“Зүрхний анд” нь У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцорч л таарна даа

Aдмин / Хууль

Зэвсэгт хүчинд дахин аллага боллоо. Урьд нь цэргүүд нэгнийхээ аминд хүрдэг байсан бол энэ удаад офицер нь цэргээ хөнөөж. 326 дугаар ангийн байлдагч хүү салаан даргын үүрэг гүйцэтгэгчдээ зодуулж тархинд нь цус харвасан, ухаан алдсан байдалтай эмчлүүлж байгаад амь насаа алдлаа. Халамцсан дарга нь архины мөнгө шаналгаж хэдэн бор цэргүүдээ дарамталснаас болж хүний амь эрсэджээ. Ангийн дарга нараа эзгүйчилж уух архиныхаа мөнгийг цэргүүдээс шаналгадаг бичигдээгүй хууль тус ангид үйлчилдэг болох нь энэ харамсалтай үйл явдлаар нотлогдов. Нүдэн дээрээ нэгнийгээ алдсан цэргүүд ч мэдүүлэгтээ дарга нараа дарамталж, мөнгө шаналгадаг болохыг нууж хаалгүй хэлсэн байна билээ. Хөөрхий хүүгийн эцэг, эх нь ч мөнгө асууж, сурдаг байсан тухай нь хэлж. Энэ мэт дарамт, яргалал батлан хамгаалах салбарын нүүр царай болжээ. Байсхийгээд л цэргүүдийн бэртэж, гэмтсэн, элдэв өнгөөр хүчирхийлүүлсэн тухай мэдээлэл чих дэлсэж, байдаг л үзэгдэл мэт болж хувирлаа. Гэтэл салбарын сайд хариуцлага хүлээх тухай ганц ч үг ган хийсэнгүй.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй Ерөнхий цэргийн сургуульд хамт сурч байсан дотны нөхөр нь. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа Г.Сайханбаяр ТЕГ-ын даргаар томилогдох талаар ч яригдаж байсан удаатай. Томилоогүйг бодоход тухайн үед тохироо нь бүрдээгүй байх. Гэсэн ч тэрээр энэ удаа Засгийн газраа бүрдүүлэхдээ Г.Сайханбаярыгаа хоосон орхилгүй Батлан хамгаалахын сайдаар томилсон нь энэ юм. Харамсалтай нь Г.Сайханбаяр нөхрийнхөө итгэлийг дааж, салбараа чамбайхан удирдаж чадсангүй. Салбарт нь удаа дараагийн ноцтой хэргүүд гарч, нийгмийг цочроосоор байгаа нь түүнийг салбараа эрүүлжүүлж чадаагүйг л харуулж байгаа. Тийм байхад л Г.Сайханбаяр сайд хэвлэлээр гоё чамин үгтэй ярилцлага өгөөд л сууж байх жишээтэй. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг үйлдсэн салааны захирагчийн хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээж таарна. Тус ангийн захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн өдөр ангийн байрлалд эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг оногдуулаад байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байна” гэжээ. Иймэрхүү жижиг асуудал яриад л уснаас цэвэрхэн гарчих нь гэж бодож байгаа бол тэрээр эндүүрч байна.

Хамгийн гол нь тэрээр ярилцлагадаа Батлан хамгаалах салбарт офицер, ахлагч, хугацаат цэрэг хоорондын харьцааны асуудал байсаар байна гэдгийг хүлээн зөвшөөрч. Батлан хамгаалах салбарт 32 жил ажиллаж буй цэргийн мэргэжилтний хувьд салбартаа байгаа олон жил бугшиж ирсэн энэ балмад үйлдэлд цэг тавина, таслан зогсооно гэсэн байх юм. Идээ, бээр бугшсаныг мэдэж байсан л юм бол 32 жилийн турш яагаад юу ч хийгээгүй юм, хийсэн юм бол үр дүн тань хаана байна. Ядаж энэ салбарыг толгойлох эрх мэдэлтэй болсон сүүлийн нэг жилийн хугацаанд тэр бугшсан асуудлыг эцэслэхийн төлөө ажиллаж болоогүй хэрэг үү. Заавал хэн нэгний амь насыг зольж байж санаж, сэдэж байгаа юм уу.

