Нарантуул группын ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу : Би Оюутолгойн асуудлаас болоод 2009 онд МАН-аас би чөлөөлөгдөөд гарсан хүн. Үзэл бодол огт таарахгүй юм билээ
Өчигдөр УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” группын ерөнхийлөгч Ш.Сайхансамбуу paparazzi.mn сайтад өгсөн ярилцлагадаа, МАХН гэж байхад би 1988 онд энэ намд элсэж байсан. Тэр үед энэ нам үнэхээр хүчтэй, энэ улсыг удирдан жолооддог боловсон хүчинтэй, улс төрчидтэй, тэргүүний лидер хүмүүстэй ийм том хүчтэй нам байсан юм. Энэ намыг 1990 онд Ж.Батмөнх дарга татан буулгаад МАХН-ыг жолоодогч хүчин байсан улс төрийн товчоо 9 гишүүнийхээ бүрэлдэхүүнтэй огцорсон. Тухайн үед яахав дээ МАХН эрх барьж байсан. Уг нь бол татан буугдсан нам шүү дээ. 1921 онд байгуулагдсан хувьсгалт нам 90 онд татан буугдаад оронд нь тухайн үедээ МАХН эрх барьж байхдаа бас нэгдүгээрт эрэмблээд явчихсан. 2008 оны УИХ-д сонгогдож Оюутолгойн асуудлаас болоод 2009 онд энэ намаас би чөлөөлөгдөөд гарсан хүн байхгүй юу. Үзэл бодол огт таарахгүй юм билээ.
-Үзэл бодол таарахгүй байна гээд нам салдаг асуудлын ард том эрх ашиг яваад байдаг юм шиг.
-Энэ намаар чинь тоглодог хэсэг хүн байгаа байхгүй юу. Нийт намын гишүүд нь намаар тоглоом хийгээд салаад л, нийлээд л зохион байгуулалттай хэсэг хүн гарч ирж Засгийн газар байгуулаад л , улс төрийн сонгуульд ороод л. Тэгээд нэг хоёр жил ажиллаад л болиод дараагийн ээлж дахиж гарч ирээд энэ улсыг хөгжүүлэх бодлого төлөвлөгөө байхгүй. Сонгуульд орохдоо сайхан төлөвлөгөө, амлалт, үүрэг авдаг. Гэсэн ч гишүүнчлэлээс нь энэ хүмүүст ямар ч арга хэмжээ тооцдоггүй. Тоглож байдаг 100-гаад хүн байна шүү дээ. Жишээ нь МАН-ын толгойд тоглодог хэсэг хүн байна. Доод намын гишүүд нь энэ хүмүүстэй ерөөсөө хариуцлага тооцохгүй байсаар байгаад найм дахь удаагийн сонгуулийг 2020 онд хийгээд байж байна. Ингээд 100 жил гээд л явж байна. Өөрөөр сэтгэдэг, өөр хүмүүс гарч ирэх юм бол баримт юмнуудыг нь хэрэг хуучрах биш ярина гэж л би үздэг хүн. АН нам ч ялгаагүй. Бас л хэсэг бүлэг 100 -гаад хүн байдаг. Тэгээд тэд нар л ээлжилж тоглоод Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, гишүүн болдог. Хоёр хоёр жил хийгээд л солигдоод өөр баг гарч ирж монголчуудын хэлдгээр “сонгууль нөхөх” ажил явдагддаг. Ийм болчихоод хэвшчихээд байхад л энэ хоёр намын гишүүн, анхан шатны гишүүд, үүрүүд нь энэ хүмүүст огт арга хэмжээ тооцохгүй байгаад байдаг. Тиймээс нийт намын гишүүдэд буруу байгаа гэж би үздэг.
-Ковидыг дотооддоо алдсанаас хойш Засгийн газар хөл хорио удаа дараа тогтоож нэлээдгүй юм боллоо. Эдийн засгийн хувьд ч нэлээдгүй хумигдлаа. Хөл хорио тавигдсан үед эдийн засгийг тэлэхийн тулд Засгийн газраас ямар ажил явуулах ёстой вэ. Тэр тусмаа худалдаачид, наймаачид урт хугацааны хөл хорионд нэлээд өртлөө шүү дээ. Маш хүнд байдалд орсон.
