Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ

Aдмин / Нүүр

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулав.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор:

  1. Д:11 “Офицеруудын ордон-Эрдэнэтолгой-Цахлай-422 дугаар худаг” чиглэл,
  2. Д:12 "Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл,
  3. Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг тус тус нээжээ.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

зочин [66.181.191.76] 2025-10-16 20:14:44

УБ-т яагаад зөвхөн хэвтээ чиглэлд 1000 гаруй нийтийн тээврийн хэрэгслүүд чихэлдээд л, түгжрээд л зогсоод байдаг юм бол оо? Босоо чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгсэл ерөөсөө байдаггүйг төр засаг нь мэддэг болов уу? Тухайлбал, Маршал таун орчмоос Улсын бүртгэлийн ерөнхий газар, 100 айл, 3-р сургууль руу яаж хүрэх вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.