Улс төр хүн чанаргүй зөвхөн наймаа юу: МАН, МАХН-тай нэгдэх сураг
МАН, МАХН нэгдэх сураг гарч эхэллээ. Энэ нь хагаралдан тэмцэлдэж, нэгнээ оймсыг нь гозолзуулан хорьж байсан үйл хэрэг түүх болон үлдэж ашиг хонжоо тохироон дээр өстнүүд хүртэл нэгдэж чадахыг ард түмэндээ баталсан хэрэг болно. Гэхдээ өнөө цагт ард түмэн тэнэг биш болохоор их л муухай жүжиг харагдана. Хэн нь ямар ашиг хүртэж байгаа нь ил өрнөх байх. Нөгөө л албан тушаалд томилогдож, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихээс эхлээд МАН болон МАХН-ын наймаа хэрхэн өрнөх нь тодорхой. Одоо нэгдэх сураг гарч эхэлсэн МАН, МАХН-ын талаар сэтгүүлч Мөнхбаясгалан бичихдээ, МАХН нэрнээс Х үсгийг хассан түүхийг өгүүлэхдээ, “МАХН гэсэн нэрийг хэн нэгэнд өмчлүүлэхгүйн төлөөх дажинд МАН-ын залуус У.Хүрэлсүхийн даалгавраар уухайлан орцгоолоо. Нэг жишээ сонирхуулахад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд л Монголын Ардчилсан Хөгжлийн Нам, товчилвол МАХН гэсэн арваад намын нэр эзэмшдэг болж таарав. Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН товчлолтой Монгол Ардын хувьсгалт нам нэрийг Н.Энхбаярт өгснөөр энэ намын мөнхийн зовлон эхэлсэн түүхтэй. “Х” үсэгний хэргийн дүйвээнээр У.Хүрэлсүх Бодоогийн удам болж үзээд эцэстээ жанжин Сүхбаатарын зээ болсноор нэг юм түүх түр амсхийв. Ёоох гэж... “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал би толгойгоороо хариуцлага хүлээнэ “ гэсэн У.Хүрэлсүх 2012 онд намаа ялагдуулах нь тэр. Сү.Батболд, У.Хүрэлсүх нарт хариуцлага тооцох юм болов” гэжээ. Нээрээ л нэгэн цагт МАХН байсан МАН одоо 100 жилийн ой дээрээ МАХН-тай нэгдэж, нэрээ сэргээх биш юм байгаа гэдэг бодол төрнө. Учир нь одоо МАН-ын нэр хүнд иргэдийн унаж нэгэнтээ итгэлийг нь алдаж ирснийг МАН-ынхан өөрөө мэдэж байгаа. Энэ байдлаараа удвал тэд СҮХ ээр эхэлсэн энэ нам СҮХ-ээр дуусах магадлалтай болж таарна. Иймээс ч тэд байж болох бүхий л аргыг хайж сүвэгчилж байна. Иймдээ ч МАХН-ын дарга Н.Энхбаярын тавьсан байж болзошгүй санал болох МАХН нэрээ сэргээх асуудлыг МАН зөвшөөрвөл цаашид бас юу өрнөх вэ. Галзуурсан мэт боловч улс төрд хүний санаанд оромгүй үйл явдлууд гарч ирдэг нь нууц биш ил юм.
МАН, МАХН нэгдвэл нөгөө талаас АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэн байхаас үл хамааран МАН их л сандарч буйн илрэл гэж харагдаж байна. МАН-д ашигтай буй ганц зүйл нь АН морь унасан толгойгүй бүр эзэнгүй болсонтой холбоотой. Одоо АН-ын гишүүд хоорондоо намынхаа талаар ярихдаа аль АН билээ гэдэг болж. Учир нь хоёр, гурав хуваагдсан энэ хүчний орон зай нэгэнт суларч, УИХ-д суусан гишүүдийнх нь хүч бяр, ухаан дутаж, улс төрийн томоохон тоглолтоос арчигдах дээрээ тулж байна. АН-ын дарга байсан ч АН-аас хөөгдөх шахуу гарсан Н.Алтанхуягаас өөр чуулганд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй жинтэй улс төрч алга. АН-ынхан гэж зангараг дутсан хэдэн гишүүн суудаг боллоо. АН энэ янзаараа мухардалд орвол АН-ын гишүүдэд бус харин ард түмэнд сөрөг үр дагавартай. Учир нь МАН-д хэт их эрх мэдэл төвлөрсөн энэ цагт тэдэнд цензур алга. Цензурдэж байж тэдний хийх дур зоргоороо үйлдлийг бага ч гэсэн зогсоож дийлнэ. Гэтэл АН амьсгал хураахаас наагуур байдаг. Бас л 1996 оных шиг улс төр өрнөж, засаг төр тогтворгүй ёстой юу ч болоод байгаа юм ойлгох юм алга болж байна.
