ШӨХТГ: “Саруул маркет”-д махны лангуу түрээслэгч нарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулав

Aдмин / Хууль

ШӨХТГ-ын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна.

Ингээд өнөөдрийн буюу 11 сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлын мэдээг хүргэе.

  1. Хүчит шонхор зах өглөөний 9 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнэ нь хонины мах 6500-6800, үхрийн мах 7800-8500, адууны мах 6800-7000, ямааны мах 5200 төгрөгийн үнэтэй байна. Ерөнхийдөө махны нийлүүлэлт сайн буюу өмнөх өдрөөсөө 40.5 тн-оор өсч 123 тонн нийлүүлэгдсэн байна.
  2. Баянгол дүүрэгт байрлах Хархорин захад нийт 16тн мах нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500-9000, ямааны мах 7000-7500 төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнийн хувьд хонины мах 6300-6800 төгрөг, үхрийн мах 8200-8500 төгрөг, ямааны мах 5200 төгрөг байна.
  3. “Содон Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. “Юмт Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн цул мах 12500 төгрөгийн үнэтэй байна. “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн цул мах 12500, адууны мах 10000 төгрөгийн үнэтэй байна. Тус худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
  4. Чингэлтэй дүүрэгт байрлах Нарантуул-2 захад адууны мах 2 тн, хонь 3.5 тн, ямаа 3.5 тн, үхэр 4.5 тн, нийт 13,5 тн мах нийлүүлэгдсэн байна. Тус захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах, хонины цул мах , үхрийн ястай мах , үхрийн цул мах , адууны мах тогтвортой байна.
  5. Улсын Их дэлгүүрийн Номин супермаркетад үхрийн ястай мах 10499, үхрийн цул мах 12499 төгрөгийн үнэтэй, монгол төмс 649, лууван 1299, монгол сонгино 2179, өндөг 399 төгрөг байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
  6. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сансар сүлжээ дэлгүүр, Номин агуулахад хяналт шалгалт хийж байна.
  7. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Саруул маркет”-д 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үхрийн мах 15500₮, хонины ястай мах 12000₮, адууны мах 11000₮-өөр тус тус худалдаалагдаж буй нь бусад зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнээс өндөр байсан нь тогтоогдсон тул тус худалдааны төвийн махны лангуу түрээслэгч хоёр хүнд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу тус бүр 2,000,000₮-ийн торгууль оногдуулсан.
  8. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 25, чатботод 8, дуут шуудангаар 25, ибаримт апликэйшнээр 8 иргэн тус тус хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Сервис. [66.181.161.81] 2020-11-25 19:05:32

Мах тарган туранхай шивтэртэй шивтэргүй өөхтэй, махлаг гд чанараасаа хамаарч цаад чэнж нар үнээ тогтоогоод аль чанартай махаа өндөр үнээр Меркури Саруулынханд өгдөг.тэд байгаа чигт нь үс ноос хир дагтай нь зарчихдаггүй. хальс үс илүүг нь цэвэрлэж хаягдал их гардаг. Олон жил Меркури Саруулаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид нь мэднэ дээ. Хүний хөдөлмөр орсон сервист мөнгө төлөх нь үйлчлүүлэгчийн сонголт.

Зочин [202.126.89.65] 2020-11-24 19:00:31

Unee duraaraa nemeed bgaa gazruudiig haashaa helj torguulah vee utas bna uu? Orlogogui bhad duraaraa unee nemchiheer ydarsan humuus hool hunsee yaj awah bolj bnaa.

Зочин [202.126.89.65] 2020-11-24 18:57:22

Бөмбөгөрийн махны худалдааг шалгана уу.үхрийн мах 15000 гээд зарж байсан шүү.

zochin [192.82.78.107] 2020-11-24 16:40:23

13n natur zahiin max naadah shig chin l vnetei bdagshde bainga shalgaassi bilee udur bolgon l nemegdtsen gej hutsdiin

Irgen [66.181.189.78] 2020-11-24 16:03:00

Saruul ch arai heterhii shu,

Zochin [103.26.195.175] 2020-11-24 14:49:25

Nuutsiin mahaa hed honog gargaach. Avch amjaagui.

Зочин [202.126.89.192] 2020-11-24 13:45:03

Saruul ugaasaa unetei bdg

???? [103.212.116.102] 2020-11-24 13:29:48

торгууль нь арай өндөрүү

Зочин [202.126.89.65] 2020-11-24 18:58:24

Zuv shde.tegej shulj bolohgui bizder

Иргэн [64.119.23.219] 2020-11-24 12:39:21

АшгYй дээ, Саруул захыг торгох цаг нь аль дээр болцон бсан, уамарч ичих нYYргYй хYмYYс! Баруун хойд талийн ааруул жимс зардаг худалдагчийг торгоорой!!! 1кл чацаргана 25,000, 1кл аньс 22,000аар зарж бна лээ.

Зочин [192.82.65.200] 2020-11-24 10:12:11

Хуучин далай ээж буюу одоогийн миний дэлгүүрийн мах аймаар үнэтэй тэрэнд арга хэмжээ аваачээ

Zochin [59.153.112.218] 2020-11-24 10:00:52

Saruul iig mun torgoj ulsiin orlogo bolgo

зочин [202.179.8.210] 2020-11-24 09:22:07

Улс орны байдал хэцүү байхад дураараа үнэ нэмдэгээ боль.Цар тахлын үед үнээ нэмээд яасан их шунал вэ.Хариуцлагаа хүлээж сур.Ажлаа хийж сур.Наймаа худалдааны мэдлэг алга.Үнээ нэмэхээс өөр мэдэх юм байна уу.