Яадаг ч байлаа гэсэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зүрхний анд” У.Хүрэлсүхээ эвгүй байдалд оруулахгүйн тулд огцрохоос өөр аргагүй. У.Хүрэлсүх ч тэр ийм л бодолтой байгаа байх. Учир нь тэрээр халат, таавчигтай нялх биетэй эмэгтэй хүйтэнд гарч гүйсний төлөө Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон хүн шүү дээ. Бүр танхимаараа огцорсон. Уг нь тухайн үед иргэд нялх биетэй эмэгтэйг нийгмийн сүлжээгээр өмөөрөхдөө Улсын Онцгой комиссыг огцрохыг шаардаж байсан юм. Талбай дээр ирж жагссан залуус ч үүнийг л хүсэж байсан. Гэтэл У.Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэр гаргасан.

Ямар сайндаа л сөрөг хүчний гишүүд нь гайхширлаа барж байгаагаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлж, огцрохгүй байх нь зүйтэй гэж байх вэ дээ. Улс төр дэх жишгээр бол сөрөг хүчин нь эрх баригчдын Засгийн газрыг газар дор ортол нь шүүмжилж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарддаг шүү дээ. Энэ удаад тэр жишиг алдагдаж, У.Хүрэлсүх нялх биетэй эмэгтэйн өмнө Засгийн газар даяараа буруутай, би л бушуухан ажлаа өгье, огцоръё гээд алга болсон.

Тэгвэл одоо бүр хүн үхчихээд байна. Эр хүн болно, эх орны хүү болно гэсээр цэргийн албыг зорьж ирсэн хүү казарм дотроо зодуулсаар амиа алдчихаад байна. Хэдэн жижиг албан тушаалтнуудаараа туг тахичихаад асуудал шийдэгдсэн гэж андуурч суухын оронд салбарын сайд та хүн ёсоор уучлалт гуйгаад албан тушаалаа хүлээлгэж өгөх ёстой биш үү. Хэрэв Г.Сайханбаяр та сайдын суудалтайгаа зууралдаад сураг ажиггүй суусаар байвал У.Хүрэлсүхийн таавчигтай гарч гүйсэн хүний төлөө огцорсон нь юу болж хувирах вэ. Их л тэнэг хэрэг болж харагдана даа. Хэзээд л өөрийг нь гэдэг, ямар нэгэн албан тушаалд тавьчих гэж хичээдэг анд нөхрөө тэнэг харагдуулж, эвгүй байдалд оруулахгүйн тулд огцрох л хэрэгтэй. Энх цагт эрдэнэт хүний амь эрсдэхээс өөр юуг дуулгах гээд, үүнээс өөр ямар ичгэвэртэй явдал болохыг харуулах гээд сайд та дуугүй суусаар байгаа юм бэ.

ӨДРИЙН СОНИН Отгоншаравын Ариунцэцэг

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.49] 2021-04-08 23:02:24

Тэр таавчиг чинь зориуд зохион байгуулсан жүжиг бсан нь илт бхад жишээ татах хэрэггүй.

Зочин [66.181.161.109] 2021-04-07 16:47:43

Цэрэг хариуцдаг нь жанжин штаб Яам бодлогоо л барина. Ганзориг гэж нэг хариуцдаг мангар генерал юу гэснийг нь сонсчихоод. Хадуур. Худлаа мэдэн будилж улс төржүүлээд хэрэггүй.

Зочин [103.229.120.9] 2021-04-07 03:53:27

Улс нийгэм минь бохирдож дуусч дээ хөөрхий эр хүн Болий цэрэг дайчин болий гэж цэрэг болж байхад албан тушахл доогуур гэж гоожилж боол мэт үзэж байгаа нь үнэхээр муухай юм. Өрөөс нь доогуур байлаа гэж боол шиг үзэж шавьж хорхой мэт харж байна. Өөрсдийх нь боол мэт харж байгаа цэрэг чинь басл адил хүн гэтэл арайч дээ!