- Худалдаа наймаагүй улс гэж дэлхий дээр байхгүй. Нийт ард иргэдийн өргөн хэрэглээний бараа, өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний зохицуулалтыг хэсэг бүлэг худалдааны том сүлжээ, системгүйгээр явуулдаг нэг ч улс байхгүй. Том ч бай, жижиг ч бай. Цар тахлын үед ямар том алдаа гаргасан бэ гэвэл 2020 оны 11 сарын 1-нд хөл хориогоо цуцалчихаж байгаа юм. Тэрнээс өмнө хорио цээр тогтоогоод тэрийг иргэд дагаж мөрдөөд гэртээ өөр өөрсдөдөө байсан нөөц хэдэн бэлэн, бэлэн бус, банкинд байгаа хадгаламж, эргэлтийнхээ хөрөнгөнүүдийг идэж уугаад зохицуулсан. 10 сарын 1-н хүртэл тухайн үеийнхээ нөхцөл байдалд дасан зохицсон байсан. Тэгээд 10 сарын 1-нд хөл хоригоо цуцалж байгаа нь гээд нээсэн. Уг нь ганц сар тэссэн бол арай л одооных шиг байхгүй байх байсан. Одоо бол коронаг дотооддоо алдсан орны тоонд ороод явж байгаа шүү дээ. Энэ олон сар нэг болиод л нэг сунгаад л дахиж хорио цээрээ өөрчлөөд явсан. Ганцхан шийдвэр гаргах УОК нь доошоо модны салаа мөчир шиг олон шийдвэртэй болсон. Хотын дарга нэг шийдвэр, аймгийн ЗД нэг шийдвэр, сум гээд тус тусдаа ашиг хонжоо хайсан тийм сүлжээнд оруулчихсан. Тэр үед боломжийн мөнгө төгрөг хуримтлагдчихсан байсан шүү дээ. Засаг бүгдийг буруу зарцуулсан. Дээрээс нь 660 орчим сая ам.долларын гадны тусламж орж ирсэн. Тэрийг үндсэнд нь буруу зарцуулсан. Эмнэлэг тоног төхөөрөмжөө авсан байх л даа. Гэхдээ Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан, төсвөөс оруулсан хөрөнгөний тооцоо байхгүй, ямар ч аудитын шалгалт орж байгаа юм алга. Эдийн засгийн асар том том хэргүүд давхар явчихлаа. Тэгээд тооцоо судалгаагүй, хяналт шалгалтгүй явчихсан эдийн засгийн асуудлыг өнөөдөр шийддэг, ярьдаг хүн алга байна. Ойн баяр тэмдэглээд, наргиж наадах юм л яригдаад байна шүү дээ. Одоо энэ хүндрэлтэй үед цаасан төгрөг хэвлээд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан хоёр 700 орчим их наяд төгрөг бид нар гаргана гэж. Мөнгөний нийлүүлэлт хийнэ гэж их цэвэрхэн үг хэлж байна лээ. 2014 билүү 2015 онд Монголбанкнаас 10 их наяд цаасан төгрөг хэвлээд улсаа сайхан сэгсэрсэн. Алтны баталгаа байхгүй цаасан төгрөг хэвлэж инфляци унасан. 7 их наяд төгрөгийг бүр ил хэлсэн. Энэ бол мөнгөний нийлүүлэлт, цаасан төгрөг хэвлэж байгаа юм биш шүү гэж Сангийн сайд Б.Жавхлан гоё тайлбар өгөх гэж оролдож байна лээ. Би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг маш хүнд нөхцөлд хүний ял үүрээд ороод ирсэн залуу гэж харж байгаа. Яг Ч.Сайханбилэг болно энэ хүн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа. Намрын чуулганаар л энэ хүний асуудал шийдэгдэнэ гэж миний туршлагаас үзэж байна. Өмнөх Засгийн газрын Ерөнхий сайдууд яаж унаж байсныг бодох хэрэгтэй. П.Жасрай гуай шиг Ерөнхий сайд ерөөсөө гарсангүй миний харж байгаагаар. Тэр үед П.Жасрай гуай монголын валютын санг 400 сая хүргэчихвэл миний ерөнхий сайд болсны хэрэг боллоо гэж байсан. Тухайн үед ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж байсан. Тийм хүнд үед. Тэгэхэд хөл дээрээ боссон компаниуд одоо хэр нь чанартай тэсч байгаа. Мөн нийт албан байгууллагуудын өрийг тэглэсэн. Дулааны цахилгаан станц, Багануурын өрийг тэглэсэн. Одоо тийм зүйлийг мэдэхгүй тийм түвшинд хийж хэрэгжүүлэх дадлагатай, туршлагатай улс төрч алга байна.
