Б.Бейсен: Сонгуульд ялагдсан хүмүүс өс хонзонгоо авах гэж гүтгэлэг тарааж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Бейсентэй ярилцлаа.


-Эрүүл саруул иргэдэд групп тогтоож өгдөг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр шалгаж эхэлсэн. Энэ хэрэгт таныг холбоотой байж болзошгүй гэж АТГ-аас шалгаж эхэлсэн гэдэг үнэн үү?

-Би тэр асуудалд ямар ч холбоогүй, намайг гүтгэсэн. Намайг нэр дэвших үед “2018 онд хүнээс 100 мянган төгрөг авсан” гэж худлаа гүтгэсэн байна лээ. Би 2016 оноос хойш Баян-Өлгийд эмчээр ажиллахаа больсон. Тэгээд ч тэр хэлээд байгаа цаг хугацаанд нь би Туркт явж байсан. Намайг гүтгэж сонгуульд нэр дэвших эрхийг минь хасуулах гэж байсан юм билээ. Харин одоо ялагдсан хүмүүс өс хонзонгоо авах гэж энэ асуудлыг эргэн үнэн мэт ярьж, цахимаар явуулаад эхэлж. Тэр мэдээллийг түгээж байгаа хүмүүс нь дандаа ялагдсан хүмүүсийн хамаатан садангууд байгаа юм. Би энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан.

-Цар тахлын нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарын хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийсэн. ОХУ-аас нэг сая тун вакцин ирж байгаа гэсэн. Хятадын вакцин удахгүй ирэх юм гэсэн. Уг нь хөдөө орон нутагт өвчлөл бага байгаа дээр вакцинжуулалтаа яаравчлан хийх хэрэгтэй юм. Энэ талаар олон удаа хэлж байгаа. Вакцинжуулалтын хугацаа оройтож байна.

Гишүүдийн зүгээс орон нутаг дахь халдварын голомтуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн цалин хөлс олгож буй эсэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хэрхэн хангаж буй талаар тодруулсан л даа. Салбарын сайдын зүгээс эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшууллыг олгож байгаа гэж хэлж байна лээ. Миний харж байгаагаар орон нутагт хамгаалалтын хувцас хэрэгсэл тун хангалтгүй байгаа. Дээрээс нь цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, хяналтын байгууллагынхан ямар ч урамшуулал авч чадахгүй байна.

-Спутник вакциныг авах төлбөрөө төлсөн юм уу?

-Спутник вакцины 300 мянган тунг нь хандиваар өгч байгаа гэж ойлгосон. Гэсэн ч ирэхгүй л байгаа юм байна. Захиалаад авах л ёстой. Ерөнхийдөө Спутник вакцины мөнгө нь төлөгдөөгүй юм билээ. 5.1 их наяд төгрөгийг зарцуулсан хэрнээ вакцинаа худалдаж аваагүй нь харамсалтай. Анх халдвар гарахад нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээ шаардлагатай гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр дөрвөн сая төгрөгөөр эмчилгээ хийж байгаа гэж ярих юм. Энэ ч утгаараа эмчилгээний асуудал дээр но байна. Үүний цаана мөнгө шамшигдуулж байгаа асуудал ч байж мэднэ.

-Баян-Өлгий аймагт хамгаалалтын хувцас, эмч, эмнэлгийн ажилчдын урамшууллыг авч чадахгүй байгаа гэж үү?

-Тийм. Тэд илүү цагийн, дайчилгааны хөлс хөдөөд авч чадахгүй байгаа. Ялангуяа хөдөөд нэг удаагийн хамгаалалтын хувцасны хангалт муу байна. Би Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрынхантай уулзахад нөхцөл байдлынхаа талаар хэлж байна. Тэд 49-хөн ширхэг хамгаалалтын хувцастай, тэрийгээ эмийн сангаасаа зээлээр авсан байна. Дээрээс нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсээс 500 ширэг хамгаалалтын хувцас шахсан байх юм. Түүний 200, 300 нь шаардлага хангахгүй байна. Малгайнаас нь эхлээд таарахгүй, хүрэхгүй байна гэсэн. Уг нь хамгаалалтын хувцас, хэрэгслийг Эрүүл мэндийн газраараа дамжуулж авах ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газраасаа шахчихсан байгаа юм.