Зочин [202.55.188.44] 2021-04-09 13:37:46

Цэрэг бос гэвэл босож суу гэвэл сууж ,номхон зогсоогоод зодож болдог зомби шүү

Мөнхөө [202.126.88.219] 2021-04-07 02:10:12

Сайдаа та Батсайхан гэж авилгал өгч үлддэг хурандаагаасаа салдаггүй яах гээд бна ьэ

Зочин [122.201.19.99] 2021-04-07 01:07:22

Хүрэлсүхийн найзууд хамаатан садангууд цагдаа батлан хамгаалах онцгойгоор дүүрэн бнаа дандаа дарга нар болсон ингэж болох ууу пиздак юмааа

зэвсэгт хүчний жанжин штаб ажлаа хий [122.201.23.122] 2021-04-07 01:00:59

Хүний амиар битгий Улс төр хий. Батлан хамгаалах яам зэвсэгт хүчин 2 тусдаа чиг үүрэгтэй тусдаа байгууллага

Иргэн [202.21.107.186] 2021-04-07 00:08:20

Хүүгээ цэрэгт үдэх эцэг эх нь энх тайван цагт бусдад зодуулсан эрэмдэг, амь нас хохирсон хүн хүлээж авах нь харамсалтай, тиймээс ар гэрийн гомдлыг хүндэтгэн, хүндрүүлэн үзэж, аливаа чирэгдэл учруулахгүйгээр ар гэрийн нэхэмжлэлээр бие эрхтний хийгээд сэтгэл санааны хохирлыг барагдуулах хэрэгтэй. Ингэж халагдсаны дараа ар гэрийн нэхэмжлэл хүлээн авдаг болох нь цэргийн дэг арилгах боломжтой арга юмаа

Иргэн [202.21.107.186] 2021-04-06 23:51:06

Цэргийн дэг арилгах арга нь: халагдсан дараа дэглэлт зодууртай холбоотой хугацааны цэрэг хэзээ ч шүүхэд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх хэрэгтэй. цэргийн ар гэрийн нэхэмжлэлийг хүндрүүлэн үзэх ,сэтгэл санааны хохирлыг ч барагдуулах ёстой.алдаа завхралыг засахад халагдсаны дараа ч ангийн удирдлагад хариуцлага ар гэрийн нэхэмжлэлээр тооцох нь зүйтэй. Ингэж ар гэрийн нэхэмжлэлийг хүндэтгэн үзэж байж засрах байх

Зочин [59.153.115.92] 2021-04-06 18:01:16

Хошууч ген л байгаагаар нь ярилаа бусад худлаа аргалаад л дотроо залөираад л дууслаа даа

Зочин [192.82.68.226] 2021-04-06 17:45:32

Энд олон нийтийг талцуулж, зарим нэгийн зүрхийг хөөрүүлж, улс орныг сандаах гэснээс өөр зүйл алга даа. Ард нь хэн захиалагч тэр нь ...

Зочин [192.82.70.242] 2021-04-06 16:18:38

Онцгойгоос тэр Чүлтэмсүрэн, Ариунбуян хоёроо зайлуул!? Зүрхний анд гэхээр заавал дарга хийж алба самарч байх ёстой юу? ЗХЖШ онцгойд орж ганц хоёр жил ажилласан энгийн хүмүүст хурандаа цол өгөхөө боль.

Зочин [107.161.22.206] 2021-04-06 13:17:49

Alvaar Mongol ireeduin tserguudiig zurhiig n mohooh, eh ornoo hamgaalah erhem nandin haruitslagatai ner hundtei uurgees tatgalzuulahiin tuld teneg ulsuudiig holsolj tserguudiig balbuulaad aluulaad bgaa yum bish bgaa, odoo mongonii toloo yu ch hiihees butsahgui, mongonoos oor yum bodohoos bolison hun sugnuudiig holslood bgaa yum bish biz gesen hardlaga torood bna shuu. Huugiin ar gerihend emgenel ilerhiileye. Tanii huu Mongol eh ornoo hamgaalah erhem hundtei alvand zutgej yavsan baharham huu bsan. Bid Mongol oron tuuniig urgelj dursan sanah bolno.