Сэтгүүлч: Сумьяа Paparazzi.mn
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:25
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:26:24
Зочин [202.126.90.124] 2021-03-05 13:09:30
эрийн хуйх шүү
Баагий [211.36.156.68] 2021-03-07 10:37:19
Үнэн юм хэллээ.Энэ 2 намын гишүүд гэж яасан малнууд байдаг юм.... Үнэндээ тоглолт хийж байна да
Зочин [106.102.11.216] 2021-03-05 01:57:59
Нэг л их шүүмжилсэн хүмүүс үнэндээ нарантуул монгол улсын эзийн засагт маш их хувь оруулж бгаа хот хөдөөгийн бүх дэлгүүр компаниуд нарантуулаас бараагаа татдаг сайхансамбуу мундаг хүн амьдралынхаа олон жилийг энэ л зах дээр энэ л хашаанд өнгөрүүлсэн бусдаас дутахгүй схан амьдарсаар ирсэн бүгд л мэдэхгүй байж олон юм ярихын днлхийн аль ч оронд задгай зах бг одоо миний амьдардаг хотод ч бна 3хан саяуулаа байж юун хотоос гарч гэх шиг кккхэтэрхий сэвчихсэн юм та нарт хэлхэд дэлгүүрт лангуутай хүмүүсийн 50хувь нь нарантуул дээр лангуутай бг юм шүү
Bayraa [77.13.101.4] 2021-03-04 04:57:23
Narantuulaas mongoliin ihenh dundaas doosh amidraltai humuus ami teej amidarch bna!!! Bayan humuus uuniig oilgohgui uchraas iimerhuu hogiin ym bichij baih shig bna! Amidral NARANTUUL aas ehlej bgaa! Saikhansambuu hudulmurch. hun gedgee hariuulsaar irsen! Bayrlaj yvdag shuu! Bi zahaas hul deeree bosson hunii huvid setgegdlee bichmeer sanagdlaa!!
Зочин [202.126.89.112] 2021-03-04 16:05:31
Ёстой ямар ч баялаг бүтээхгүй бусдын хүч хөдөлмөрийг мөлжиж мөнгө хийсэн нөхөр дөө.МАН-д элсээд авлигал өгч хотын ашигтай газар захаа барьж хөлжөөд одоо ингэж ярихаа боль.Ми.Энхболдтой нийлж баахан газар авч идсэн нөхөр.үйлийн үрээ даах юм болов уу даа.
Зочин: [203.91.115.55] 2021-03-04 02:54:04
....нэг эх дэлхийтэй... нэг ... эх оронтой....2 их гүрний дунд оршдог туурга ....тусгаар ....тогтнол оо үндсэн хуулиндаа баталгаажуулсан парламёнт засаглалтай орон .... эх оронтойгоо .. хойч ирээдүйн үр удам....эрх чөлөөтэйгээ байхын тухайд ... бид нэгдэж л таарна .... эрх чөлөөгөө дээдлэё ....эё зохис оо эрхэмлэё...таарахгүй юм байнаа гээд эх дэлхийгээс усаа зөөгөөд...сарны сөнсөн ёртөнц луу нүүж очоод амьдраад үзэх үү!?...ингэхийн тулд дэлхийн бүх улсуудаас халамж !хайр ... хүсэх шаардлага тулгарна ... хол ч нинжин бодолтой ...алсын хараатай... Авхаалж самбаатай... гүйлгээ цөлх ухааэнтай монголчууд минь нэгдэгтүн!? Сахигтун?! .... мандтугай!
