3 жилийн судалгааны дүн: Төгс эрчүүд аяга тавгаа төвөггүйхэн угаадаг судалгааны дүн гарчээ
Америкчууд дараах судалгааг хийснээ танилцуулжээ. Орчин цагийн шинжлэх ухаан зарим тохиолдолд энгийн, өдөр тутмын зүйлсээс хачирхалтай гаргалгаа олдог болсон байна. Үүний жишээ болсон нэгэн судалгаагаар, хосуудын бэлгийн харилцаанаас авах сэтгэл ханамж нь залуус бохир аяга тавгийг хэрхэн зохицуулдаг болохоос шалтгаалдаг гэсэн хачин гэмээр дүгнэлт гарсан аж. Чухамдаа АНУ-ын эрдэмтэд хамгийн сайн найз залуу бохирдсон сав суулга, аяга тавгийг төвөггүй цэвэрлэдэг гэсэн сонирхолтой үр дүнд хүрсэн байна.
Энэхүү гайхамшигтай нээлтийг АНУ-ын Юта Институтын Д. Карлсон, Индианаполис их сургуулийн профессор Аманда Миллер болон Корнеллийн их сургуулийн эрдэмтэн Шерон Сасслер хэмээх гурван социологич хамтран боловсруулсан байна. Та бүхэн зүгээр нэг санал асуулга, эсвэл хошигнолын талаар ярьж байна гэж бодож магадгүй ч үнэн хэрэгтээ уг судалгаа маш өргөн хүрээг хамарсан нүсэр ажил болж өнгөрсөн аж.
Хосуудын бэлгийн харилцааны давтамж, сэтгэл ханамжийг тодорхойлохын тулд 1992-1994, 2006 онуудад эрдэм шинжилгээний судалгаа хийжээ. Энд өөр хоорондоо ялгаа бүхий 11 мянган америкчуудыг хамруулсан бөгөөд тэднээс хайр сэтгэлийн харилцаанд хамгийн чухал нь юу вэ гэдгийг эрэмбэлүүлэх зарчмаар судалгааг явуулсан аж. Асуултууд дунд бэлгийн харилцааны таашаал, үнэнч байдал, гэр доторх хосуудын үүргийн хуваарилалт гэхчлэн нийтлэг зүйлсийг багтаасан байв.
Эрэгтэй, эмэгтэй аль алинаас нь авсан хариултуудыг нэгтгэхэд дийлэнх нь нэг зүйл дээр сонирхолтой давхцал үүссэн байжээ. Эрдэмтэд гэр бүлийн үүрэг хариуцлагыг харилцан тэгш хуваарилдаг хосууд, ахуйн ажлыг зөвхөн эмэгтэй нь хариуцдаг хосуудаас бэлгийн харилцааны хувьд илүү сэтгэл ханамжтай байдаг гэх дүгнэлтэд хүрэв.
Та биднийг гайхшруулах зүйл үүгээр дууссангүй. Эрэгтэй хүний мөнгө олох чадвар, боловсролын түвшин зэргээс өдөр тутмын гэрийн ажилд оролцдог эсэх нь хамаарсан байв. Гэхдээ энэ нь таны бодолд орж ирснээс эсрэгээр, дундаж болон өндөр орлоготой эрэгтэйчүүд эрхэлдэг ажлаасаа үл хамаарч цэвэрлэгээ хийх, аяга таваг угаах, зүлэг тэгшлэх дуртай байсан аж.
