С.Одонтуяа: Эрх баригчдын буруу бодлого төсөв дээр илэрч байна

Aдмин / Улстөр

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв, мөнгөний бодлого хэлэлцэж байна. АН-ын бүлгийн баримталж байгаа байр суурийг тодруулна уу?

-Мөнгөний бодлого хэлэлцэж байгаатай холбогдуулж АН-ын бүлгээс хэд хэдэн ноцтой тоо баримтад анхаарал хандуулахыг хүсч байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд манай зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ 10.1 их наяд төгрөг байсан бол зөвхөн өнгөрсөн дөрвөн жилд энэ тоо 22.3 их наяд хүрсэн байгаа. Зах зээл рүү ийм хэмжээний мөнгийг огцом нийлүүлснээр бид ханшаа алдсан. Өнөөдөр мөнгөний бодлогыг оруулж ирж байгаа Монгол банк төгрөгийн тогтвортой ханшийн бодлогоо болгож явах ёстой атал ам.долларын ханш 2860 төгрөг рүү орж ирсэн.

Монгол Улс бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг ам.доллараар авдаг. Тэгэхээр иргэдийн авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсч, худалдан авах чадвар хэрхэн буурсныг бид баримттайгаар харьцуулж тавьсан. Өнөөдөр элсэн чихрийн үнэ хоёр дахин, будаа, сүүний үнэ 40 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл иргэдийн цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Энэ бол ард түмний амьдралд шууд 40 хувь цохилт өгч байгаа аюул.

Нөгөө талаар Монголбанк ханшийг барихын тулд интервенц хийсэн. Энэ интервенцүүд цагаа олоогүй юм уу, ямартай ч үр дүнд хүрээгүй. Нийт дөрвөн жилийн хугацаанд 8 тэрбум, 370 сая ам.долларыг интервенцэд зарцуулж тэр нь ямар ч үр ашгаа өгөөгүй, ханш өссөөр байгаа. Нэг сая ам.доллар гэдэг асар их мөнгө. Гэтэл нэг сая биш, 100 сая биш, 8 тэрбум 370 сая ам.доллар зөвхөн интервенцэд зарцуулаад үр ашиггүй өнгөрсөн байна.

-Төсөв дээр бүх зардлыг Covid-19 рүү чихдэг, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох баялаг бүтээх зүйл рүү төсөв тавигдахгүй байна гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн хэлсэн. Та санал нэг байна уу?

-Өнөөдөр бизнес эрхэлж байгаа компани,аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн тулгамдсан асуудал нь зээл олдохгүй байгаа. Зээл олдохгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт, 2021 оны төсөвт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаарнэг ч төгрөг суугаагүй. Нөгөө талаас, Монголбанк 5.3 их наяд төгрөгийн Төвбанкны үнэт цаасыг хуримтлуулсан учраас банкууд шууд зах зээл дээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зээл гаргах эх үүсвэргүй болсон. Ингээд банкуудад зориулж, зөвхөн хүүнд нь гэхэд хоёр их наяд зарцуулсан байна. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Бас нэг ноцтой асуудал нь хугацаа хэтэрсэн зээлийн өр, банкны системийн найдваргүй зээлийн хэмжээ өссөн. 6.6, 11.4 гэсэн энэ хоёр тоо нийлээд 17 хувь болж байгаа. Хэдхэн жилийн өмнө Монгол гэдэг айлын төсвийн зарлага 6-7 их наяд төгрөгийн хэмжээнд тогтвортой эргэлдэж байсан бол 2020 оны төсөвт 13 их наяд 872 тэрбум, 2021 оны төсөвт бараг 14 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өсөөд байна. Энэ 10 хувиас дээш гарсан тохиолдолд банкны салбарын хямрал руу чиглүүлдэг. Иймд бид асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ бол зөвхөн Монголбанкны асуудал биш. Эрх баригчид, Засгийн газар буруу бодлого явуулсны үр дүн мөнгөний бодлогоор илэрч байна.

-Төсвөөс хэмнэх, танах боломжтой ямар зардлууд байна вэ?

