АНУ дотоодын терроризмтой тэмцэхэд зориулж 77 сая ам.долларыг зарцуулна

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид дотоодын терроризмтой тэмцэхэд зориулж 77 сая ам.долларыг зарцуулах шийдвэр гаргажээ.

Энэ тухай АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Алехандро Майоркас мэдэгдэв.

“Дотоодын хэт давруу үзэлтэй холбоотой үзэл санаагаар сэдэлжин хүчирхийлэл үйлддэг гэмт этгээд болон хэсэг бүлэг хүмүүсээс илэрдэг терроризмын аюул заналхийлэлтэй АНУ тулгардаг” хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд цохон тэмдэглэжээ.

“Гадны террорист байгууллагуудаас ирэх аюул заналхийллээс бид хамгаалахын зэрэгцээ дотоодын терроризм, нийгмийн сүлжээгээр дамжин тархаж буй худал мэдэгдэл, хэт давруу үзэлт үгсээс сэдэл авч хийгдсэн үйлдлүүдэд анхаарал хандуулах, тэмцэхийн тулд хөрөнгө мөнгө зарцуулах ёстой” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

Дотоодын аюулгүй байдлын яам терроризм, бусад ноцтой асуудалтай тэмцэхэд зориулж нийт 1.87 тэрбум ам.долларыг зарцуулахыг зорьж байгаагаас 77 сая ам.долларыг дотоодын терроризмтой тэмцэхэд зориулах аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.