Чухамдаа гэр бүлсэг буюу аливаа зүйлийг хамтдаа хийдэг хосуудын дунд явган маргаан, үл ойлголцол бараг үүсдэггүй ба бусад хосуудаас илүү бэлгийн харилцаанаасаа сэтгэл ханамж авдаг гэсэн дүгнэлт дэвшүүлсэн байна. Энэ нь магадгүй эрэгтэйчүүдийн зүгээс асуудлыг шийдвэрлэхэд хамтрагч буюу найз бүсгүй, эхнэртэйгээ харилцан ижил үүрэг хүлээж оролцдогоос хамаардаг байж болох юм.
www.caak.mn
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:43
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:28:43
Зочин [202.131.244.210] 2021-01-04 01:43:45
Гарчгийг нь өнгөц харахад нэг худлаа шар мэдээ шиг боловч, уншаад үзэхэд үндэслэлтэй л юм байна. Сонирхолтой мэдээлэл оруулсанд баярлалаа. Үнэхээр хааяа нэг аяга тавгаа угааж, хоол хийхэд нь туслах үе гэдэг ханьтайгаа ажил амьдралаа ярих боломж байдаг шүү. Илүү анхаармаар юм байна.
Зочин [66.181.161.11] 2021-01-03 16:34:01
Аяга тавга эрчүүд их угаавал бэлгийн сулралтай болно гэж сонссон уу
Зочин [66.181.177.105] 2020-12-29 09:16:00
хха энд сэтгэгдэл бичсэн бичконууд нөхрөөрөө тэжээлгээд дээшээ алцайгаад хэвтэж байх санаатай тэжээвэр гахай сэтгэхүйтэй амьтад дийлэнх нь байна
Зочин [202.21.108.209] 2020-12-28 01:51:07
ШУ-ны судалгаа бол үнэн л байж таараа. Томоохон хотод амьдардаг, дундаж, түүнээс дээш орлоготой, ажил нь хариуцлага өндөртэй хүмүүс үүнийгээ дагаад бүх зүйлээ цэвэрхэн, эмх цэгцтэй байлгах хэрэгтэй болдог, ажил дээр ч,гэртээ ч, машиндаа ч тэр. Тийм айлын эхнэр ч бас л завгүй, олон ажлыг амжуулсан эзэгтэй байдаг тул, эхнэртэйгээ хамтдаа ажиллаж байж л гэр бүл эмх цэгцтэй байна гэдэг логик байна.
Зочин [66.181.177.105] 2020-12-26 04:56:36
хха хаанахын судалгаа вэ би лав төгс эр хүн гэж Хатанбаатар Магсаржав, Манлай Баатар Дамдинсүрэн зэрэг эр зориг, бие бялдар, ур ухаан төгс цогцсон эрчүүдээр төсөөлдөг. харин аяга шанаг угаахаар шийддэг бол Монголын хувьд л лав биш
Зочин [64.119.27.24] 2020-12-28 12:42:23
малнаас дор маанаг амьтан юмдаа чи Магсаржав Дамдинсүрэнг аяга угаадаггүй бсн гэх нотолгоо бгамуу
Зочин [192.82.65.51] 2020-12-28 04:08:38
Тэр баатруудыг ар гэртээ санаа тавьдаггүй, аяга тавгаа угаадаггүй байсан гэж хэн хэлж байгаа юм. Чам шиг маанагууд эх орон, ард түмэн гэж шал худлаа цээжээ дэлддэг. Аав, ээж, хань ижилдээ нөмөр нөөлөг болж, тэдэнд бага гэсэн тус дэм болдоггүй байж бас Монголчуудыг хайрлах юм гэнэ. Чам шиг маанагуудаар БИД МОНГОЛЧУУД тоож хайрлуулахгүй. За юу! Эхлээд хань ижилдээ тус болж, аяга тавгийг нь ч угааж өгч байж өөр юм ярь за! Усан тэнэг гуай!!!
bat [124.158.82.43] 2020-12-26 12:14:47
teneg yumuu chi chine bieeen zasaad geree zas geree zasaad toroo zas gedeg biz dee.ter mundag humuusiig chi haanaas meddegiin buh yumiig hiij chaddag bolood mundag baidiin baigaazdee.cham shig archaagui bogsoo ch archij chaddaggui malnuud duugai haltar aygnaasaaa ugaadsaaa doloogood baijiiii za yuuu