-Хэмнэх боломжтой маш олон зардлууд байгаа. Хүмүүсийн хамгийн их эмзэглэж байгаа нь “Covid”-ийн үед, эдийн засаг хүндрэлтэй байхад ажлын байр бий болгохгүй, эдийн засагт ямар нэгэн дэм болохгүй зүйлүүдийг төсвөөс хасмаар байна гэж байна. Жишээ нь, бид жижиг, дунд үйлдвэрлэлд зээл их хэмжээгээр өгөх юм бол аж ахуй нэгжүүд маань өөрсдөө босоод ирнэ. Ажлын байраа өөрсдөө бий болгоно, хадгална. Ингэснээрээ эргээд татвар төлөлт нэмэгдэнэ. Эдийн засаг өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх процесс явагдана. Гэтэл жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар төсөвт нэг ч төгрөг тусгасангүй.

-Эрх баригчид улстөржсөн төсөв батлахаар зүтгүүлж байна гэж хэлж болох уу?

-Хүмүүс музейнүүд дээр ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэтэл эрх баригч намынхан яагаад түүнийгээ хамгаалаад байна вэ гэдэг асуулт бас гарна. Манай бүлгийн гишүүдийн үзэж байгаагаар эрх баригчид сонгуулийн өмнө маш олон тендер зарласан. Тендерийн мөнгө сонгууль руу чиглэсэн байх магадлалтай. Эрүүл ухаанаар бодоход эдийн засаг хүндрэлтэй байгаа цар тахлын үед ийм их хөрөнгө зориод очих үзэгчгүй музейнүүд рүү чиглэж байгаа нь асуудалтай. Тэрийг мэдэж байгаа ч эрх баригч намынхан тийш нь төсөв зүтгүүлээд байгаа. Хэнтий аймгийн Бэрх тосгонд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт энэ жил хийгдсэн нь Булган аймгийнхаас гурав дахин өндөр байгаа. Тэр нь эргээд төсөвт мөнгө оруулахгүй үзүүлэлтүүд. Олон жуулчин ирнэ гэж МАН-ын гишүүд ярьж байгаа. Гэтэл жуулчид үзээд ч тэндээс мөнгө орж ирэхгүй шүү дээ. Үзэх, харах юм байгаа ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. “Чингис хааны музей” гэхэд л дотор нь хүнд үзүүлж харуулчих юм байгүй гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр түүний оронд нэн тэргүүнд агаарын тээврийн дэд бүтцээ сайжруулмаар байна. Гадныхан ирээд нэн тэргүүнд манай жорлонг голдог. Энэ удаа жорлонгоо өөрчлөөд, эсвэл агаарын тээврийн шинэчлэлийг хийх ёстой. Наадам болоход гадаадаас хүмүүс ирье гэхэд онгоц олдоггүйг олон хүн хэлдэг. Төсөвт эргээд мөнгө авчрах, эдийн засгийг эрүүлжүүлэх зүйлд төсвөө зарцуулаач гэж хэлмээр байна.

-Улсын төсөв тэгш бус, ихэнхийг нь хоёр аймагт төвлөрүүлсэн гэж нэр бүхий хуульчид Цэцэд ханджээ. Орон нутаг төсвөө өөрөө бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?

-2016 онд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Эрх баригчид хуульд ямар өөрчлөлт оруулсан бэ гэвэл манай Баянгол дүүрэгт л гэхэд нийслэлдээ нэлээд их хэмжээний мөнгө төвлөрүүлдэг болсон. Нийслэл нь дээшээ улсын төсөвт төвлөрүүлдэг. Сая чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд энэ талаар олон асуудал ярьсан. Энэ мөнгө эргээд зөв хуваарилагдаж байна уу гэдэгт хяналт байдаггүй. Бид мөнгө тушаагаад байдаг, тэр нь эргээд орон нутаг руугаа тэгш хуваарилагдахгүй нэг багийн төсөв рүү, тухайлбал Хэнтий аймгийн нэг баг руу яваад байна. Тэгэхээр тэр мөнгийг улсын төсөв рүү төвлөрүүлэхгүйгээр өөрсдөө орон нутагтаа асуудлаа шийдээд явах нь бараг зөв болох гээд байна. Иймд хүмүүс төсөвт мөнгө төвлөрүүлэх, татвар төлөх сонирхолгүй болж байна гэсэн үг.