-Баян-Өлгийд цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

-4-5 хүн өвчилчихсөн байна. Гэтэл эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас зэрэг нь хангалтгүй байна. Хөдөө орон нутагт ихэнх халдвар дандаа зөөвөрлөгдөж ирж байгаа. Тиймээс хотод хяналт сул, халдвар хамгааллын дэглэм алдагдчихсан байна. Хөдөө орон нутагт л гэхэд МАН 100 жилийн ой гэж бэлэг, сэлт тарааснаас болж, замбараагаа алдсан зүйл зөндөө л байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалалтын хувцас хүрэлцэхгүй байхад машин машинаар нь бэлэг тараагаад л байна.

-Хөдөө орон нутагт намын шугамаар вакцин хийж байгаа асуудал гарч байна уу. Та анзаарав уу?

-Зорилтот бүлэгт вакцин хийж байхад аймгийн удирдлагуудаас “Энэ хүнд л вакцин хий” гэж бичиг хийж өгөөд явуулсан асуудал гарсан байна лээ. Мэр сэр иймэрхүү асуудал гарч байгааг үгүйсгэхгүй.

-Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахааргүй болчихож байгаа юм биш үү. Бүлгийн гишүүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Баян-Өлгий аймагт ирж ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Болж буй үйл явдалтай сайн танилцаж чадаагүй л байна.

-У.Хүрэлсүхтэй эн тэнцүү өрсөлдөх хүн АН-д алга гээд байгаа.

-Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр хүн байлгүй л яахав. Х.Баттулга байна. Даанч улстөржөөд нэр дэвшүүлсэнгүй л дээ. Т.Доржханд гэдэг хүн уг нь санал оруулах эрхгүй юм билээ шүү дээ. Гэсэн ч гомдол гаргасан. Цэц түүнийг нь хүлээж авч бага суудлын хуралдаан хэлэлцсэн. Бага суудлыг хуралдаанаар хэлэлцсэн зүйлийг дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёсгүй юм байна. Яалт ч үгүй Үндсэн хуулийн Цэцийн дээр нэг нам гарчихаад байна.

ӨДРИЙН СОНИН

image


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.75] 2021-05-05 09:07:26

Bulaanii Beisen BayanbUlgii aimagt abilgaliin zagalmaisan etseg ni bgaa. Eniig hun bur medehgui ni todorhoi. Yamartaich ATG sain chalgabal zunduu yum garna. Beisen hunii garaar mogoi bariulah hun gedgiig Bayan ulgiin ard tumen zain medej bgaa.

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:50:33

ZAP [202.9.40.50] 2021-05-05 04:50:30

Hi [103.242.44.73] 2021-05-04 10:38:10

Eruul mendiig gazart hamgaalah heregsel shahsan gene uu, Odoogoor 49 hamgaalah huvtsas bgaa genuu, EMGt irj orood toolsiimuu, yasan sain medej bhiin. Huuliin heltes tiim hamgaalah heregsel shahaagui sh dee, Or tas hudlaa undeslelgui yum zohioj bichhee bolimoor yum aa neeree.

Zoshin [202.126.89.175] 2021-05-04 05:50:24

Hytsaj bna muu pizda hudlaa shaaj bna. Bainga abdag baisan bizde

Зочин [66.181.160.115] 2021-05-04 05:17:20

Бейсен эмч ээ манай эмч нар бараг л бүгдээрээ шахуул хахууль аль эртнээс авч эхэлсэн шүү дээ,иргэд хэлж зүрэлдэггүй л болохоос.Ингэж мэлзээдч яахав,манай энэ нөхдүүд юм л бол Казахстан,Турк энэ тэр гээд л яриад мултрах гээд байдаг юмаа даа.Зүгээр л үнэнээ хэлчихвэл таныг эр хүн гэж хүмүүс харна шүү дээ.