Зочин [66.181.178.54] 2021-04-06 12:26:04

харамсаж байна.

Зочин [203.91.115.48] 2021-04-06 12:18:11

тэгвэл баттулга огцрох ёстой юм бишүү зэвсэгт хүчний ерөнхий командлагч шүү дээ

Зочин [202.70.36.226] 2021-04-07 02:00:31

ok

Зочин [66.181.161.13] 2021-04-06 11:58:16

Энэ сэтгүүлч иргэд олон нийтэд үнэ бодитой, тэнцвэртэй мэдээллийг өгөх ёстой, үүрэгтэй хүн мөртлөө хэт нэг талыг барьсан улс төрийн гөлөг болж байгаа нь яанам билээ ийм хөлсний сэтгүүлч гэх хог шаарнууд олны сэтгэлийг самууруулах юм.

Зочин [103.212.116.60] 2021-04-06 09:25:41

Цэргийн ар гэр цусан өшөө авлаа шүү

Зочин [150.129.143.238] 2021-04-06 11:02:51

битгий солиороод бай

зочин [148.253.16.229] 2021-04-06 08:41:56

ЗХЖШ-ын 1 дүгээр орлогчоор хүчээр томилуулсан Жавхланбаатар дурак ажил хийлдээ, хийх гэж оролд л доо, чадахгүй бол зайлаач ээ, гостуу толгойлчихоод, чиний хариуцсан ажил шүү дээ, сахилга, дэг журмын нотломж уншаад сууж байдаг албан тушаал биш

er ni baga darga nar opizeryydiig changalah ni zeb?.... [148.60.92.227] 2021-04-06 07:48:13

Batlan hamgaalahiin saidad yamar hamaa bainaa!chi dyraaraa hyzahaa bolioroi?....said yyregeen egsen door albanii hymyys ni syl doroi baina!tedend arga hemjee abah ba saidad sanyylga egeh ni zeb!!!

Зочин [192.82.86.49] 2021-04-06 07:15:25

Батлан хамгаалах яамныхан байнга архиддаг нь илэрсээр

Guest [64.119.22.184] 2021-04-06 06:19:03

САЙХАНБАЯР САЙД САЛБАРТАА НАСААРАА АЖИЛЛАСАН ЧАДВАРТАЙ САЙД!!! АНХ УДАА САЛБАРЫН ХҮН НЬ УДИРДААХ БОЛООД ДӨНГӨЖ ЮМ ХИЙЖ ЭХЛЭХ ГЭЖ БАЙХАД НЬ ИНГЭЖ ХАРЛУУЛАХАА БОЛЬ!!! ЯМАР ЗЭВСЭГТ ХҮЧИН ТЭР ОВИЛЛОГГҮЙ ЦЭРГИЙГ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛСЭН ҮҮ??? ТЭР ЦЭРГИЙн ЭЭж ААВД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦ!!!!

Зочин [66.181.161.123] 2021-04-06 07:55:20

Офицер гээч. Амиа алдсан цэргийг ээж аавд хариуцлага тооц гээгүй байлгүй

Зочин [192.82.77.104] 2021-04-06 05:35:17

Корона гарч байхад цэргийн хэрэг шууд улс төртэй хамаарна. Энэ цэргийнхэн жаахан эмх журам, хүн ёсоо мартахгүй бэлтгэл сургуулилтандаа анхаарахгүй бол манай улсад коронагаас болж гадаадын цэрэг орж ирнэ шүү.

