээр цөөхөн байдаг. Үүнийг бүх хилийн боомт дээр нэвтрүүлье гэдэг асуудлыг миний бие хөндөөд байгаа. Энэ технологи нь иргэдийнхээ паспорт дээр чийп нааж, цахим гарц дээр очиж хурууны хээгээ уншуулаад хил нэвтэрдэг технологи. Энд хүний оролцоо байхгүй болно. Ингэхээр хурдан шуурхай, хүнд сурталгүй болох юм.
-Улс орны эдийн засгийн аюулгүй байдлын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс эдийн засгийн асуудлаар бусдаас хараат бус байхыг хэлж байгаа гэж ойлгодог. Одоохондоо манай улсын экспорт, импортын харилцаа ямархуу байгаа билээ. Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч улс биш. Манайх ихэвчлэн импортолдог. Тиймээс улсын эдийн засгийн аюулгүй байдлаа улам баталгаажуулахын тулд стратегийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар “Газрын тосны боловсруулах үйлдвэр" барьж байна. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлыг хангах том баталгаа болно.Энэ үйлдвэр удахгүй ашиглалтад орж Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд гаднаас хараат бус болно гэдэг итгэлтэй байгаа.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл
hwrecytcer [116.237.216.98] 2023-03-10 15:20:17
Мэдээ.МН hwrecytcer http://www.g25401417zhqkj2q5cv3e0pw2938hhdes.org/ [url=http://www.g25401417zhqkj2q5cv3e0pw2938hhdes.org/]uhwrecytcer[/url] <a href="http://www.g25401417zhqkj2q5cv3e0pw2938hhdes.org/">ahwrecytcer</a>
swzspfify [121.141.61.129] 2021-10-02 05:32:05
Мэдээ.МН swzspfify http://www.g635qz1k0a40agris9857y2886cy0zwns.org/ [url=http://www.g635qz1k0a40agris9857y2886cy0zwns.org/]uswzspfify[/url] <a href="http://www.g635qz1k0a40agris9857y2886cy0zwns.org/">aswzspfify</a>
zzygrdgcq [123.112.124.121] 2020-12-15 08:01:00
Мэдээ.МН [url=http://www.g9t0re1g76mi6bje51r62z975zjs3s77s.org/]uzzygrdgcq[/url] zzygrdgcq http://www.g9t0re1g76mi6bje51r62z975zjs3s77s.org/ <a href="http://www.g9t0re1g76mi6bje51r62z975zjs3s77s.org/">azzygrdgcq</a>
zochin [202.55.191.194] 2020-11-03 09:35:45
sain bna aa
1 [202.126.92.99] 2020-11-03 01:09:20
Одоо болтол хил дээрээ ганц камер суурилуулж чадаагүй юм бол хил хамгаалах байгууллага бүрэн дампуурсан юм байна гэж ойлгогдож байна. Генерал болтолоо юу хийж байсан хүн бэ?
СЭРГЭЛЭН ГЕНЕРАЛД [202.179.25.248] 2020-11-03 00:21:23
ЗА ТА ОЛОН ЮМ ЯРИЖ САМГАРДААД ХЭРЭГГҮЙ ШҮҮ. ХИЛ ХАМГААЛАХ ГАЗАРТАА Л ОЛИГТОЙХОН ДОРВИТОЙХОН ТӨСӨВ ХӨРӨНГӨ ШИЙДҮҮЛХИЙГ БОДОЖ ҮЗ... ДЭМИЙ ЯРИА ЯАХАВ
Зоч [66.181.189.230] 2020-11-01 13:15:44
Сэргэлээн! Гайгүй шимтэн уншиж байтал "У. Хүрэлсүхийн санаачлагаар " нефтийн үйлдвэр барихаар болсон гэлээ. Үе үеийн засгийн газрын хүсч тэмүүлж байсан асуудал шүү дээ. Долдой болж өөрийгөө жижигрүүлэх хэрэг байвуу?! Цахимд дандаа тэнэгүүд байдаг гэж бодовуу !!!!
Иргэн [119.40.98.106] 2020-11-02 03:17:28
Чи хүн зүгээр яриулалдаа. Чамд ямар хамаа байнаа.
