Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг нэвтрүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд “Ковид-19” халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Тус оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгалаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Японоос [126.245.128.51] 2021-03-05 01:02:27

Баяр хүргэе! Мундаг байна. Төр засаг эдгээр хүмүүсийг сайн урамшуулаарай.

Дарь [66.181.161.56] 2021-03-04 11:16:23

Өнгөрсөн 5-р сараас л сонсогдсон. Шүлсэнд вирүс дарангуйлдаг бодис байдаг боловч энэ аргаар хийхэд хамар залгиурын сорьцоор хийсэнтэй ойролцоо дүн гарч байна гэсэн. Энэ бол зөвхөн судалгааны үр дүн. Практикт түгээмэлээр хэрэглэхийг зөвлөөгүй л байна билээ. Вирүс амьсгалын замын хучуур эдтэй илүү холбогдомхой байдаг зүй тогтолтой шүү. Биологийн зүй тогтолыг нь ойлголгүй том нээлт хийх гээд байгаа юм биш биз. Сайн л туршаарай. Шалгаарай.

Иргэн [103.229.120.155] 2021-03-04 10:37:44

Олон сарын өмнөөс л сонслоо доо хэрэгжүүлж сурмаар байнаа Шадар сайдаа. Хамар ухдаг технологи ард хоцроод байхад иргэдийнхээ хамрыг ухсаар суух уу. Шинжилгээ нэртэй тандалтаа хэзээнээс болих вэ. Өдөр болгон ихсээд байгаа халдварыг яах вэ. 2.23н гэхэд Халдваргүй ногоон бүс болно гэж байсан юу болсон бэ

Зочин [119.40.98.177] 2021-03-04 09:51:28

Үнэн бол гялс хэрэглээч баахан оношлуур шахчихаад зовлонгоор мөнгө хийдгээ болио

Зочин [202.126.89.86] 2021-03-04 08:46:28

ЯАРАЛТАЙ НЭВТРҮҮЛ. Оношилгоо баталгаатай болно бас хүчин чадал нэмэгдэнэ. Хүмүүм хамар гээд өхгүй байгаа шүү бас энүүгээр бол хэдья өгсөн яахуу.

Асуулт [66.181.161.89] 2021-03-04 07:41:44

Хариу нь хэр хурдан гардагым бол?

Зочин [202.179.21.234] 2021-03-04 04:12:19

Манайхан мундаг ажиллаж байгаа шүү.

Сайхнаа [202.126.92.98] 2021-03-04 03:50:28

Мундаг байнаа. Баярлалаа. Одоо вакцин гаргах ажил дээр ажиллах хэрэгтэй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.