Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр /2020.11.09/ мэдэгдлээ.

Шилэн дансны тухай хуулийг УИХ 2014 оны долоодугаар сарын 1-нд баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хууль нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Гэвч хууль хэрэгжих явцад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд шилэн данс хөтлөхгүй байх, буруу, худлаа хөтлөх, шилэн дансанд мэдээлсэнээ засах зэрэг зөрчил гарч буй юм. Иймд УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв хэмээн үзжээ.

Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг 1 сая төгрөг болгох, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй төсөлд тусгажээ.


Сэтгэгдэл

ИРГЭН [139.5.219.125] 2020-11-21 19:11:07

АРДЫН НАМЫН ЛУЙВАРЧИД ГЭХ МУУ МУУХАЙГИЙН ҮҮРЭН ДЭЭР КОВ19 ГЭХ ТАХАЛ НЭМЭГДЭЖ МОНГОЛ ОРОН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ СӨХРҮҮЛЭХ ЗАМД ОРУУЛЖ БАЙНА.

Зочин [202.9.46.20] 2020-11-09 15:49:36

Монголд муу муухай бүхнийг анхлан авчирсан бузар нам.

Зочин [202.9.46.20] 2020-11-10 08:09:31

119.40.98.177 Чам шиг эргүүнүүдээс болж монгол хөгжихгүй байна.

Зочин [119.40.98.177] 2020-11-09 15:57:25

улаан пост коммунистууд үхэж дууссан цагт улс хөгжинө чам шиг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.