“МИАТ” ТӨХК 4.9 тэрбум төгрөгөөр программ авахаар төлөвлөжээ

Aдмин / Эдийн засаг

МИАТ 4.9 тэрбум төгрөгөөр программ авахаар төлөвлөжээ.

Саяхан “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралаар очсон Т.Тэлмэн ёстой л “цацаад өгье" гэлтэй худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөө баталжээ.

Мөн нэмэлт апп хөгжүүлэлт 4 сая, мэдээллийн систем болох PBS600 тоглуулагчийн медиа файл дахин программчлах 4.3 сая, Программ хангамж /Microsoft Azure/ 18.05 сая, Цахим төлбөрийн хэрэгслийн холболт нэмэлт хөгжүүлэлт 19.8 сая, Нислэгийн үеийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга бүхий веб сайт хийх 19.8 сая, Ачаа тээшийн шалгалтын программ 19.9 сая, Цахим сургалтын систем 20 сая, Газрын үйл ажиллагааны чиглэлээр нэгдсэн мэдээллийн сан хөгжүүлэх 20 сая, Гэмтсэн болон хоцорсон тээшний нөхөн олговор олгох үйлчилгээг цахимжуулах 20 сая, Программ хангамж /Adobe - Creative cloud bundle/23.6 сая, Гэмтсэн болон хоцорсон тээшний PIR акт бөглөх үйлчилгээг цахимжуулах 25 сая, Ачаа, тээшийн контейнер, паллет төхөөрөмжийг хянах систем 30 сая, Программ хангамж /Adobe acrobat professional/ 41.3 сая, цагийг тооцох программ 45 сая, Систем хөгжүүлэлт /E-Audit/ 85 сая гэх мэт дээрх 4.9 тэрбумын программаас гадна тус бүр салангид дүн бүхий 366.4 сая төгрөгийг зарцуулах нь.


Сэтгэгдэл

сайн сайн [103.9.89.103] 2026-04-07 12:04:45

төсвийн мөнгийг ингэж л хулгайлахгүй бол өөр яахийм

Үнэтэй гэсэн ч баталгаатай программаа ав. [202.126.91.55] 2026-04-06 11:03:10

Олон улсын (Монголынх БИШ) зах зээл дээрээс, ГАДААДЫН мэргэжилтнүүдийн боловсруулсан, ИЖ БҮРЭН компьютер программыг, ШИНЭЧЛЭГДСЭН байдлаар нь, зохих чанарын БАТАЛГААТАЙ худалдан авахад 4,9 тэрбум төгрөгөөр л худалдан АВАХ ЗҮЙТЭЙ. Хямд буюу Монголдоо ЗЭРЛЭГ аргаар "зохион боловсруулсан" программ ашиглах юм уу? ЯГШДЭЭ!

Зочин [72.143.234.5] 2026-04-06 00:04:26

За Тэлмэн инь зоригтой ажиллаарай. Ноход хуцаж л байг Ажил урагшлах ёстойшүү. Өмнөх багийнхан л хуцаж байгаа !!

Avahaas argagui [66.181.161.9] 2026-04-04 16:56:28

Hen ch bsan avna bizdee.Orlogo olohiin tuld zarlaga bh estoi.Hodood ruugaa hiih hooloo unegui avdaggui bizdee

Avahaas argagui [66.181.161.9] 2026-04-04 16:54:35

Programm hangamjiig avahaas argagui.Bainga shinechlel update hiih estoi shdee

монгол [66.181.184.119] 2026-04-03 17:54:44

МИАТ ХУУЧИН 4 ЗАХИРАЛТАЙ БАЙСАН ОДОО 8 ЗАХИРАЛТАЙ БОЛСОН ГЭСЭН, ЖИШЭЭ НЬ ЗАХИРГАА БОЛОВСОН ХҮЧНИЙ АСУУДЛЫГ ГЭХЭД Л ГАЗАР БАС ХЭЛТЭС ГЭЖ 2 НЭГЖ УДИРДДАГ БОЛЖ НЭГ ЗАХИРАЛ, 1 НЭГ ХЭЛТСИИЙН ДАРГАТАЙ БОЛЖ ГЭТЭЛ ҮНДСЭН АЖИЛ БОЛОХ НИСЛЭГ, ТЕХНИКИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХАЯГДСАН

Хулгайчийг зайлуулах хэрэгтэй [211.192.222.205] 2026-04-03 17:52:24

Яахаараа МИАТ-д дандаа гаднаас луйварчид ирдэг юм бэ? МИАТ-ын үндсэн ажилтнуудаас мэргэжлийн хүн томилж болдоггүй юм уу, Дэлгэрсайхан сайд гуай. Та өөрийгөө ямарч үед аргалаад сайдаар үлдэж чадаж байгаа юм чинь МИАТ-ын захирлаар хулгайч хүн томилуулахгүй байж болдоггүй юм уу? МИАТ-ынхан таниас хичээнгүйлэн гуйж байна.

Зочин [66.181.177.245] 2026-04-03 17:16:57

Мөнгөөр ёстой зодож өгч байна.

Зочин [202.9.47.113] 2026-04-03 16:25:57

IT-ийн инженерүүд нь юу хийдэг юм бол ёстой


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.