Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Aдмин / Нүүр

2021 оны 01 дүгээр сарын 12-ноос 01 дүгээр сарын 18-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар салхи шуурга ихтэй байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч бага зэрэг чангарна.

Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.

Салхи: 12, 13-нд ихэнх нутгаар секундэд 9-14 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд секундэд 6-11 метр байна.

Агаарын температур: 12-нд нийт нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн талаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

13-16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангийн нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байх төлөвтэй байна. 17-нд хүйтний эрч суларна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.