зочин [202.9.46.148] 2021-04-06 04:15:27

Хүрэлсүх баруун гараараа цохидог

Зочин [64.119.27.148] 2021-04-06 04:19:53

tevbel suugaad elgend n shuud zuun garaaraa zohibol unana

Зочин [59.153.112.160] 2021-04-06 03:54:44

Jenko Battulga ogtsor muu lalar

зочин [202.179.24.132] 2021-04-06 03:30:21

Улс төр бүү болгоо. Дүрэм журмаараа л явна. Тэр сайдад нь хамаагүй.

Зочин [202.179.27.223] 2021-04-06 02:50:35

ЭР ЦЭРГИЙН АЛБА ЮМСАН. ХОЁР ШАНАА ДААДАГГҮЙ, ГАНЦ ЦАГ ЖАГСААЛД ЗОГСОВОЛ УНААД ӨГДӨГ, 5 КМ МАРШ ГҮЙХЭД Л ӨМДӨНДӨӨ ТАВЬЧИХДАГ. ХАРУУЛД ГАРГАХААР БУУГАА ЦЭНЭГЛЭЭД УНТААД ӨГДӨГ. ТАЛХ ӨВӨРТӨЛЖ УНТСААР БАЙГААД БӨӨСТЧИХДӨГ, БИЧИГ ҮСЭГ ҮЛ МЭДЭГЧ, ҮРГЭЛЖ НУСАА ИДЭЖ ЯВДАГ. ГАЛ ТОГООНД БАЙНГА НЕВАЛ ХИЙЖ БАЙДАГ. ИЙМЭРХҮҮ ЗАЛУУЧУУД ОЛОН БОЛЖ ДЭЭ... ТООЛБОЛ НАС ЧАЦ УУ, ТӨӨЛБӨЛ БИЕ ЧАЦУУ . ОМОГ ЗҮРХТЭЙ , ЭР ЗОРИГТОЙ, ХАРАА ДЭЭГҮҮР , ХИЙМОРЬ БАДАРСАН ЗАЛУУС БАЙДАГСАН. ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ЭХ ОРОНДОО ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХҮНИЙ ЦЭРЭГТ АЛБЫГ НЬ ХҮЧЭЭР ХААЖ Л ТААРНА ДАА...

Will Smith [202.126.89.180] 2021-04-06 07:08:31

Тэгэхлээр таныхаар бол "ХОЁР ШАНАА ДААДАГГҮЙ, ГАНЦ ЦАГ ЖАГСААЛД ЗОГСОВОЛ УНААД ӨГДӨГ, 5 КМ МАРШ ГҮЙХЭД Л ӨМДӨНДӨӨ ТАВЬЧИХДАГ. ХАРУУЛД ГАРГАХААР БУУГАА ЦЭНЭГЛЭЭД УНТААД ӨГДӨГ. ТАЛХ ӨВӨРТӨЛЖ УНТСААР БАЙГААД БӨӨСТЧИХДӨГ, БИЧИГ ҮСЭГ ҮЛ МЭДЭГЧ, ҮРГЭЛЖ НУСАА ИДЭЖ ЯВДАГ. ГАЛ ТОГООНД БАЙНГА НЕВАЛ ХИЙЖ БАЙДАГ. ИЙМЭРХҮҮ ЗАЛУУЧУУД ОЛОН БОЛЖ" гэх тодорхойлолтод багтах цэргүүд энхийн цагт үхэх ёстой болж таарах нь ээ?

Зочин [202.9.46.148] 2021-04-06 04:16:47

Эрүүл хүн явуулаад оронд нь цогцос хүлээж авах нь ямар учир байна

Доржс [202.126.89.122] 2021-04-06 02:41:46

Гансэлэм гэдэг гeнeрал Төмөрзамын бүтээн байгуулалт дээр оф цeрээр зодуулсан ичсэндээ нуусан хэвээрээ

Иргэн [103.57.93.247] 2021-04-06 02:41:10

Ёрөнхий командлагч нь цайчихсан луйварчин хулгайч ядаад тангад жёнко байхаар цэргийн хар сүлдниы хийморь лундаа яаж сайн байхийм бэ, жү догийнхнийг хар нэгиыгээ зодоод алах шахлах ковид тусаад азийн тэмцээнд оролцлхгүй боллоо монгол ялаагүй шүү

irgen [183.177.98.42] 2021-04-06 02:23:03

Mongolchuud iim zangaa bolimoor bnaa .Ym l bol ogtsor ghiin zvgr ajlaa hiij morooro ywaa saidiin buruu bish harn hariutslaga aldsn angn zahiragc angn dargn buruu bhd ym bolgonf ingj tuulishirc bolohgv!