Зочин [192.82.78.40] 2020-11-24 08:38:00

Ямар ч зохицуулалт алгоо хэрэг алга. Үнэндээ бол зах зээлийн ханш гэдгийг тодорхойлоод түүнээс илүү зарахыг хориглоно гэсэн хууль байдаг юм уу. Зах зээлийн ханш гэж юуг хэлдгийг мэдэж байгаа хүн энэ улсад байна уу ер нь. Хонь бөөний үнэ нь 5000-5500 жижиглэн 5800-6300 байсан одоо хэд болов, энэ одоо хэний буруу юм хэдэн худлаа торгууль тавьсан болж попроод энэ асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Энэ попрох сэдэв биш энэ бараа таваар дөхүүлж өгч байгаа хэдийн буруу болчихвуу үгүй байлгүй үүнд төрийн үүрэг хүлээсэн албан тушаалтнууд буруутай.

Зочин [202.179.25.140] 2020-11-24 08:36:50

маш зөв,хэдэн пэндийсэн муухай шулаач авгай нар..,

Зочин [64.119.24.251] 2020-11-24 08:18:12

Дарханы засаг даргаас суралцмаар юмаа дарханд махны үнийн дээд доод хязгаар зааж өгсөн байсаншдээ. Энэ онцгой нөхцөлд үхэр хонь адууны маханд үнийн дээд хязгаар зааж ард иргэдээ бодсон шийдвэр гаргалдаа. Наад саруул захын махны үнэ бол бүр даварцан үнэтэйшдээ угаасаа. Нэг торгоод маргааш нь дахиал нэмнэ дээ. Энэ захын лангууны үнэ гэж дэлббэрцэн үнэтэй бдим гэсэн тэр нөхөөсөө иргэдээс олох гэж тэр .Ер нь лангууны үнийг гэсэн төрөөс зохицуулбал таарна.

Зочин [192.82.78.40] 2020-11-24 08:41:24

Дарханы засаг даргын дээд доод үнийн хязгаар тогтоосон шийдвэр үнэндээ буруу хууль бус шийдвэр байгаам.

иргэн [66.181.182.96] 2020-11-24 08:02:35

Бзд.сансарийн үйлчигээнд байдаг Махны дэлгүүр нь нэмсэн тэгээд нөт өгдөгүй хэдэн бүрэн эрхтэй хүмүүст хүрч үйлчилж өгөөч.!!!!!!!! Нөт нэхэхээр дооглоод бх юмуу жаахан тийм хүмүүс л бна даа!!!!!!!!

Иргэн [202.126.89.17] 2020-11-24 07:58:35

Үнэ нэмсэн худалдагч нарыг торгодог нь маш зөв хэрэг, ингэж 2000 000 торголоо гэж сүржигнээд яадаг юм бэ байцаагч яваад л торгуулийг тасалбар шиг муу худалдагч нарт бичээд бичээд хаячих хэрэгтэй ш дээ бөөн юм болж сүржигнээд байх юс. Тэгээд торгуулийг нь данснаас нь татаад авчих болоо. Өдөр бүр явж торгууль бичих хэрэгтэй шүү

Зочин [192.82.68.59] 2020-11-24 08:42:45

Зөв өө мэдэгдэх хуудас өгөөд данснаас нь шууд татаж торго

Зочин [66.181.185.250] 2020-11-24 07:51:55

баяр хүргэе Олон жил шулуулсан эд нарт

Зочин [64.119.24.251] 2020-11-24 07:50:38

Саруул зах гэж дэлбэрцэн үнэтэй газар байдгим байн байн шалгаж торгох хэрэгтэй бравоо

Зочин [66.181.176.146] 2020-11-24 07:36:06

Ковид гарч нөөцийн мах гарснаас болж махны үнэ өссөн . Хорионоос өмнө Хүчит шонхорт хонь гулууз 5300-5600 хооронд бсан юм шүү.! Нөөц гараад хонины мах нэмчихсэн. Уг нь нөөцийн энэ үнэ чинь хавар махны үнэ хадахад гаргасан үнэ. Гэтэл одоо намар цаг мах бууралттай бхад хаврын өндөр тавиад үнээ хөөрөгдсөн шүү!!!!!!! Өдийн хонь гулуузаараа 5-6 мянгад л бдаг үе шүү дээ!!! Төрийн буруу ажиллагаанаас болж махны үнэ өссөн!!!!

юу вэ [103.212.116.102] 2020-11-24 13:32:47

тиймүү ямар тэнэг юм бэ ард түмнээ бодсон бодоочээ

иргэн [64.119.16.219] 2020-11-24 07:53:20

яг зөв 5300-5500 хооронд бсын би мах авсан блаа, нөөциын мах нь 6800 зарахаар Хүчит шонхор нөөцийн махнаас доор оруулахгүй гэнд үнээ нэмцэн, одоо буухаасаа өнгөрсөн


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.