-Ард түмний амьдрал хүнд байхад АН-ын гишүүд халамжийг хумих гэлээ гэж эсэргүүцдэг хүмүүст та юу хэлэх вэ?

-Халамжийг хавтгайруулсанд бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Халамж эзнээ олохгүй байна. Зорилтот бүлгийнхнээ л халамжилмаар байна шүү дээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ногдож буй тусламж, дэмжлэг нь дэндүү бага байдаг. Тэр хүн яаж түүгээр амьдрах вэ. Гэтэл ажлын чадвартай өчнөөн хүн улсаас тэтгэмж аваад сууж байгаа. Тэрийг бид шүүмжилж байгаа.

-Өндөр төсөв авдаг төрийн өмчит компаниудын асуудал энэ удаа хөндөгдөх болов уу?

-Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд дарга нарын хувийн компани шиг болсон. Тэнд төр рүү төвлөрүүлж байгаа юм байхгүй, үнэнч шударга ажиллаж байгаа зүйл байхгүй. Дарга нарын танил талаа оруулж, төсөв идэж уудаг, хөрөнгө мөнгийг сонгуульдаа, намдаа зарцуулдаг үүр уурхай бугшсан. Үүнийг цэгцлэхгүй бол эдийн засаг улам хүндрээд байна.

-АН-ын бүлэг санал, хүсэлтээ бичгээр өгч албан ёсоор хандахгүй шоу хийдэг гэсэн үг яриа улс төрийн хүрээнд гарч байна?

-Бүлгийн мэдэгдэл, албаны ёсны дүгнэлт гэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр уншдаг. Сэтгүүлчид анзаарч хардаг байх. АН-ын бүлэг 3-5 минутад багтаан тухайн асуудалтай холбоотой дүгнэлтүүдээ уншдаг. Байнгын хорооны хурал дээр бид оролцдог. Зарчмын зөрүүтэй саналуудаа гаргадаг. Хэт цөөнх учраас дэмжигдэхгүй байх тохиолдол нэг биш удаа гарч байна. Ялангуяа төсөв дээр бид шаардлагагүй олон музейн төсвийг хасаач, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг царцаагаач, нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийн барилга руу төсөв тавиач, эсвэл жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулаач гэдэг асуудлыг бид амаа цуцтал ярьж байгаа. Өнөөдөр УИХ дээр маш олон хуулийн төслүүд хэлэлцэгдэн батлагдаж байна. Бид гол асуудлууд дээр байр сууриа илэрхийлээд явдаг. Миний хувьд төсвийн байнгын хороо, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо хурлаа нэг ч тасалдаггүй, зарчмын зөрүүтэй бүх саналаа гаргаад явдаг. Үүнтэй адил манай бүлгийн гишүүд ч хуралдаа оролцоод саналаа гаргаад явж байгаа.

-Эцэст нь асуухад цар тахлын хүнд нөхцөлд АН-ын эмэгтэйчүүд санаачлан “Иргэдийн онцгой комисс” байгуулж ажиллуулсан. Тэр юу болсон бэ, яагаад чимээгүй болчихов?

-“Иргэдийн онцгой комисс” байгуулснаар гадаадад байгаа иргэд өдөрт хэдэн зуугаараа хандаж байсан. Тэдний санал хүсэлтийг сонсч, Улсын онцгой комисст уламжилж, нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдийг тусгай үүргийн нислэгүүдэд хамруулахад анхаарч ажилласан. Ганц л жишээ хэлэхэд, Тайванийн оюутнууд тэтгэлгээсээ хасагдах нөхцөл үүсээд байсныг зохицуулсан. Гэхдээ энэ ажил нь Улсын онцгой комиссын ажил учраас бид шууд оролцох боломжгүй, зөвхөн иргэдийн захидлыг хүлээн авах, цааш дамжуулж уламжлах, сэтгэлзүйн асуудалд туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ бид яамд руу бичиг илгээх, журам, дүрэм өөрчлөх, нислэгийг нэмэх, тусгаарлах байрны тухайд асуудал дэвшүүлэн ажилласаар ирсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.159] 2020-11-16 03:08:16

