Нийслэлийн 70 мянган өрхийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулна

Aдмин / Хууль

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70.000 орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс 1 иргэнийг “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулахаар боллоо. Энэ ажиллагааг өнөөдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд зохион байгуулна.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож, нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70%-ийг өвчлөл гарсан хороодоос, 30%-ийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулна.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэнэ. Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ


Сэтгэгдэл

dbjnceemfs [163.172.212.180] 2021-03-27 05:32:50

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

qjqxnmhykk [163.172.212.180] 2021-03-27 05:32:49

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [192.82.77.150] 2020-12-05 00:57:38

Энэ их шинжилгээ цаана асар менге дээр нь баахан евчин тараах биздээ сая хедее орон нутгийнхаас шинжилгээ юу брлоод енгерев захаасаа короно илэрч байгаа хариуг нь харахгуй явуулаад байгаа ямар учиртай байна мен удахгуй вакцин орж ирнэ гээд менге хэрэгтэй гэх юм.томчуулд вакцины менге. Багачууд нь тэтгэлийн сая. Тегрег хэрэгтэй энж ковидыг хуртэл ашиглах юмдаа менге гэж унэхээр хучтэй юмаа

DARHANII dargaas surah yum ih baigaa shuu yadaj yaj yarij baigaagiin suraad avaaraa [64.119.24.60] 2020-12-04 04:03:44

SUMYABAZAR DARHAN d ochij 6 sar dadlag hiigeed ireech zardalaa oorsoo gargachihna biz dee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.