Доёбуу [192.82.76.92] 2021-03-04 02:39:00
Барааны захаа битүү дээвэртэй болгочихоод дараад нь олон долоон юм хуцаж байгаарай.Шуналын микроб
ooo [66.181.165.91] 2021-03-04 01:23:10
Нарантуул захыг Эмээлт уруу нүүлгэх хэрэгтэй байна. Манхайх шиг хотын төвдөө бараан захтай улс алга
Зочин [192.82.76.92] 2021-03-04 02:39:56
Ёстой ёстой
Zochin [172.56.42.36] 2021-03-03 17:15:47
Tomsog n aris boltson hogshin ovgon yu hutsna ve? Shudgui ovgon nohoi
З [59.153.87.162] 2021-03-03 13:50:45
ХААШАА Ч ГУЙВЖ ДАЙВЖ МЭДЭХ НОЁН НУРУУМУУТАЙ ЭТГЭЭД
Хэн мэдлээ, хэн мэдлээ, хэн мэдлээ! Кх! [202.131.225.53] 2021-03-03 13:03:15
Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Аль нэг нам 60 нас хүрсэн, ухаан нь цэгцэрсэн, УИХ-ын гишүүн байж үзсэн, зурагтаар их гарч сонгогчдод нүдлэгдсэн, бас тэгээд ихээхэн хөрөнгөтэй хүнийг нэр дэвшүүлчих ч юм бил үү? Хэн мэдлээ!
ЗОЧИН [66.181.176.91] 2021-03-03 08:30:47
ХЯТАДЫН ХАМГИЙН МУУ ЧАНАРГУЙ БАРААГ ТАТАЖ АВЧИРЖ ЗАХ ДЭЭРЭЭ ЗАРУУЛЖ МОНГОЛЫГ СУЙРУУЛЖ МОНГОЛЫГ АЖИЛГУЙ БОЛГОЖ БГА ЭТГЭЭД ХАМГИЙН ЗЭВУУН МАШ БАЛИАР ЗАХ
Зочин [192.82.67.81] 2021-03-05 08:57:30
Bugd hyatad bandaash umsuj baij tom tom hutsah yumaa haha
Zochin [172.56.42.36] 2021-03-03 08:07:06
Had an etsgee ortsondoo nudarchihsan saihan erdee
зочин [203.91.115.51] 2021-03-03 07:50:12
Сайхансамбуу шудрага,хөдөлмөрч,ухаантай,алсыг харагч хүн.Яахаараа өөдтэй яваагаа,бас үнэнийг хэлсэн лүүгээ нохой шиг дайр ч байдаг байна аа.Сайхансамыууг сонсох хэрэгтэй.Дэнжийн 1000 ын хогондоо хутгалдсан улаан шороотой захыг орчин үеийн худалдааны тав болгосны дараа л энэ олон сүлжээ,бусад захууд гарч ирсэн шүү дээ.Үнэн хэрэг дээрээ монголчуудыг яг унаж үхэж байхад Дэнжийн мянгын зах л хямд төсөр бараа товараар хангаж эхэлснийг түүх болон ахмад үе л мэднэ.Тэр өдөр төрсөн хүүхдүүдийн толгойг угаахаа боль.
Зочин [202.21.108.190] 2021-03-04 16:47:21
tiim shuudee
Зочин [202.9.46.176] 2021-03-03 13:25:40
тийм бх шүү
Зочин [66.181.176.47] 2021-03-03 06:40:11
Сайхансамбууд тогтсон үзэл ч байхгүй. Улстөрчийн наад захын чадваргүй. Тэгээд ч тэр хэнтэй ч таарж тохирохгүй. Захаа гайгүй шиг ажиллуулаад. Олон хүнийг хэт шулж мөлжихөө багасгаад. тайван амьдрах нь л зөв дөө
Хаха [64.119.19.13] 2021-03-03 06:05:17
Оюу толгой ч олон юмны шалтаг, шалтгаан юм даа
Tur [202.55.188.90] 2021-03-03 05:27:07
Hudlaa yarisan humsaa nuusan nuhdiig bodbol iim baih ni zugeerei
Иргэн [202.9.46.220] 2021-03-03 05:24:35
Хотоос НАРАНТУУЛ ХОГЫН саваа гаргаачээ энийг чадахгүй бол чамд өөр чадах юм байхгүй ээ ,хотын бид хоггүй орчинд амьдрах эрхтэйн байгаа биздээ....хог ихдээд байнаа...
Иргэн [202.9.46.220] 2021-03-03 05:31:03
Хог нь ихдээд сав нь хүрэлцэхгүй байна,хотоос захаа гарга...
