ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүлээн авч уулзлаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нь covid-19 өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг хийсэн юм.
Уулзалтын эхэнд Монгол улсад covid-19 өвчний дотоодын халдвар бүртгэгдэж, өдөрт гарах шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүх л тусламжийг үзүүлж буйд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийлэв. Эрүүл мэндийн яамнаас бүх нөөц бололцоогоороо ажиллаж байна. Энэхүү ажилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс боломжтой талаараа тусалж дэмжих болно гэдгийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон оронд хийж буй судалгаан дээр үндэслэн улс орон бүрт тодорхой зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй. Энэ хүрээнд өнгөрсөн жил гаруй хугацаанд Монгол улсын Эрүүл мэндийн яам болон Засгийн газартай хамтран ажиллаж ирэв. Ялангуяа covid-19 өвчний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар тогтмол зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цаашид ч хамтран ажиллаж, зохих арга хэмжээг авч ажиллана гэдгийг хоёр тал онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн яамны зүгээс covid-19 өвчний нөхцөл байдалд уялдуулан шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Эмнэлгийн ор, эмч, ажилчдын тоо зэрэгт 7 хоног бүр төлөвлөлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч буй. Гэвч нөхцөл байдал амаргүй. Халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа. Иймээс зөвхөн covid-19 өвчин гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүйгээр энэ тооцоо судалгааг хийж, шийдвэр гарган ажиллаж байгаа гэдгээ Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн зүгээс шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг өгч ирсэн жишгээрээ цаашид өгөөд явна. Үүнээс гадна шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллах болно. Гол нь тусгаарлалтын хоног гэдэг зүйл дээр ойлголтын зөрүү гараад байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөгдөж байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье гэв.
Covid-19 өвчин туссан ч гэрээр эмчилгээ хийлгэж буй хүмүүст тавих хяналт, тэдний биеийн байдлыг тогтмол хянах тал дээр илүү анхаарал хандуулах шаардлага байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хүндэрсэн нөхцөлд яаралтай эмнэлэгт хүргэх зохицуулалтыг анхаарч ажиллах нь чухал гэдэг дээр хоёр тал санал нэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллаж буй талаараа зөвлөлдсөн юм.


Сэтгэгдэл

kk [69.138.215.127] 2021-04-06 13:45:13

Ene neg delhiin eruul mendiin baiguullagiin boon pop oros neg bnaa, yg manai uragshgui garuudtai taarsan POPCHIN. hudlaa PR

унш [103.26.195.221] 2021-04-06 12:09:19

бас юун хандив авах яриад бнаа дандаа мөнгө идэх арга хайх юм ман намыхан сонгууль болон сумьяабазарын оронд тавих гишүүн сонгох сонгууль гд хоёр сонгуулиа 8тербум билүү 1тербумаар хийх юм гэсэн

ЗОЧИН [66.181.181.238] 2021-04-06 08:56:18

ЭНЭ САЙД ДЭЭД ДАРГА НАРТАА ТАЛ АЛДАХГҮЙ Л БАЙВАЛ ӨВЧЛӨЛ ИХСЭХ НАС БАРАЛТ НЭМЭГДЭХ ЧУХАЛ БИШ ЮМ УУ ХААШАА ЮМ . Буянгийн Жаргалсайханы уур хүрч байна гэдэг л болж байна даа

иргэн [139.5.219.188] 2021-04-06 07:11:53

Манайх 2хон сая хүнамтай.!!!!!"!"!Бусад улс чинь 10 саяаас дээш хүн амтай болохоор .тэр олон хүнтэй шигээ л зөвлөн шүүдээ.!!!!!!!!Өөрсдөө бас хүн амдаа зориулсан үөв шийдвэр гаргаач!!!!!!!!!!!Дандаа хүний эрхэнд орсон ажилаа боль!!!!!!!""зөвөлгөө авч болно,Гэхдээ өөрсдийн шийдэх ажилаа асуугаад л цаг үрээд л зүгээр .хүн олонийг үхүүлэх ажил зохиогоод байгаамуу хаашаа юм.вэ.иргэд харамсалтай гаар үхээд бна!!!!!!!!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-06 06:58:05

DEMB-gegch chini usa-d baidag baiguullaga__!!!!!!! usa_jonson & jonson 66%-tai hunii adeno-virus-aar hiisen vaktsin__!!!!! uorsdiiguo yaya gej baij yug ni zaah geed baigaa garuud ve__!!!! zugeer l NATO-giin tagnuul-uud-iin halhavch_______!!!!!!!!

Зочин [202.179.21.215] 2021-04-06 06:34:34

Наадах чинь орос юмуу. Хөө

Зочин [124.158.81.143] 2021-04-06 11:38:53

Молдав үндэстэн

zochin [66.181.161.91] 2021-04-06 06:24:38

sarangerel avgaig dagaad namirad bsn,erul mendinhni alda dutagdlig helehgui,yamar deedchudtei adil ilrsen yum ichihsen yum,hezeeni surind bhd teneg yumnud ,odo togtooj barisn geed hudla arisaa hamgaalna,ter avgaig shalgadag gazar baijl bga

Зочин [192.82.80.61] 2021-04-06 06:21:11

diorditsa_gej ukrain taldaa l ner baina daa________!!!!!!!!!

Зочин [192.82.80.61] 2021-04-06 06:17:29

usa-iin tald ajildag urvagch oros______mongol-d yu zaagaad baina aa_____ha-ha-ha_________!!!!!!!!!!!


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.