Ч.Лодойсамбуу: Н.Учрал бид хоёр нас чацуу. Манай үеийнхэн өсөхийн өлөнгүй санагддаг
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ: "МАН-ын шинээр сонгогдсон дарга Н.Учрал ярьж байгаа шигээ намдаа өөрчлөлт авч ирж чадах болов уу? " гэсэн манай сэтгүүлчийн асуултад тэрээр: "Авч ирээсэй гэж найдаж байна. Адилхан залуу хүний хувьд, бид нас чацуу.
Хэдийгээр нас чацуу ч Н.Учрал бол улстөрд идэвхтэй оролцоод 10 гаруй жил, УИХ-ын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдож байгаа хүний хувьд миний хажууд улстөрийн туршлага арвин байна. Манай үеийнхэнд байдаг нэг давуу тал бол өсөхийн өлөнгүй санагддаг.
Өөр дээрээ овойж оцойлгоод байдаггүй онцлогтой. Тийм шинж чанар нийтлэг ажиглагддаг. Харж л байя. Айлын намын дарга шүү дээ. Улстөрч хүний соёлын хувьд би баяр хүргэсэн. Улстөрийн хувьд бид өрсөлдөх нь байна. Гэхдээ нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл үнэт зүйлээрээ хоорондоо зодолдож болохгүй шүү гэдэг байр суурьтай байдаг. " гэж хариулсан юм.
М.Чойжал

































































Сэтгэгдэл
зочин [103.57.94.119] 2025-11-21 17:00:30
Энэ хүн юу яриад байгаа юм бол оо? Юу хэлснээ өөрөө эрхбиш ойлгож байгаа байх даа? Хэр зэрэг боловсрол, мэдлэгтэй хүн бэ? Монголын хүн амын 1/3 нь буюу 3 хүн тутмын 1 нь өнөөдөр ч ядуу гэдэг статистик тоо байгаа биз дээ? 30-300 гэр бүлийнхэн л зад баян байх даа? бусад нь мэдэхгүй ээ? Монголчууд бүгд дутуугийн комплекстэй гээ биз дээ? ядуу, байртай болох, гадаад явах, гадаадад амьдрах гээд л...гэсэн үү?
зочин [103.99.103.99] 2025-11-19 13:01:44
ха ха ха хэ хэ хэ хи хи хи
mgl hyn [193.30.83.16] 2025-11-19 10:11:29
ichih setgelee geesen hyn yamar bdgiig haruulah yumdaa ene shodoi
Зочин [202.126.89.182] 2025-11-19 06:55:59
Ёсттой Өлөн хулгайч шүү Лодой
Зочин [109.252.140.112] 2025-11-18 22:24:50
Энэ залуу худалаа попордож долигнуур амьтан бэ. Хун гэж хэлэхэд хэцуу.
Зочин [202.9.47.47] 2025-11-18 20:49:24
Одоо би АН- ын дарга болох ёстой гэж ээ
Зочин [66.181.177.187] 2025-11-18 14:03:14
жинхэнэ өлөн чинь чи өөрөө,