Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ ирэх оныг хүртэл нөхөн төлнө
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Улсын Их Хурлаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр баталсан бөгөөд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны нэг дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Уг хуулийг хэрэгжүүлсэн 2020 оны 01 дүгээр сараас дэлхий дахинаа коронавируст халдварт цар тахал тархасны улмаас бүх улс оронд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд манай улс коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимоор ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлсэн бөгөөд түүний улмаас тэдний орлого буурч улмаар тэтгэврийн даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд нөхөн төлөх боломжгүй болсон.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн өөрчлөлт батлагдсанаар 2021 онд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж чадаагүй 14.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж, тэтгэврийн даатгалын санд 27.3 тэрбум төгрөг төвлөрч, уг сангаас 4.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:39
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:39
Зочин [192.82.73.233] 2021-03-30 00:31:47
Төлөх мөнгө нь их өндөр бна шдэ, дандаа ажилгүй хүмүүс төлөх гэж бна, энэ коронагийн эдийн засаг хэцүү үед бодолцож үзэж болдоггүй юм бхда
Зочин [66.181.161.35] 2021-03-29 04:05:36
shineer juram garaagvi bol. nuhun tulj bolno gedgiig hvn bvhen medej bgaa shvv dee gol ni hvn amiin orlogiin alban tatwar zaawal shaarddag ened uurchult gants udaa oriilchohwal nuhun tuluh ard tvmen tsunduu bgaa juramd ni uurlult oruulahiig hvleesen hvmvvs bnda
зочин [66.181.179.21] 2021-03-28 08:01:41
Тэтгэвэрт өнөө маргааш гарах хүнд л хэрэгтэй.
Зочин [103.10.22.13] 2021-03-28 05:48:49
Хүн амын орлогын албан татварт бүртгэлгүй гээд төлж чадахгүй байна энэ заалтаа өөрчилчвөл төлмөөр л байна үүнээс болоод төлж чадахгүй байгаа хүн зөндөө л байгаа байхдаа нэг ажил хэрэгжүүлэхээрэй заавал нэг сөрөг заалт оруулах юм даа тэгээд ард түмэнийг хамружлсан дүр эсгэдэг
Иргэн [103.10.23.158] 2021-03-28 05:38:53
Төлсөн ч бага тэтгэвэр авнаа 350000
Zochingoo [139.5.219.251] 2021-03-28 04:44:54
Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн л гэхийм.Очоод төлөх гэхээр ХАОАТтөлөөгүй бна гэлэг яг зөв тодорхой мэдээлэл авъя аа.Очоод асуухаар ажилтнууд нь сайн мэддэггүй,эсвэл рүн болгон өөр өөр харийлт өглөг.Нэгдсэн нэг л чиг шугамтай баймаар .Хувиараа зөвлөгөө авахаар шал ондоо юм ярьдаг ЭНЭ ОЛОН САЛАА ЯРИАНУУДЫН ЧИНЬ АЛИЙГ НЬ ДАГАХ ВЭЭЭ
Зочин [66.181.189.80] 2021-03-28 04:14:05
МАН-ЫН сонгуулийн шоу малуудын
Зочин [122.201.21.248] 2021-03-28 02:28:21
Татварын цэнхэр дэвтэргүй хүн хувиараа хөдөлмөр эрхлэгч биш гэж үзэж байгаа учраас энэ нөхөн даатгалд хамрагдах боломжгүй юм байна лээ.Гэтэл ажил олдохгүй хувиараа бизнес хийх мөнгөгүй хүмүүс хувийн компанид гэрээт болон туслах ажилтанаар тодорхой хугацаагаар ажлаад цалингаа авахад нь 10 хувийг нь хувь хүний орлогын албан татвар гээд тухайн компани суутгадаг.Ийм хүмүүсийн татварын бүртгэл татварын газарт байдаггүй тул татвар төлөөгүй
Зочин [122.201.21.248] 2021-03-28 02:37:43
Нэг удаа хувиараа татвар төлөөд цэнхэр дэвтэр авсан хүн нөхөн даатгалд хамрагдах боломжтой байхад , гэрээт ажил хийгээд компанид хувь хүний орлогын албан татвар хураалгаж байсан хүн энэ нөхөн даатгалд хамрагдах боломжгүй байгааг ойлгохгүй байна.