Тонн цементийн үнэ 60-70 мянган төгрөгөөр нэмэгджээ
-АРМАТУРЫН ТӨМРИЙН ҮНЭ 2.1 САЯ БОЛЖ ӨСӨӨД БАЙНА-
Барилга, зам засвар, айл өрхийн хашаа, байшингийн их засварын ажил эхлээд буй энэ өдрүүдэд бараа, материалын төрөлжсөн захуудад үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Нийслэлд томоохонд тооцогдох, иргэдийн зорьж үйлчлүүлдэг хэд хэдэн зах бий. Барилгын материалын төвлөрсөн цэг 100 айл, “Гермес”, “Цайз”, төмөр хийц, элс, хайрга борлуулагч гол цэг болох Гурвалжин, “Тэх” барилгын материалын захуудаар үнэ ханшийн судалгаа хийлээ.
Орон гэрээ засч тохижуулах, хашаа, байшингаа барих, зуслангийн байр савтай болох иргэдийн хөлд барилгын материалын захууд дарагджээ. “Цар тахлын улмаас хүн цөөнтэй байж мэдэх юм” гэж бодсоор очтол байдал төсөөлснөөс тэс өөр байв. Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их байгаа аж. Барилгын материалын үнэ өмнөх оны мөн үеийнхээс эрс өсөөд байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгааг худалдагч нар онцолж байсан юм.
Барилгын жижиглэнгийн барааг зардаг лангууны худалдагч “Хил хаалттай болохоор харанхуй захиалга л хийж байна, буруу зөрүү бараа их ирэх юм. Худалдан авалт муу байна” хэмээцгээж байв. Хүйтний ам цаашилж урь орж буй өдрүүдэд байшингаа засахаар иргэд обойн дээр дугаарлана.
Жил бүрийн өдийд иргэдийн хамгийн их худалдан авалт хийдэг бараа материалын тоонд ханын цаас (обой), гадна болон дотор ханын эмульс, цемент, тааз, төрөл бүрийн будаг, хана, шалны плита, оффисын болон бүргэд хаалга, бусад барилгын материалын жижиг хэрэгслүүд багтдаг аж.
100 айл захад ханын цаасны хувьд төрөл, зориулалтаасаа хамаарч цаасан, товгортой, угаадаг, торгон, нэхмэл, зузаан хуванцар түрхлэгтэй гэх зэрэг олон төрөл байв. Оруулж ирсэн улс болон материал, чанараасаа шалтгаалж үнийн дүн ялгаатай. 1.6- тай ханын цаас 40 мянган төгрөгийн ханштай байгаа бол Хятадаас оруулж ирсэн 10x0.53-тай ханын цаас 7000-55000 мянга хүртэлх ханштай байв.
Дотор заслын материалын үнэ судлахад таван литрийн савлагаатай Anti Mos Q эмульс 75000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Энэ нь 50-60 м кв талбайд хүрэлцээтэй юм байна.
Солонгос будаг хамгийн өндөр үнэтэй буюу нэг литр нь 15000 мянга байгаа бол орос будаг нэг литр нь 9500, хятад будаг нэг литр нь 4500 төгрөгийн ханштай байна. Солонгос будаг хурдан хатдаг, үнэр багатай тул албан байгууллага, гэр ахуйн хүрээнд ашиглахаар худалдан авч байлаа. Хөөсөн тааз, уян тааз, лампирон тааз, уналттай таазны олон төрлөөс иргэд өртөг багатай, суурилуулахад хялбар, чамин хийцтэй тул хөөсөн таазыг илүү их сонирхож худалдан авах болсон гэдгийг худалдаа эрхлэгчид онцолж танилцуулж байсан юм.
Обой зарж буй худалдагчаас борлуулалт хэр байгаа талаар тодруулахад “Хөл хорио тогтоогоод энэ өвөл ажилласангүй. Өнгөрсөн оны аравдугаар сард захисан бараагаа сая л хүлээж авлаа. Гуравдугаар сар гарсаар иргэдийн хөдөлгөөн бага зэрэг нэмэгдэх хандлагатай байгаа нь анзаарагдаж байна. Борлуулалт ч сүүлийн хэд хоногт нэмэгдэж байна” гэсэн юм. Нэг лангууны худалдагч ийн ярьж зогсоход ер нь ч барилгын материал зарахаа болихоор шийдсэн гэх нэг нь ч тааралдаж байв.
