Жүдочид өнөөдөр Бишкект эхлэх тэмцээнд оролцохгүй

Aдмин / Спорт

“Дэлхий нийтийг хамраад байгаа “Ковид-19” цар тахлаас болж, Монголын жүдочид өнөөдөр эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо” гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Тодруулбал, Монголын шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул Зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай баг тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн оноо олгох Ташкентын Их дуулга /Гранд Слам/ тэмцээнд оролцохоор 2021 оны хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож 2 алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт 5 дугаар байр эзэлсэн билээ.

Харин Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн. Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчинаас коронавирусний халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй. Улмаар коронавирусний халдвар илэрээгүй шигшээ багийн тамирчид энэ тэмцээнд оролцож хос алт, хүрэл медаль хүртэж багаараа 3 дугаар байр эзэлсэн.

Тбилист манай 5 тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновирусний халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж. Улмаар короновирусын халдвар илэрсэн манай баг Анталиягийн Гранд Сламыг өнжөөд Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байсан боловч ийнхүү уг тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

Монголын шигшээ багийн хувьд ирэх 5, 6 дугаар саруудад “Токио-2020” олимпын эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ тус тус хүлээж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.146] 2021-04-06 11:56:37

Дэлхийд олуулаа МОНГОЛ гэж улс байдагыг таниулж явсан юмсан ЖУДО - д эхлэлийг нь тавьсан Батулга ерөнхийлөгчөө муулаад ,ОЛИМПИЙН анхны аврагаа ... тамирчидын дархлаа суларахгүй яахав .


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.