Энэ нөхцөлд МАН МАХН нэгдэх нь АН-ыг улс төрөөс бүр мөсөн гаргах ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах магадлалыг улам нэмэгдүүлнэ. МАН, МАХН нэгдэхийг МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар гишүүн эсэргүүцэж байгаа сурагтай. Иймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдтай уулзах уулзалтад С.Ганбаатар харагдсангүй.
МАН 100 жилийн ойдоо олон үйл явдлын өрнөлтэй сууна. Одоо тэдний бүх хүч Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэж байна. Гэхдээ ард түмэнд ганц зүйлийг захихад, аль нам хэн сонгогдох ёстой та бүхний мэдэх хэрэг, гагцхүү эрх мэдэл нэг талд хэт төвлөрвөл ямар аюул ирэхийг бид сонсоод биш туулаад өнгөрсөн ард түмэн шүү. МАН-д 99,99 хувийн эрх мэдлийг өгвөл тэд хяналтаа алдах хэмжээнд хүрэхээр байна. МАН-ын сайн боловсон хүчин тулхтай улс төрчид бий. Гэхдээ шинэ цагийн гишүүд нь ёс зүйгүй мөн УИХ-ын гишүүн гэдгийг улсын хаан гээд ойлгочихсон нөхөд их боллоо. Энэ тохиолдолд тэдний жолоог хааяа татах хүч хэрэгтэй. Энэ цагт АН гэж мануухайг нойрноос нь сэрээж, АН-ын гишүүдийнхээ төлөө бус ард түмний төлөө ажиллахыг шаардах хэрэгтэй байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:10
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:10
монгол [202.131.243.190] 2021-03-05 02:25:22
Олон жил бие биендээ цензурдана гэж хөгжлөөс хойш татснаас өөр олигтой юм болсонгүй, нэг талдаа бүхнийг гаргаад нэг үзэх хэрэгтэй
зочин [103.229.123.74] 2021-03-04 06:20:11
АВИЛГАЧИН ЖДҮ-ЧИН ОФШОРЧИН ЭНЭ ОЛОН ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДААГҮЙ ЦАГТ МАН-ААС ШУДАРГА ЁС ГОРЬДООД Ч ХЭРЭГГҮЙ .БӨӨН МАФИ МАНАН АРИЛААГҮЙ ШҮҮ
Зочин [202.126.88.70] 2021-03-04 02:50:49
Энэ хоёр дээр ХҮН нэмэгдэх байх.
zochin [39.154.234.45] 2021-03-04 02:28:47
MAXH-iig anh tusgaar bolj baihad, setgeleeree demjij oroltscon doo. Daanch uls tord ichij bulchirhaigui, ooriinhoo toloo yu ch hiihees butsahgui, ichguurgui humuus ih bdag yum bn lee. Hamgiin uvaigui, busdiig araas ni hutgaldag hun ni Bayanselengee dee
зочин [64.119.25.153] 2021-03-04 01:33:52
ман зуун нас зооголлоо АН 31 насандаа амиа хорлож зуурдаар үхлээ
Иргэн [202.9.40.1] 2021-03-03 15:42:17
Зөвхөн бүлэглэлийн.эрх.ашгийн.төлөө үйлчилдэг намуудад импичмент зарлаж ард түмний итгэл даагаагүй гэсэн үнэлгээг өгч нийт ард түмний санал асуулга, эсвэл ард түмний онц их хурлыг зарлан хуралдуулж төрийн эрх барих нам эвсэл хөдөлгөөнийг шинээр зохион байгуулахгүй бол одоогийн улс төрийн том хүчнүүд зөвхөн дарга болон УЗ ийн хараат болж цөөхөн тооны удирдлагын санхүү, эрх мэдлийн хүчийг зузаатгахын төлөө л ажиллаж бна
Зочин [103.212.118.164] 2021-03-03 12:51:37
Сүг, сбаяр, багабанди, нямдорж нараа гаргачихвал бас учиртай шүү. Ямар элбэгдоржийн сүйрүүлээд сэг болсн ан-ыг харалтай биш. Хэн нэгэн энэ улс орныг авч явах естой биздэ. Нийлсэн нь зөвөө. Ман-ыханд Энхбаярын туршлага зангараг боловсрол хэрэг болно.
