Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж нөхөн сонгуулийн товыг хэлэлцэнэ

Aдмин / Хууль

Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Хуралдай” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан/;

-“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Ажлын хэсэг байгуулах тухай /Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий/.

2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.133] 2020-12-03 18:43:17

Сумьяабазараар нөхөн сонгуулийн зардлыг гаргуул сонгогчид Сумьяабазарыг НЗД болон байсан бол сонгох байсан гэж үү МАНынхан Төрийг тоглоом болгож дууслаа

Зочин [202.9.46.149] 2020-12-02 12:05:50

Дараагийн хүн нь.тодорхой байхад дахин сонгуульд бас бөөн мөнгө гарздана шүү дээ.

Зочин [64.119.23.250] 2020-12-02 12:02:51

Юун сонгууль вэ тэр их мөнгө хаана б.на яасан их юманд санаа нь зовоо вэ больж үзээч ядарсан түмнээрээ сонгууль хийж шоудаад яахав дээ олон хүн цуглуулж болохгүй гэчихээд ичих нь яанаа бас л амьдралаа сайжруулах нөхөд гарч ирнэ шүү дээ

Иргэн [64.119.19.157] 2020-12-02 10:24:51

Дараагийн хүнийг сонго энэ өвчиний хажуугаар юун сонгууль вэ ашиг харсан ялзарсан намын луйварчидаа өөрсөдийгөө биш монгол улсаа бод

Зочин [122.201.31.67] 2020-12-02 09:39:04

Үхсэн ацны чинь сонгууль.

Зочин [66.181.180.108] 2020-12-02 09:33:46

Ганцхан газар юм чинь нөхөн сонгууль явуулсан дээр

Зочин [122.201.22.78] 2020-12-02 08:48:22

Нөхөн сонгууль явуулалгүй шууд дараагийн хүнийг нь сонгодог бол


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.