МАН 100 [66.181.161.122] 2021-05-04 02:24:03

БЭЙСЕН гишүүнтэй санал нэг байна ХҮРЭЛСҮХ 100 жилиин медаль дэвтэр зарим газар 100000төг тарааснаас халдвар гаарсан 3сарын 5 наас хүндрээд эхэлсэн 100 хүнии амины төлөө МАН Г ТАРААЯ

ЗОЧИН [124.158.77.41] 2021-05-03 08:56:54

МАНАЙ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ХҮН ЧАНАР МӨС НЬ УЛАМ МУУДААД Л БАЙХ ЮМ ИДЭЖ БАЙГАА ХООЛТОЙ ХОЛБООТОЙ ЮУ ЭСВЭЛ ЦАГ АГААР ХҮМҮҮЖИЛ ҮҮ БИД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ Ч ИЙМ Л ХҮМҮҮЖИЛ ОЛГООД БАЙНА АА

БАЯН ӨЛГИЙ [202.21.125.150] 2021-05-03 04:00:20

КАЗАКСТАН ГЭДЭГ БОЛОМЖ БГАА ЮМ БИШ ҮҮ

Ork [103.212.119.32] 2021-05-03 03:55:48

Казакуудтайгаа ярь?

Zochin [202.55.188.106] 2021-05-03 03:51:26

Ene mash zuv yrij baina. Shudarga uneniig helj chadaj baival halh baina uu hasag baina uu ymar hamaa baina. 90 ond turiin eserguu ergelt hiij ulsiin umchiig huvidaa luivardaj avsan gazriin doorh baylgiig Hytaduudad zarj turiivchee tutiilgesen hulgaichuudiin gol tolgoilogchid ni MAN shuu dee. Odoo ch ter luivraa hiiseer....

сайран [124.158.81.27] 2021-05-03 07:35:35

Та МАН гэж ямар нам байдгийг мэдэхгүй бололтой АН-аач сайн мэдэхгүй, та хятад хүн үү,Кзах хүн юмуу. Бейсен сайн эмч,бусад казахуудын нэг адил алдар нэр, албан тушаалд мөнгөнөөсөө илүү дуртай тэрний л нэг.МАН-с нэр дэвших боломж олдсонгүй л дээ.Олдсон бол одоо АН-г л шороотой хутгаж байх ёстой байсан.Үзэл баримтлал гэж угаасаа АН-ынханд байхгүй.Яаж ийгээд ялгарч харагдах нь гол.Бейсэний хэлсэн үг бол просто цууриа.

ЗОЧИН [103.57.92.124] 2021-05-03 03:29:00

БАЯНӨЛИЙД байгаагүй казакстанд амьдардаг байсан хүнийг их хуралд суулгасан байгаа юм биш үү

Зочин [66.181.190.125] 2021-05-03 03:06:58

ОДОО НУТАГ БУЦААЧ.

Зочин [202.9.46.246] 2021-05-03 02:29:16

Хүний асуусан асуулт ойлгодоггүй ямар сонин нөхөг хаана ажилладгийн

Зочин [192.82.75.174] 2021-05-03 02:28:14

Muu teneg hasag mafia chini unen shuu dee chamaig uruvduud songolt hiisen geh yum bilee

Зочин [202.9.46.246] 2021-05-03 02:25:44

Хүний асуусан асуултанд хариулж ч чадахгүй

Зочин [192.82.83.142] 2021-05-03 02:06:00

Чи казакстанаас гуйгаад олоод ир. Бид гэрээрээ вакцинаа хийлгэсэн ЗГ, УОК т баярлалаа.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.