зочин [103.10.22.67] 2021-03-03 12:45:54
МАН МАХН ын жирийн гишүүдээ та нар эрх мэдэл ашиг орлогын төлөө та бүхний магнайд байгаа хүмүүс яаж улайрч юунаас ч буцахгүй нэр нүүргүй зан гаргадгийг та бүхэнд харууллаа .1990 ээд оноос өмнөх хэдий гадаад гүрний хатуу хяналтанд байсан ч улс эх орон ард олноо гэсэн халуун сэтгэлтэй намын дээд удирдлагад ажиллаж байсан хүмүүс чинь биш капиталист тооцоотой өөрсөддөө ашиг унагах гэсэн хувийн сонирхол давамгай хүмүүс байгааг ухаарч ойлго.
зочин [202.9.47.13] 2021-03-03 11:40:36
Тэр МАХН / МАН гээд байгаа мафийн хувалзуудын таних тэмдэг нь хаврын ядарч туйлдсан монгол хүн, турж эцсэн малын цус сорсон ХҮРЭН ХАЧИГУУД л байна! Тэдэнд хүн ард, улс орныг луйвардаж, шулахын шунал л байхаас өөд нь татаж, дээш нь дэвжүүлэх өчүүхэн ч ухаан, сэтгэл байхгүй! ТЭД СӨНӨТҮГЭЙ!!!
Худам [192.82.68.130] 2021-03-03 11:09:31
Эрх мэдлийг хуваах хэрэгтэй, хүчний тэнцвэртэй байдал ард түмэнд хэрэгтэй гэдэг үг шал худлаа АН ын хэдэн хулгайч эрх мэдэлд шунаж хэлж байгаа үг шүү. Дахиад л хулгай хийж баяжих гэсэн хэдэн нөхөд ханаагүй л байна цаана чинь...
lxa tenger [202.21.108.159] 2021-03-03 10:53:26
ene namud ugasa neg l nam
Зочин [64.119.25.13] 2021-03-03 10:46:17
Нэгдэхийг дэмжинээ
Энэ [202.126.88.183] 2021-03-03 10:40:38
Энэ хоёр нэгдэх юм бол МАН МАХН аас шудрага ёс , МОНГОЛ улсын төлөө түй хайгаад хэрэггүй юм байна
Зочин [202.9.46.232] 2021-03-03 09:14:09
Ugaasaa l naimaa shd tglee ch 1 nam bsn ene 2 negdehed buruudah ymgui
ЗОЧИН [202.9.40.42] 2021-03-03 09:30:51
ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХЭМХЭРХИЙ САНДАЛ ШИГ НЭГ ЮМ МАНАЙ АН-ЫГ Л САМРАХ ГЭЖ ТЭР НЭРИЙГ ӨГСӨН БОЛОХООС ТЭРЭНД САЙН ЮМНЫ ХЭЛТЭРХИЙ БАЙХ БИШ ДЭЭ.
Зочин [202.126.88.64] 2021-03-03 09:06:26
Нямдорж сайд үг ээ хэлээ чээ. Ардын намаа авараачээ.
Зочин [64.119.16.58] 2021-03-03 09:02:21
Нам гэдэг улс орныг цөлмөх бүлэг хулгайчдын бөөгнөрөл юм байна