Эдийн засагч Д.Амгалан: Зээлийн хүүг бууруулахад бодит байдлыг зөв тодорхойлох хэрэгтэй

Aдмин / Эдийн засаг

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН АСУУДАЛД Нэг: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ Уг нь баялаг бүтээгчид дампуурчихгүй /гол саалийн үнээ/ оршин тогтнож байж иргэд ажилтай, орлоготой, банк эндээс тэжээгдэж, улсын хувьд төсөв -татварын орлого бүхий санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг юм л даа. Өөрөөр хэлбэл банкны харилцаа үүсмэл харилцаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс зээлийн хүүг бууруулах, тэглэх асуудлыг цогцоор нь ярих хэрэгтэй юм. Өндөр бодлогын хүү, өндөр хадгаламж, төв банкны үнэт цаас зэргээр чөлөөт эх үүсвэрийг хашиж, зах зээлийг услах ёстой мөнгийг хөдөлгөөнгүй гацааж байгаа нь хөрөнгө оруулалтын урсгалыг хааж эдийн засгийг гажуудуулж байна. Иймд Монгол банкны бодлогын хүүг буулгаж хадгаламжийн хүүг буулгаснаар зээлийн хүү буурч, хөрөнгө оруулалтын эх үүсвэр нээгдэж, энэ урсгал нь банкны системээ эргээд тэтгэх зүй тогтолтойг л ухаарах хэрэгтэй. Давтан хэлэхэд улс орны төсөв - санхүү, мөнгө - банк, айл өрх, иргэдийн төсөв, цалин- орлого бүхий ажлууд бүгд ААНБ-ын санхүүгээс шууд хамааралтай. Хоёр: ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН ШАЛТГААН - Банк төвтэй санхүүгийн систем хэт ноёлсон (Бусад санхүүгийн зах зээл хөгжөөгүй). - Зээлийн нөхцөл хэтэрхий хатуу (хүү, эргэн төлөх график). - Процесс муу (зөвхөн барьцаанд түшиглэдэг,уг нь олгохоосоо дуусах хүртэл хамтран ажилдаг бол сайн). - Хэт ашгийг нэгдүгээрт тавьдаг ( уг нь харилцагч ашигтай байж банк ашиг олох ёстой.) - Улс төрийн болоод эрх мэдэлтний нөлөө өндөр гэх зэрэг шалтгаануудаас үүдэлтэй гэж харж байна. - Зээлийн марж буюу хадгаламжийн хүү дээр нэмж буй хувь өндөр байна - Хадгаламжийн хүү инфляцаас харьцангуй өндөр байна Гурав: ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХАД БОДИТ БАЙДЛЫГ ЗӨВ ӨНЦГӨӨС ХАРЖ ЗӨВ БОДЛОГО ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ! Үүнд: 1. Зээлийн өртгийг бууруулах бодлого. Энд 60% хадгаламжийн хүүгийн зардал, 30% ажиллах хүчний зардал 10% АТМ г.м дэд бүтцийн зардал байдаг. Ж: Хугацаатай, өндөр өртөгтэй тусгай хадгаламжийн хүүг бууруулах. Цахимжуулах. Банкнууд дундын дэд бүтэцтэй болох гм. Хадгаламжийн хүүг хасах хувь буюу 0 хувьд ойртуулах. Нийт хадгаламж эзэмшигчдийн 3%-5% ийн эрх ашиг чухал уу аль эсвэл нийтийн эрх ашиг чухал эсэх. 2. Татварын шаталсан бодлого Хадгаламж эзэмшигчдийн 5 хүрэхгүй хувь нь нийт хадгаламжийн 95% орчмыг эзэмшдэг. Энэ хэсэг хүүгийн зардлыг өсгөдөг. Үүнд татвар ногдуулж энэ урсгалаар чөлөөт захыг тэтгэх / Үнэт цаасны зах/ г.м тэрнээс биш жижиг, хугацаагүй хадгаламжийн тухай ярих нь хэлбэр төдий. 3. Чанаргүй зээлээс хамгаалах бодлого Энд Төртэй холбоотой үүсдэг зээлийн чанаргүйдлээс сэргийлэх. 4. Инфляцыг нам байлгах бодлого. Энд - Төсөв, сангийн тэлсэн, үрэлгэн, улс төрийн популист бодлогыг үгүй хийх - Ханшаа хамгаалах /₮/ - Суурь үнийг өсгөхгүй байх гм эдийн засгийн суурь харилцаа талаас харах 5. Өрсөлдөөн тэтгэх бодлого Энд Гадаадын хувийн банк оруулах, ББСБ, Хөрөнгө оруулалтын сан зэрэг бусад институтийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зэрэг бодит ажлуудыг хийх нь чухал байна 6. Зээлийн шимтгэл гэж авч, хүүг бараг 1 хувиар нэмэгдүүлж буйг зогсоох 7. ББСБ, Ломбард, Хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 24 хувь байхаар хуульчилъя 8. Өдрийн зээлийг хааж, сарын зээл болгож жилийн хүүг 24 хувь болгоё


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.150] 2020-11-23 05:31:06

Монгл банкны менге гэж байдаггуй ард тумний менге гэж байдаг банк нь хадгаламж зээлийн нехцелеер амьдардаг хэрэв альч хуу буурахад банк тамуурна . Харин есрегее хуу ендер байвал хариуцлага сайн ур дунттэй бутээн байгуулалт их болдог

Зочин [202.126.92.99] 2020-11-23 03:36:22

хадгаламжийн хүүгээр мөнгө хуримтлуулдаг биш, харин юм бүтээж хийж байж мөнгө хуримтлуулдаг болбол улс орон минь хөгжих бус уу, иймд хадгаламжийн хүү, зээлийн хүү 2-ыг зэрэг бууруулья

зочин [183.177.99.230] 2020-11-23 03:58:34

Хадгаламжийн хүүг буруулана гэсэн ойлголт байхгүй хэзээч байхгүй

Зочин [66.181.176.137] 2020-11-23 02:31:23

hadgalamjiin huu nertee coohon hunii asar ih mongiig ulsaaraa osgoh gej ih zovsondoo odoo bolooshdee coohon ard tumnee mongonii boolchloloos gargaachee gerel uzehgui amidral duuslaa

Зочин [66.181.191.212] 2020-11-23 02:00:26

Юу бодож чаддаг гэж өөрийгөө эдийн засагч гэвээ? Математикт хамгийн муу байсан хүн эдийн засагч гээд хуцаад суухаар энэ улс зүгээр луйварчид араар нь туйлдаг байхгүй юу.

Зочин [202.179.21.210] 2020-11-23 01:36:52

Донгосооол бас нэг халтар царайт

Зочин [202.126.92.99] 2020-11-23 01:06:19

Маш зөв санаа байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.