Өнөөдөр: УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ

Aдмин / Хууль

УИХ-ын чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж, улмаар чуулганаар баталсан юм. Энэ дагуу МАН-ын УЗ болон Бага хурлаас Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа билээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганаар эцэслэн шийдвэрлэхээр товлоод байна.

Мөн чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчилсэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Тодруулбал, тус заалтад “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.

АТГ-т хөрөнгө орлогоо тогтмол мэдүүлэх үүрэгтэй 41 мянга 686 төрийн албан хаагч байдгаас 33 мянга 428 нь Засгийн газар, агентлаг, түүний харьяа байгууллага, түүнчлэн Ерөнхий сайдын удирдлага дор ажилладаг Засаг дарга нар, тэдгээрийн харьяа байгууллагуудын албан тушаалтнууд байгаа юм. Тиймээс АТГ-ын даргыг Ерөнхий сайд буюу улс төрийн намын даргын саналаар томилох ёсгүй хэмээн Ерөнхийлөгч үзсэн байна. Ерөнхий сайдын саналаар томилбол АТГ нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ямар ч боломжгүй болж, цаашлаад эрх баригч намын үүрэг, даалгавраар ажилладаг болох магадлалтай хэмээн үзжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.71.48] 2021-01-26 10:06:13

Ерөнхий сайд ялсан намын дарга атг-ыг мэдээд эхэлвэл бусад нам өрсөлдөгчөө хэрэгт хийх өөрсдийгөө хаацайлах хэнийг шалгах шалгаж болохгүйг мэдэх эрхтэй супер дарга дарангуйлагч хонгилын эзэн болно биз дээ тийм боломжийг ашиглахгүй байх өнгөрөөх амбицгүй нам намын дарга олдох уу

ЗОЧИН [66.181.168.81] 2021-01-25 08:04:48

ШҮҮИЙН , ХӨДӨЛМӨРИЙН ,АВИЛГЫН ЭСРЭГ ГЭХ МЭТ СҮҮЛИЙН ҮЕД БАТЛАГДААД БАЙГАА ХУУЛИУД НЭГ Л БИШ ЭЭ....ОЛОИХООР ХҮЧ ТҮРЖ ХУУЛЬ БАТЛААД БАЙХ ЮМ БОЛ ЭНЭ ИХ ХУРАЛ ОГЦОРВОЛ Ч ЯАСИЙН.....УГААСАА ТӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ НЬ ХАРАГДААД БАС Л ЛУЙВАРЧИН /НӨГӨӨ ХҮҮ БУУРУУЛАХААР ЗҮТГЭЭД БАЙГАА/ ОРООД ИРЧИХСЭН БАЙНА ШҮҮ ДЭЭ. ЖДҮ-ЧИН УГСААТАЙ ГИШҮҮД ЦЭВЭРШИХГҮЙ ЮМ БАЙНА ЛДАА. ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛДЭЭ ХУУЛИА ТОХИРУУЛЖ БАТЛААД ......ЕР НЬ ТЭМЦЛИЙГ ХУРЦАТГАХГҮЙГЭЭ ОГЦОРСОН НЬ ДЭЭР ЮМ БИШҮҮҮ.......................................................

иргэн [66.181.161.120] 2021-01-25 06:19:06

олонхоороо түрий бариад бас л шийдэхгүй биз уг нь иаш көв санал байна

Zochin [202.126.90.41] 2021-01-25 08:20:40

Yegeed hyrdhan shiideech. Ylsiin ajil hetsvvdlee

Зочин [202.9.40.140] 2021-01-25 04:14:56

62 тэнэгүүд нь хүч түрчих биз. Энэ хүн ганцаардаад байхым яаах вэ shit

Иргэн [103.57.93.95] 2021-01-25 02:12:40

Үндэслэлтэй хориг байна.Даан ч хүлээж авахгүй олонхиор түрээд шийдэх биз.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.