Зочин [202.126.89.119] 2021-03-03 04:54:10
Эх оронч сэтгэлгээ гаргаад мөн ард түмнээ бодоод Нарантуул захаа хотоос гаргачих,
Зочин [66.181.184.156] 2021-03-03 04:39:23
Хос салаавч гаргаад нэр хүндгүй болоод намаасаа гарсан байх шүү
Зочин [150.129.142.26] 2021-03-03 04:29:37
Сантехник сда, битгий худлаа шаа. Өөрийгөө хэн гэж бодоов.
Зочин [103.229.178.26] 2021-03-03 04:16:05
яг үнэнээр нь ярих юм бол 1988 онд энэ улсыг орныг МАХН биш Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Нам удирддаг байсан юмаа, харин МАХН бол ЗХУКН-ын өөдөөс нэг ч үг хэлэх чадалгүй дуулгавартай боол нь байсан юм.
Зочин [202.126.89.102] 2021-03-04 21:24:48
eh oron mini geed haach helj chadah eh orontoi bgadaa ter hvmvvst bayrlaj ywaach odogiin man yuch vgvi bailgaj bno
Зочин [66.181.161.5] 2021-03-03 03:50:53
Нарантуул зах одоо техник технологи хөгжөөд байхад ганц зогсоол ажилчдын дулаан байдал гээд жижкээн юм шийдэж чадахгүй арай л суга байна шүү. Ийм суга болохоор чинь хэл амны бай болоод байна шд
иргэн [124.158.68.38] 2021-03-03 03:30:40
Нарантуул захаа хотоос гарга эсвэл олон улсын худалдааны зах нэрэндээ тааруулж стандарт хангасан орчин уеийн зах байгуул. Олон нам дамжиж явдагаа Сайхансамбуу юу гэж тайлбарлах бол.
Зочин [103.212.117.247] 2021-03-04 03:27:18
Олон улсад ийм зах байхуу олон улсын худалдааны төв гэхээр ичээд байдаг юм хогийн цэг
Зочин [59.153.87.162] 2021-03-03 03:30:22
МАЛГАЙ ШҮҮРДЗГ ХУЛГАЙЧ БҮҮ ХУЦ
Zochin [202.126.88.64] 2021-03-03 03:04:00
Үнэн шүү. Ард түмэн мартаагүй таныг. Үнэн хэзээд тодрох юм даа.
Зочин [66.181.161.19] 2021-03-03 03:01:58
Сайхансамбууд худлаа ярих хүнд болоод намд долигнох ямарч шаардлагатай байхгүй учраас л энэ бүхнийг ярьж байгаа. Түүний үзэл бодол санаа бодитой үнэн. Би өөрийгөө овоо баян гэж бодсон чинь ТҮЗ-ний эзэн юм билээ. Хулгайч нартай зэрэгцэж суугаад худлаа яриад явах үнэхээр хэцүү юм билээ гэж хэлсэн удаатай. Түүнд төр хэрэггүй харин түүний санаа бодол нь төрд хэрэгтэй л хүн дээ.
зочин [202.179.27.76] 2021-03-03 04:09:39
Сайхансамбуу зах зээлийн үед өөрийн хүч зах зээлийн зарчмаар л хөдөлмөрлөж хөрөнгөжсөн хүн шүү дээ нээрээ мөнгө олохын ачаалал зовлон цаг хугацааг туулсан хүнд хулгач нарын гарын үзүүрээр товшоод л мөнгө олохыг харж суух хэцүү хэцүү Би ТҮЦ ажиллуулдаг юм бна гэдэг үг дэндүү үнэнийг товчхон тодорхойлсон шүү амжилт2
Зочин [66.181.161.69] 2021-03-03 02:40:15
За даа. Бас сонгууль ойртож байна. Яаж зүгээр байхав. Жаахан худлаа яриад авья гэсэн шүү юм бодсон байгаа биз дээ..
Зочин [43.242.242.114] 2021-03-03 02:37:36
За энэ эргүү Нарантуул нэртэй заваан захаа хотоос зайлуулчхаад хуц Энэнд чадах юм байхгүй
Зочин [202.9.46.176] 2021-03-03 13:31:13
нарантуул энэ улсын ихэнхи хүнд хэрэгтэй л дээ чи яасан 1 дэлгүүр ажиллуулж юмаа хуга нуга нэмж зарах санаатай юу
Зочин [202.179.27.76] 2021-03-03 04:11:23
за чи битгий хуц газар нутгаа ухаад зараад завшаад бгаа хулгайчдаа л хэл Нарантуул зах чинь ажлын байраа өөрсдөө бий болгогчдын талбар шүү
Зочин [150.129.142.133] 2021-03-03 02:29:57
Худлаа хэлж хулгай хийж хор найруулдаггүй монгол улс төрч гэж байлаггүй байхоо их өрийг Энхбаяр биш Жасрай тэглэсэн юм шиг байгаа юм
irgen [66.181.191.223] 2021-03-03 01:32:55
Saihan guai muuhai haragdaj bnaa.Hudlaa yarihaa boli. Zygeer l zahaa haraad tendee taahalzaad baij bai.