амжилт

АХМАДУУДААС [150.129.143.159] 2020-11-16 03:07:42

АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА ХЭЗЭЭ НЭМЭХИЙН БОЛ МАН НАМ АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМНЭ ГЭЖ АМАЛСАН ТӨСӨВ ХЭЛЦЭЖ БАЙНА ЭНЭ ҮЕД ЭНЭ ТАЛААР ЮМ ДУУЛДАХГҮЙ ЮМ ХЭЗЭЭ НЭМЭХ ГЭЭД БАЙНА АА

Зочин [150.129.143.159] 2020-11-16 03:05:25

КОРОНАВИРУС ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ЭНЭ ХҮНД ӨДРҮҮДЭД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭН ДАРУЙ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА. ХҮНСНИЙ ЗҮЙЛС ҮНЭТЭЙ БАЙНА ЭМ ЭМЧИЛГЭЭ ҮНЭТЭЙ БАЙНА ӨМСӨЖ ЗҮҮХ ҮНЭТЭЙ БАЙНА. ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 000 БОЛГООД ӨГЧМӨӨР БАЙНА. АРДЧИЛСАН НАМ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ 500 000 ТӨГРӨГ БОЛГОХ ГЭЖ САНАЛ ОРУУЛЖ БАЙГААШ АХМАДУУД БИД ИХ БАЯРЛАЖ БАЙГАА ШҮҮ. ҮНЭНДЭЭ АХМАДУУД БОЛ ЯГ ӨНӨӨДӨР ХҮНДХЭН АМЬДАРЧ БАЙНА АА

Иргэн [66.181.189.137] 2020-11-14 06:13:59

Чи эх хүн байна даа?! Олон юм ярьж улс төржүүлэлгүй энэ хүнд үед наад ЗГ-аа ажлыг нь хийлгэчих тэх үү?! Улс орны сан хөмрөгт гамгүй хандсан хүмүүс бол үнэндээ та нар шүү?!?!?!...

zochin [202.9.46.78] 2020-11-07 01:52:31

urgelj l buruu yavj iree biz dee muu khar khulgaichuudaaa...

Зочин [50.226.17.66] 2020-11-06 20:22:52

Имй бологсон хүний нэг нь өөрөө байж бас олон юм хуцаад яахав АНы шулам аа

Зочин [202.55.188.45] 2020-11-06 16:05:05

Зөв хэлж бн. Өмнөх Их хуралд З.Нарантуяа гэж гишүүн шударга үнэний төлөө их тэмцсэн. Та одоо энэ Их рурлын шудрага үнэний хоолой шүү

Зочин [50.226.17.66] 2020-11-06 20:24:40

АНы 2 шулам улс орныг нурааж байсныг л санаж байна. Энэ заваан юмнууд бид хэдээ жаргааж харагдаач

Зочин [90.27.179.234] 2020-11-06 12:55:48

SALDANGIIN SALTGAR SALJ NIILSEN HYLCHGAR ARDCHILSAN NAMIIN AMANZAR ALIA HOSIN ODONTUYA

ард түмэн тэнэг биш [59.153.113.224] 2020-11-06 11:16:06

танай намын үед л ийм болсон дампуурлын үрийг таригчид

зочин [192.82.67.80] 2020-11-06 10:00:20

Таныг засаг байхад Баянгол хогондоо дарагдсан ийм л дүүрэг байсан хийж бүтээсэн ажил тааруухан 4 жилийг өнгөрүүлсэн дээ.Толгойныхоо дээдэхийг хар.

Ш [202.126.90.134] 2020-11-06 05:00:26

Энэ эмэгтэйгийн 2 талын ургийн бичгийг албан есоор олон нийтэд харуулаач ? Хайгаад олчих сэтгуулч алга уу? Эцэг эх 2 тал нь сонирхол татаад байхын!!!

Зочин [172.58.228.108] 2020-11-06 17:52:25

Чи яах гэж? Манай нагац ахыг муу хэлмээр болж хэл чинь загатнаа юу?!

Зочин [203.91.115.52] 2020-11-06 03:08:45

энэ мэгж бага л хуц

Зочин [50.226.17.66] 2020-11-06 20:21:58

Яаг үнэн ийм бологсон новшнуудын нэг нь өөрөө байж бас их юм хуцах санаатай энэ АНы өмхий ялаа

Зочин [49.0.133.57] 2020-11-06 09:29:00

Өөрөө л олны хуцах юмдаа...


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.