САЙХАНБЯР ГЭДЭГ МАЛД [64.119.23.234] 2021-04-06 02:28:57

САЙХАНБАЯР ЧИ ИЧИХ НҮҮРТЭЙ БОЛ ОГЦОР, ЧАМ ШИГ МАЛ ТӨРД ХЭРЭГГҮЙ. ХҮРЭЛСҮХ ХӨЛ НҮЦГЭН ГАДАА ГАРСАН ЭМЭГТЭЙН ТӨЛӨӨ ОГЦОРСОН, ЧИНИЙ УДИРДЛАГЫН ХҮН ХҮН САНААТАЙ АЛСАНЫ ТӨЛӨӨ ЧИ УСНААС ХУУРАЙ ГАРАХГҮЙ ШҮҮ МАЛ АА

Зочин [23.129.64.208] 2021-04-06 02:19:13

Бүх зүйл дүрэм журмаар нь хий тэр Жанжин штабын дарга Ганзориг гэх хүн юу хийв гол хариуцаж ажиллах хүн нь тэр байтал хаа хамаагүй Хүрэлсүх рүү дайрж худал улс төрийн ухуулга хийхээ болих хэрэгтэй.

zocin [192.42.116.20] 2021-04-06 02:16:12

tsergiin nas barsnaar dalimduulj uls toriin bodlogo ywagdaj bnaa..

mm [75.102.136.211] 2021-04-06 02:14:27

tuwshuu awargiinhaa hun alah shahsan medeellee tawina uu bayrlalaa.

Зочин [202.179.15.3] 2021-04-06 02:05:27

ЗОДУУЛАЖ ҮХСНЭЭС ДАРАМТЛАГЧИЙГ БУУДАЖ ҮХЭХ ЦАГ ИРЧ ДЭЭ .БУУТАЙ ЦЭРЭГ ЗОДУУЛАХ ГЭЖ ҮҮ ...ТАНХАЙ БАЛМАД ЭТГЭЭДҮҮДЭД ЗОДУУЛАН ДАРАМТЛУУЛАН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙХААР ДАРАМТЛАГЧИЙГ БУУДАХ ХЭРЭГТЭЙ СУМТАЙ БУУ МӨРЛӨЖ БАЙЖ ЮУНД ДАРАМТЛУУЛАНА ВЭ ЦЭРГҮҮДЭЭ

Зочин [202.72.247.58] 2021-04-06 02:54:42

Хэрэг гарах үед байлдагч зодуулж амиа алдаж болзошгүй гээд захирагчаа буудаж алсан бол өдийд манай хууль аргагүй хамгаалалт гэж үзэхгүй, захирагчаа буудаж алсан гээд хуулийн дээд хэмжээ өгнө.Тэгэхээр тэр муу хүү хүн буудаж чадахгүй өөрийнхөө амийг л алдаж байгаа юм даа. Энэ шудрага ёс уу

Зочин [23.129.64.239] 2021-04-06 02:04:57

Бүх зүйлийг улс төржүүлэхээ болил доо.

Зочин [185.107.47.171] 2021-04-06 02:04:41

heterhii tuilshiraad baih ymaa enend Huuk yr n ymar hamaatain be zevsegt huchnii janjin shtabiin darga Ganzorig gej neg hun bgd bga ter hun ene asuudliig shiideh ystoi shuu dee

иргэн [185.220.101.23] 2021-04-06 02:01:29

Аль хэдийн огцорчихсон сайд Хүрэлсүх энд ямар хамаатай юм бэ? Одоо байгаа ЗХЖШ-н дарга нь бүх анги салбарын удирдлагатай шууд харьцдаг гол хүн нь биз дээ. Тэр хүний хариуцлагын асуудал яагаад яригдахгүй байна вэ?