Зочин [103.212.118.164] 2021-03-03 01:03:13
Пөөх, яаж ингэж худлаа ярьж чадаж бнаа. Тэр үед хажууд бсн хүмүүсийг басаж бн. Овилгогүйтээд, танхайраад, байнга Ан-ыхантай сүжирч давхар ажиллаж бгаад бөөн будилаан хутгуур болоод зугатсан биздэ
Зочин [122.201.24.164] 2021-03-03 00:55:07
Манайд ийм их ковид гарч бгаа нь худлаа ийм их мөнгөөр эмчилж бгаа нь ч худлаа тусламжаар орж ирсэн мөнгийг сонгууль энэ тэрд урээд тэрийгээ эмчилгээнд зарсан гэж л шааж бгаа нөгөө ми энхболдын элэг хөтөлбөр гэдэг шиг гадны тусамжаар орж ирсэн унэгуй юмыг монгол улс мөнгө гаргаж авч бгаа юм шиг харагдуулдаг гөгөө энхбаярын их өр тэгэлсэн шиг мөнгө хулгайлдаг болсон
Зочин [103.212.118.164] 2021-03-03 01:08:18
Энхбаяр ч жинхэнээсээ тэгэлсэн шүү. Путин дэндүү хямд тэглэсэндээ харамсаад өө хайж шалгасан гэсэн. Манайхтай барьцаад бусад өртэй орнууд хямд тэглүүлэх гээд цувчихсан гэсэн. Тэгээд путин дундаас нь завшсан үгүйг тагнуулын бгууллагаараа шалгуулсан гэнэ лээ. Харин ийм худлаа яриаг элбэгдорж зориуд тараасан гэдэг. Элбэгдоржоор тархиа угаалгачихсан элбэгдоржтой адилхан сэтгэхүйтэй юмнууд одоо болтол ингэж ярьдаг юм
Зочин [66.181.176.13] 2021-03-03 00:45:23
Худлаа ярихаа боль захаа ажиллуулаад мөрөөрөө амьдарь
Chi [202.55.188.90] 2021-03-03 05:18:51
Bugluud hulgaigaa hiij. Harin naad muu ug chini hurelsuh d taarna
зочин [202.131.229.246] 2021-03-03 00:37:22
энэ хүн үнэн юм хэлэх юм энэ засаг төр байгаа байдал нэг л биш ээ яана
зочин [66.181.161.67] 2021-03-05 03:18:04
Харин тиймээ.МАХН татан буугдсан л гэнэ.Ардчилсан нам дандаа тоглолт хийдэг л гэж байна.МАН ард түмнээ мөлждөг л гэж байна Ер нь энэ бүгд үнэн шүү дээ.Хонгилын МАФИ байгаа л гэж байгаа.ЖДҮ-чид байсан гэж л байгаа.Нийгмийн даатгалын хөрөнгийн хэдэн зуун тэрбум алга болчихсон гэж байгаа.Газар нутгаа гадаадынханд зарчихсан гэж байгаа.Ковидоо дотроо алдчихсан гэж байгаа.Гадаадад өчнөөн хаустай гэж байгаа.Оффшорт нилээд хөрөнгөтэй гэж байгаа.Оюутолгойгоо алдчихсан,өчнөөн өртэй гэж байгаа.Авилгал хаа хаанаа нэхдэг гэж байгаа.Ингээд хэлээд байвал өчнөөн л юм байна.Энэ бүгд үнэн.Ядуурал,Амьдралын чанар огт байхгүй болсон шүү
бб [59.153.115.240] 2021-03-03 00:30:55
БҮҮ ХУДПАА ЯРЬ. АЖИЛДАА СОГТУУ ИРЭЭД Л НҮҮРЭЭ БАРАА БИЗ ДЭЭ.