zochin [202.55.188.88] 2020-11-01 12:56:54
mash saihan medeelel avlaa. urid ni ene asuudliig gadnii hun shig anzaardagui baijer.mongol hun bolhoor 6.2 gedegt sanaa zovj baisan.. olon ulsaar zovshoorogdson alivaa ulsiin hil hezee ch darhan l baihvum bish uu
Зочин [202.21.108.246] 2020-11-01 08:19:36
+
Onon [66.181.183.191] 2020-11-01 06:43:34
Sergelen general hunleg mujik hun shu , Tand amjilt husye
Тк [59.153.113.25] 2020-10-31 14:57:53
Сэтгэгдэл бичихийг оролдож буй залуус дандаа хар бараан зүйл бодхоор амьдрал нь яаж өөдлөх вэ дээ. Өөдрөг золбоолог баймаар байнаа монголчуудаа. Чадахгүй бол хил гараад хэдэн сар амьдраад үздээ, тэгвэл миний монголын газар шороо ус агаар гээд л үхнэ дээ
Зочин [202.9.47.29] 2020-10-31 14:29:55
Сулинхээрийн отрядыг наашлуулснаа ярихгүй байна шүү
Зочин [202.126.88.185] 2020-11-01 05:19:44
Юү гэсэн үг вэ
Зочин [59.153.87.173] 2020-10-31 14:23:38
МАНАЙ УЛС ХИЛЭЭ ЗӨВХӨН ХҮНИЙ ХҮЧЭЭР.... ГЭЭД ЗӨВ ХЭЛЧИХЭЖ ЧАДДАГГҮЙ ТЭНЭГҮҮ
ИРГЭН [192.82.74.209] 2020-10-31 12:04:32
ЯГ ТЭРЭН ДЭЭРЭЭ ТУЛВАЛ ЯАГААД Ч ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ. ОРОС, ХЯТАД 2- ТОЙ ҮЗЭХ ЮМ УУ
Иргэн [192.82.67.234] 2020-10-31 11:50:40
Дроныг хил хамгаалалтанд ашиглах хэрэгтэй.тёкник хоцорсон байна.нисдэг тэрэг хүчтэй камаз машин аваач хилээ чангагтах хэрэгтэй морь тэмээгээр хилд явах нь одоо хэдүгээр зуун билээ.Гадниханд газар нутагаа алдвал сад тавиад л ороод ирнэ шүү.даоганцарууд дээд офицёрууд минь заставт 1 сар ирж манаанд явцгаа.
Зочин [124.158.68.188] 2020-10-31 11:00:45
ЯГ ҮНЭН ДРОНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.МАЛЧИД Ч БАС ДРОНООР МАЛАА ХАРИУЛБАЛ МАЛЫН ХУЛГАЙ ЗОГСОНО.УТААГ Ч БАС ДРОНООР ХЯНАЖ БОЛНО.ХҮҮХЭД БАГАЧУУДАА ОДООНООС ДРОН ХИЙЛГЭЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХӨРӨНГӨ ХАЯХ ХЭРЭГТЭЙ.
Зочин [202.9.46.20] 2020-10-31 08:42:31
НҮҮРСНИЙ МАШИНЫ ЖОЛООЧ НАР БАРАГ БҮГД МОНГОЛЫН БАЯЛАГЫГ УРАГШ НЬ ГАРГАДАГ
зочин [64.119.19.102] 2020-10-31 08:15:00
Та яриад гайхаад байх биш, хууль санаачлаад оруулаад ирээч. Ингэх гэж сонгосон шүү. Элдэв тайлбар хэрэггүй.Генерал л юм бол.
Тк [59.153.113.25] 2020-10-31 08:07:00
Их хуралд салбар салбараас хүнээ суулгавал улс хөгжих бишүү, хилчдийн төлөөл байна, одоо малчин тариаланч гэх мэт
иргэн [192.82.75.194] 2020-10-31 05:57:57
Хилийн цэрэгийнхэн бүрэн том газар юу хийж байгаа юм.Том том дарга нар идээд таргалаад суухаар хилээ манаач!!!!!!!!!!!бөөн хилчин энгэр дүүрэн одон мпдөл л харагддаг биздэээ !!!!!!!"" Одоо яагаад Гингоноод байгаа юм вэ !!!!!!!!!!
Зочин [59.153.113.25] 2020-10-31 15:00:16
Өөрөө битгий гонгиноод бай, эхнэрээ тэжээхээ бодоо
Торгуудн [192.82.67.234] 2020-10-31 05:11:52
Миний мэдэхийн аав ээжийн нутаг зусдаг байсан газар шороо сор сайтай уул ус 1962 оны хил тогтоолтоорхятадын талд орсон байсандаа.Ж нь Ховд булган сумнын харгайт шар булаг гм.энэ гёнёрал яг хил дээр байж үзсэн боловуу.даа гэж бодогдохоор байна.
Зочин [59.153.113.25] 2020-10-31 08:03:46
Чи өөрөө хилд очиж үзсэн үү гоншигонуураа
Zochin [172.56.42.66] 2020-10-31 03:23:29
Suuliin ued jaal balgaad arhind dontood baigaa shaar daa , arhichin bolhiin baigaa biz
Haramsal [66.181.161.39] 2020-10-31 02:35:38
Ene nohor Mongol ulsiin batlan hamgaalah ikh uilsiig avch yavsan ue ueiiin generaluudiin ner toriig sevtuulsen uildel hiisen hun shuu dee. Hil Hamgaalahiin dargiin neriig baastsan Hyatadiin horongo oruulaltai kompaniig udirdana ajillaj baisan mon Ulsiin hiliin huuliar togtooson bused Altnii bolon busad Uul uurhain olon kompani baiguulahad gar bie oroltsson odoo bgaa ugirdlagiig ch ner holboson hun yumaa. Tuuh tuuhen hariutslaga gej biig sanaarai...
Зочин [66.181.180.20] 2020-10-31 02:03:50
ХИЛИЙН ТҮҮХЭЭ Ч САЙН МЭДДЭГГҮЙ ЮМ БИШ ҮҮ?
Зочин [202.131.225.197] 2020-10-31 01:37:44
ediin zasgin medleggui yum bainoo