зочин [199.249.230.66] 2021-04-06 01:51:14

Сайханбаяр сайд шиг салбараа мэддэг хүн байхгүй шүү Зэвсэгт хүчний жанжин штабыг Ганзориг генерал Женко гын томилсон хүн удирдаж байгаа тэр хүнийг яагаад ярихгүй байна..........

zochin [51.195.166.160] 2021-04-06 01:48:38

hvkiig harluulah gsn hden yumnuud hiih yuma olj ydah yumaa !!!

326-р ангийг тарааж, үгүй хийхэд л болно. [202.131.225.53] 2021-04-06 01:43:48

АА-ийн 326-р ангийг л татан буулгаад, туг далбаагий нь хураагаад л, офицер цэргүүдийг нь бусад анги нэгтгэлээр тараачихгүй юу даа. Тэгээд л боллоо. Хууль дүрмээ сахидагүй, үүргээ биелүүлдэггүй анги нэгтгэлийг ингэдэг уламжлал бусад улс оронд байдаг ш дээ.

Зочин [66.181.161.62] 2021-04-06 01:34:11

Хүрэлсүх жүжиг тавьсан ш дээ.

ИРГЭН [202.126.88.196] 2021-04-06 01:33:08

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯРЫГ орцруулж шинэ албан тушаал дээр очих гэсэн өрсөлдөгч нар нь хөлсний бичээч олж ядруухан үг хэллэгтэй жижигхэн өгүүллэг бичжээ. Засгийн газар, салбарын сайд нар удаан хугацаанд тогтвортой ажилласан цагт л ажлын үр дүн гарна. Ганцхан огцорвол арга хэмжээ болдог юм уу. холбогдох албан тушаалтнуудад болон салбарын хэмжээнд бүх төрлийн арга хэмжээг авч бна ш дээ. Улс төржүүлж болохгүй Засгийн газар огцроход ард түмэн л хохирдог сайн юм огт болдоггүй,

Хуянаа [202.126.89.122] 2021-04-06 01:14:32

Өөрчлөгдөхгүй. Гeнeрал офицeр хоорондоо зодолддог түүх байсин.

Зочин [202.179.21.227] 2021-04-06 01:32:09

ogtsor

монгол [203.91.115.40] 2021-04-06 01:12:39

хүрэлсүх ёрөнхийлнгч болох гэж бхад юу гэж. гарийн хүнээ алдах вэ бодоцгоо

zochin [66.181.161.16] 2021-04-06 01:07:49

harin erunhiilugch zurhnii andaa avaad odoo buuh heregtei. tomilson hunteigee arilaad ugvul bayarlana shuu.

Зочин [66.181.161.98] 2021-04-06 01:04:45

Эх орны цэрэг - арми - зэвсэгт хүчин бол чухамхүү УЛС ТӨР . Эх орон - ард түмнээ батлан хамгаалахаас илүү улс төр гэж юу байхав , улс орноо амгалан тайван амьдруулах битгий хэл арми нь дээрээсээ доош доошихооо дарамталж - эх орны эрчүүдийг нялх балчираас нь эхлээд аажим аажимаар нядлаад байгаа хатлан хамгаалахын сайд бол дайсны талын алсын хэрэглүүр л байж таарнаа даа , өөр юу гэхэв ...

Иргэн [124.158.82.3] 2021-04-06 00:54:09

Ямар дүрэм журмыг яриад байгаа юм бол ??Салбарт нь гэмт хэрэг гарахад ажлаа өгөх л хэрэгтэй шүү дээ. Ямар дайны талбараас зугтааж сураагүй биш...кх.кх

зочин [202.179.24.132] 2021-04-06 00:46:23

Цэрэг эрийн нас барсан асуудлаар улс төр хийх гэж оролдох муухай. Бүх зүйл дүрэм журамтай.


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.