Хашаа, хаалга, дээврээ будах гэж буй иргэд ихэвчлэн улаан болон бор будаг сураглаж байна. Иргэд ихэвчлэн тав, 10 кг будаг авна. 100 кг будаг захиалсан хүний өмнө сөхөрчих шахам үйлчлэх худалдагч эмэгтэй 10 кг будаг сурагласан өвөөд илт төвөгшөөх янз үзүүлэх аж.
Байшингийн дээврийн төмөр хийц зардаг худалдагчаас иргэд гол төлөв ямар дээврийн төмөр ашиглаж байгаа талаар тодруулахад “Метр нь 8000 –аар худалдаалагддаг төмрийг л илүү сонирхох юм. Бат бөх чанар нь бусдаасаа илүү байдаг нь ч нөлөөлдөг биз” гэж байлаа. Дээврийн төмрийн үнэ 6000-9000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.
Түүнчлэн вакум цонх давхар шилтэй, дан шилтэй гэж олон янзын хийцтэй бөгөөд дунджаар 120 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. Цонхны цехийн мужаан гэх 30 орчим насны эр “Өдөрт 15-20 цонх л гаргаж байна. Цар тахалгүй хэвийн үед бол 30 цонх гаргадаг юм. Барилгын сезон эхэлдэг өдийд бол зарим тохиолдолд 50 орчмыг ч гаргадаг байлаа. Хүмүүс ч байшингаа засах манатай л байх шиг” гэв.
Барилгын материалын эд эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч захууд дээр иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхож судалж аль болохоор хямд барааг хайж явна. Харин худалдаа эрхлэгчид цар тахлын нөхцөл байдал бидний борлуулалтад маш ихээр нөлөөлж байгааг онцлов.
Зуун айл захын барилгын бараа материалын дундаж үнэ, ханш ийм байна. Иргэд ямар засвар үйлчилгээ хийх гэж байгаа, тухайн хэрэгцээ шаардлагаасаа хамаарч худалдан авах бараа материалын тоо, чанар харьцангуй өөр өөр байсан юм. Томоохон худалдааны төвүүд болон жижиг дэлгүүрүүд, хувь хүмүүс худалдаа хийж буй орчноосоо хамаарч зарим ижил бараа материалын үнэ тодорхой хэмжээнд зөрүүтэй байдаг гэдгийг хуваариа бизнес эрхлэгчид онцолж байв.
Барилга байшингийн суурь тавихаас эхлээд өрлөг хийхэд хүртэл хамгийн ихээр ашиглагддаг материал бол цемент. Тонн цемент оны өмнө 150 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр 60-70 мянган төгрөгөөр нэмэгджээ.
“44” барилгын материалын захад тонн цемент 210000 (мак евро цемент) төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Тус цемент Дорноговийн Өргөн дэх үйлдвэртээ 181000 төгрөгийн ханштай байна. Харин Улаанбаатарын 22-ын товчооны үйлдвэрт тонн цементийг 198000 төгрөгийн ханштай (монцемент) байна. Зарим газар Мак евро цементийг 250000 мянган төгрөгийн үнээр ч зарах газар тааралдсан юм. Үнэ өсч байгаа гол шалтгааныг ченжүүдтэй холбож тайлбарлах хүмүүс олон байлаа. . Цемент сурагласан иргэд дотоодын үйлдвэрийн цементийг онцолж авч буй анзаарагдсан юм.
Барилгын гол материал арматурын төмрийн үнэ оны өмнө нэг сая 300 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдөр катанги нь 2.1 сая орчим төгрөг болж өсчээ. Хил хаалттай үед олон дамжлага дамжиж худалдаачдын гарт ирж байгаа нь үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлсэн талаар бизнес эрхлэгчид хэлж байна. Бид цааш модны үнэ ханшны мэдээлэл авахаар “Цайз” захыг зорилоо. Эргэн тойронд мод зүсэж, ачиж, тээвэрлэж буй бэлтгэгчдийн дүр зураг харагдана.
Модны төрөлжсөн зах болох Цайз захад модны үнэ төрлөөсөө шалтгаалаад өөр өөр байв.
Хашааны банз 60000-120000, дэр мод 4000-5000, хар мод 6000-12000, палкан мод 40000-80000 төгрөгийн ханштай зарагдаж байсан юм. Та 6x8 хэмжээтэй байшин барих бол 7-8 сая төгрөгийн модон материал авч байж байшингаа барина гэх тооцоог модны худалдаа эрхэлжбуй хүмүүс хэлж байна.
ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ
Сэтгэгдэл
lcpmtilxvpiw [178.158.22.30] 2022-06-18 12:43:52
http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/
lnukyvlspjnq [178.158.22.30] 2022-06-18 07:06:25
http://tinyurl.com/2bqyp7ox
lpjiotleqceb [178.158.22.30] 2022-06-17 19:40:49
http://tinyurl.com/25cyzlra
lnbmyhlftlqc [178.158.22.30] 2022-06-17 14:35:02
http://tinyurl.com/2clpljtv
lbtprblrmzrs [178.158.1.238] 2022-06-16 08:42:55
http://is.gd/a2aKt7
lnxgtyltsyyk [178.158.34.53] 2022-06-13 16:17:35
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 3064213 56698756 399497801419 6408989317615822875 99609614 31008572 431238994797 3802942898044857737 64444590 79809145 78549644132 4096480011799002653
lgdkbblfzwgf [178.158.34.53] 2022-06-13 13:15:12
Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 46076539 8566620 30208183507 70531170537359544862 80605259 47836740 9597203234 26389437183872948254 11472588 72262493 365990035910 34769181193541551080
lhcfwqlsfmfb [178.158.34.53] 2022-06-13 09:37:26
https://bit.ly/Shkala-tonov 85044003 71356278 928181988094 9596111481348978357 30392925 44957068 528139186479 535343445994977849 62494014 33192490 260820251889 14794284337574034510
ms-marvelboxly [178.158.51.144] 2022-05-29 17:45:00
На которую теперь ни один приличный <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> не снимается.
ms-marvelhyhpj [178.158.1.69] 2022-05-26 02:27:37
Мисс Марвел (сериал). Смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Мисс Марвел 1 сезон. Ms. Marvel. Мисс Марвел смотреть онлайн 1,2,3,4,5,6 серия</a> Сериал: Мисс Марвел
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:44
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:43
Зочин [103.57.92.48] 2021-03-15 07:51:30
НҮҮРСЭНИЙ ҮНСЭН ДЭЭР ЦЕМИНТ ХОЛЬЖ ЗАРДАГ ГУРВАЛЖАНГИЙН ЗАХ ДЭЭР БАЙСАН ШИНЭЭ ГЭДЭГ ХҮҮХЭН БАРИГДАА БОЛУУ ЗАХ ДЭЭР НҮҮРС ЗАРДАГ БАЙСАН ХҮМҮҮС ТЭНД АЖИЛДАГ ҮНСИЙГ НЬ ЗӨӨЖ БАЙСАН ЖОЛООЧ НАР САЙГ МЭДНЭ ДЭЭ
T [98.169.80.183] 2021-03-12 17:55:00
Baigaa uildveree daramtlaad baihaar yaj ch lligtoi baihav de Ulin duugaraad l baitsgaa Darmatlaad ungaj avaad hujaagiin 100% hurungu oruulalttai companya uldeej avaad cement unee 3-5 dahin nemsen ch helee hazaad hudaldaj avna dooo
Зочин [202.55.188.98] 2021-03-12 15:40:37
Цэментийн үнэ өсдөг нь үндэслэлгүй,өрсөлдүүлж гаднаас цэмэнт оруулах боломж олгмоор юм.
Зочин [64.119.20.177] 2021-03-13 19:13:39
Нөгөө үнс хольдог цемент үү? Гаднаас баталгаатай цемент авахгүй бол... Хаа хаагүй газар хөдлөөд байхад үнстэй цементээр барьсан байшин дарж ална шүү дээ.
Ченжийн хуулийн гараагүй цагт юмны үнэ хөгжилийн хурд [59.153.112.67] 2021-03-12 09:20:50
Ченж гэдэг сайхан мэргэжил байнаа өөрөө бүтээхгүй ажиллах шаардлагагүй бодож сэтгэх хэрэггүй зүгээр сайхан дамлаж зарна үүнийг бизнес гэж нэрлэнэ түүнд нь тэнэн бид итгэж үнийн өсөлтөнд нь ааумаар дассан ийм байж хөгжлийн хурд амжиргааны түвшин яриад байх хэрэггүй
иргэн [103.57.92.48] 2021-03-15 07:55:37
Ченж хэмээх луйварчин нарын гараас ард түмнийг салгах тийм чадвартай төр Монголд өнөөдөр даанч алга бүх зүүлийн үнэ Ченжийн гараар үнэ өсөж байна Шатгуунаас ихлээд Марх хүртэл Дэлгүүрүүд гээд иргэдийг туйлдуулаж байна